fbpx М.Батбаяр: Жэй Си Ай (JCI) шинэ мянганы иргэдийг бэлдэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 52 секунд

М.Батбаяр: Жэй Си Ай (JCI) шинэ мянганы иргэдийг бэлдэнэ

М.Батбаяр: Жэй Си Ай (JCI) шинэ мянганы иргэдийг бэлдэнэ

JCI байгууллага нь дэлхийн хэмжээнд 120 гаруй орны таван мянга орчим салбар байгууллагад 18-40 насны хоёр зуун мянга гаруй гишүүд, нэг сая илүү дэмжигчдийг нэгтгэсэн эерэг өөрчлөлтийг бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох зорилготой олон улсын байгууллага юм.

JCI Монгол байгууллага нь Улаанбаатар хотод төвтэйгээс гадна Дархан, Эрдэнэт хотуудад салбар байгууллагуудтай бөгөөд нийт 2018 онд 14 салбар байгууллагатай 1000 орчим гишүүд, 200 гаруй сенаторуудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. JCI Монгол хөгжил дэвшил, ололт амжилтынхаа хугацаанд дэлхийд нэрээ дуурсгаж чадсан, шилдэг удирдагч, манлайлагчдыг төрүүлэн гаргасан үндэсний хэмжээний томоохон байгууллага болж чадсан байна. Ингээд уншигч та бүхэнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр JCI Монгол байгууллагын 2018 оны Үндэсний Eрөнхийлөгч Магсаржавын Батбаяртай хийсэн ярилцлагаа толилуулъя.

-JCI байгууллагыг та товчхон танилцуулаач?

Идэвхтэй залуу иргэдийн манлайлагчид байх гэдэг утгаараа JCI байгууллага нь идэвхтэй залуучуудыг эгнээндээ нэгтгэж гишүүдээ хөгжүүлэн түүгээр дамжуулан тухайн улс орныхоо хөгжилд эерэг өөрчлөлтийг бий болгодог олон улсын залуусын нэгтгэл бүхий байгууллага юм.

-Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас ялгарах онцлог давуу талаасаа та дурдахгүй юу?

Нэгдүгээрт 100 гаруй жил оршин тогтнож байгаа байгууллага. Хоёрдугаарт аливаа нам, улс төр, шашнаас хараат бус бие даасан гэдгээрээ давуу талтай. Гуравдугаарт НҮБ-д зөвлөх эрхтэй дэлхий дээрх цорын ганц байгууллага. Тийм ч учраас JCI байгууллагын лого дотор НҮБ-ын лого бүхий дэлхийн бөмбөрцөг багтаж байдаг нь үүнийг илтгэж байгаа хэрэг юм.

-Манай улсад анх хэдэн онд байгуулагдсан юм бэ?

-1992 онд үндэсний байгууллага үүсгэн байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар 14 салбар байгууллага, 1 ажиглагч салбар байгууллагатай болж өргөжин идэвхтэй залуусын эгнээг нэмсээр байна. Бид  үүгээрээ эх орныхоо хөгжилд, иргэдэд эерэг өөрчлөлтийг бий болгож олон арван бүтээн байгуулалтуудыг хийсээр байна.

-Ардчилалтай бараг энэ чацуу насалжээ. Энэ хугацаанд нийгэмд бий болгосон бүтээн байгуулалт, эерэг өөрчлөлтөөсөө дурдвал?

-Үе үеийн Үндэсний Eрөнхийлөгчид тухайн жилдээ мэдээж нийгэмд чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсан. Энэ хугацаанд тухайн цаг үеийн залуучуудын төлөөллүүд JCI Монгол байгууллагыг удирдаж манлайллаараа нэгдэж байлаа. Тэдгээрээс дурдвал Лу.Батболд, С.Одонтуяа, Ж.Оджаргал, П.Батсайхан гээд дурдаад байвал олон манлайлагчид бий. JCI Монгол байгууллага 2010 он хүртэлх хугацаанд гишүүдийнхээ хөгжилд түлхүү анхаарч ажиллаж ирсэн. Харин үүнээс хойш  нийгэмд хандсан төсөл хөтөлбөрүүдэд анхаарлаа хандуулж ажиллаж байна. Тодруулбал өнгөрсөн 2017 онд гэхэд салбар байгууллагуудаараа нийт 33 төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн ба 2017 оны эцсээр 1,6 тэр бум төгрөгийн төсөл хөтөлбөрүүдийг нийгэмд хийж хэрэгжүүлсэн дүн мэдээ гарсан.

Үүнээс дурдвал “JCI Garden” төсөл. Энэ төслийн хүрээнд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 200 гаруй сая төгрөгийн өртөгтэйгөөр 0,5 га газрыг олон улсын жишигт нийцүүлж ногоон цэцэрлэгт хүрээлэнг бий болгон тохижууллаа.

Хоёрдугаарт “ИРЭЭДҮЙ” төсөл. Нэг хоёрдугаар дамжааны оюутнуудад тэтгэлэг олгож сургалтын төлбөрийг нь 100 хувь JCI байгууллага даадаг юм. Үүнийгээ бид олон улсын жишгээр шалгуур тавьж нийгэмд идэвхтэй түүчээ нь болж чадах тийм л залуусыг шалгаруулж  жил бүр 5 оюутанд олгодог уламжлалтай.

Гуравдугаарт 2015 онд эхэлсэн “Save life” төсөл байна. ЭХЭМҮТ-тэй хамтран дутуу нярайн эрчимт эмчилгээний тасгийг иж бүрэн тохижуулж өгснийг та бүхэн санаж байгаа болов уу. Үүний үр дүнд 2016 онд дутуу нярайн эндэгдлийг 19,1-ээс 5,6 болтол бууруулж чадсан юм. Үүний дараагийн шат нь өнгөрсөн жил дутуу нярайн хагалгааны өрөөг тоног төхөөрөмжийн хамт тохижуулж хүлээлгэн өгсөн. Тодруулбал 1-3,5 кг жинтэй хүүхдүүдийг хагалгаанд оруулах өрөө манайд байгаагүй. Харин үүний дүнд эргэн сэргэлт 72,2-82,2 хувь буюу 10 хувиар өссөн. Энэ мэтчилэн нийгэмд хийж буй олон төсөл хөтөлбөрүүд бий. Мэдээж JCI байгууллага нийгмийн бүхий л асуудлыг шийдэж чадахгүй. Гэхдээ бид шийдэх боломж гарцыг нь олоод өөрсдөөрөө үлгэрлэн нийгэмд бусдыгаа уриалж буй байгууллага юм. Харин энэ жил JCI-чүүд бид нийт 34 төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-JCI гишүүдээ хөгжүүлдэг гэлээ. Үүнийгээ тодруулбал?

-JCI байгууллага гишүүддээ 4 боломж олгодог. Үүнд хувь хүний хөгжил, бизнес хамтын ажиллагаа, олон улсын харилцаа, нийгмийн сайн сайхны төлөө үйлс юм хийх боломж юм. JCI бол ресторан биш 

JCI бол фитнесс гэж JCI байгууллагын 2010 оны Eрөнхийлөгч Кентаро Харада хэлсэн байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр та JCI байгууллагын гишүүн болж татвар төлдөг ч та өөрөө хөдөлмөрлөж хичээхгүй бол та JCI-ээс юу ч авч чадахгүй, мөн  та хөгжихгүй гэсэн үг юм.

-2017 онд танай байгууллага JCI байгууллагын Ази номхон далайн бүсийн чуулганыг эх орондоо зохион байгуулсан. Энэ талаараа эргэн дурсвал?

-Тиймээ, JCI байгууллагын 2017 оны Ази номхон далайн бүсийн чуулганыг Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж олон улсын 3600 гаруй бизнес эрхлэгч манлайлагч залуусыг нэгэн цаг үед байлгаж чадсан юм. Үүгээрээ бид эх орондоо 8-10 сая долларыг Монгол Улсын эдийн засагт оруулж чадсан юм.

-Танай байгууллагын Үндэсний Eрөнхийлөгчийн нэрэмжит Академи саяхан болж өндөрлөлөө. Энэ талаар яриагаа үргэлжлүүлье?

Тиймээ 3 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд JCI Монгол байгууллагын Үндэсний Eрөнхийлөгчийн нэрэмжит XVI Aкадеми Тэрэлж Ворлд Ресортад амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн Eрөнхийлөгчийн Aкадеми нь бизнесийн цогц сургалтыг явуулж үүгээрээ өнгөрөгч жилүүдээсээ онцлог болсон. Мөн энэ жил хамрах хүрээ нь нэмэгдэж 300 гаруй гишүүд дэмжигчид оролцож бүтэн 2 өдрийн сургалтанд хамрагдаж өөрсдийгөө хөгжүүллээ. Өнгөрсөн жилүүдийн хувьд олон улсаас сургагч багш нар урьж оролцуулж байсан бол энэ жил үндэсний сургагч багш нар дээрээ тулгуурлан сургалтыг зохион байгуулсан юм. Жишээ нь инноваци, стратеги, маркетинг, хөрөнгө оруулалт гэх мэтчилэн олон сэдвүүдээр сургалт явагдлаа.

-Гишүүдийн хөгжил тэр тусмаа идэвхтэй иргэдийн хөгжлийг та бүхэн дэмжин ажиллаж байна. Харин таныхаар идэвхтэй иргэн гэж хэнийг хэлэх вэ?

-Агуу юм энгийнээс эхэлдэг гэдэг шүү дээ. Минийхээр бол зажилж байгаа бохь болон татсан тамхиныхаа ишийг ядаж л шууд хаячихдаггүй байх хэрэгтэй. Мөн өөрийнхөө суурь хэрэгцээгээ хангасан бол тусламж хэрэгтэй байгаа хэсэгт тусалж сэтгэл зүрхээ гаргаж чаддаг тийм л хүнийг эх оронч хүн гэнэ. Олон ТББ болон олон идэвхтэй залуус нийгэмд өөр өөрсдийн боломжоороо гэрлийг түгээж байна. Нөгөө талаараа Монгол хүний натур суурь нь өр нимгэн тусархуу хүмүүс. Хүн бүрд л тусч сэтгэл бий. Харин JCI-н залуучууд та бидний сэтгэлийг нэгтгэж нийгэмд урт хугацаанд үр өгөөжөө өгөх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн үр дүнд хүргэж чаддагт юм.

-Ирээдүйн идэвхтэй иргэдийн хэрхэн бий болгох талаар яривал?

-Бид JCI-ээр дамжуулан дараа дараагийн залуу үеэ бэлдэх ёстой юм. Бид тиймдээ ч тав таван жилээр стратеги төлөвлөгөө гаргадаг. Бидний 2019-2023 оны стратеги төлөвлөгөөнд шинэ мянганы иргэдэд зориулсан төлөвлөгөө бий. Ирээдүйн иргэд маш хурдан юмыг update хийдэг мөн технологид суурилсан тийм л хүмүүс бий болж байна. Миний хувьд JCI гэдэг идэвхтэй залуусын манлайлал болсон энэхүү байгууллагад гишүүн болоод 10 жил болжээ. Энэ хугацаанд JCI-с мэдлэг гэгч хамгийн том үнэ цэнэтэй зүйлийг авсан. Үүгээрээ ч нийгэмд олон олон эерэг өөрчлөлтийг бий болгож мөн болгохоор зорьж явна.

Эх сурвалж http://www.info.mn

	 		 Сайд асан Р.Бурмаа Гацууртын Л.Чинбатын ҮНЭН ТӨРХИЙГ ИЛЧЛЭВ
Сайд асан Р.Бурмаа Гацууртын Л.Чинбатын ҮНЭН ТӨРХИЙГ ИЛЧЛЭВ
 
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​