fbpx Сайд нар Ёс зүйн дүрэмгүй учраас “ёроолгүй тэнэглэл“ нь дуусахгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
5 минут 23 секунд

Сайд нар Ёс зүйн дүрэмгүй учраас “ёроолгүй тэнэглэл“ нь дуусахгүй

Сайд нар дуугарвал л буруутдаг болов. Өдөртөө нэг сайдын үг цахим сүлжээнд “трэнд” болдог боллоо. Та анзаарсан бол ийм бодлогогүй үг, болчимгүй үйлдэл дандаа л “давхар дээл”-тэй сайд нараас гарч байна. “Дан дээл”-тэй ганц нэг сайд ч бас бий. Хэн хэн юу яриад, яачихсаныг нийтээрээ мэдэж байгаа учраас энд давтаад хэрэггүй биз.

Ямартай ч цаашид сайд нар энэ чигээрээ яваад байж болохооргүй болжээ. Яг үнэндээ энэ нь хэдэн сайд суудалтайгаа байх эсэх асуудал огтоос биш юм. Харин төрийн чадамжтай холбоотой болж байна.

Нэгдүгээрт, “...Сайд нар амаа мэдэж ярих хэрэгтэй” гэдгийг өнгөрсөн өдрүүдийн үйл явдлууд санууллаа. Нэг сайд гарч ирж ажлаа ярихдаа хүний эрхийн ноцтой зөрчил үйлдэв. Маргааш нь огцров. Ажлаа нийтэд хүргэх тийм л хэрэгтэй юм бол хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулчихаж болох байв. Өөрөөр хэлбэл, сайд нь сайдынхаа ажлыг, хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлэл хүргэх ажлаа хийх хэрэгтэй юм.

Хоёрдугаарт, зарим сайд нь яамны ажилтнуудаа бүү хэл, өөрийнхөө эрх үүргийг ч ойлгохгүй байх шиг байгаа юм. Тэр ч байтугай нэг сайд нөхөр Хотын даргын өмнүүр орчихсон, газар хэлтсийн дарга нарыг нь дуудаж “..Энэ газрын зөвшөөрлийг цуцал” гэж даналзаад л яваа харагдсан. Гэхдээ тэр сайд мэдэхгүйдээ биш мэдээд яваа нь мэдэгдээд байдаг. Үүнд л хамаг учир байгаа юм.

Гуравдугаарт, сайд нар яамныхаа ажлыг цахим сүлжээнд хийдгээ болих хэрэгтэй. Шулуухан хэлэхэд, цахим сүлжээний донтнууд болчихсон. Тэнд л гоё харагдаж, “эрхий хуруу” цуглуулахын тулд юу ч хийж мэднэ. Арай л 00-д сууж байгаагаараа жиргэх шахаж байна. Хамгийн ноцтой нь өнөөдөр төрийн тамгатай албан бичгүүд цахим сүлжээнд хөглөрч байдаг болсон. Бас хэн нэгэн хүслээ гүйцэлдүүлэхийн тулд ямар нэг сэдвийг цахим сүлжээнд “сэвэхэд” түүнд нь нийцсэн төрийн шийдвэр гардаг болох аюултай байдал үүсээд байгаа юм.

Тиймээс л сайд нарт “хазаар” хэрэгтэй. Тэр нь ёс зүйн дүрэм юм л даа. Тухайлбал, УИХ-ын гишүүдэд ийм дүрэмтэй. Тэр дүрэмд нь гишүүдийг “...Нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх”, “...Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэх”, “...Үндсэн хууль, хууль ёсыг дээдлэн сахиж биелүүлэх”, “...Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, “...Биеэ авч явах, шударга байдлаараа үлгэр дуурайл үзүүлэх” зэрэг хэм хэмжээг сахин мөрдөхөөр заасан. Мөн "...Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой”, “...Төсөв зарцуулалт, санхүүтэй холбоотой”, “...Хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой”, “...Албан томилолттой холбоотой”, “...Шагнал, бэлэг дурсгал хүлээн авахтай холбоотой”, “...УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр баримтлах” зэрэг ёс зүйн шаардлагуудыг тавьж өгсөн. Хэрвээ ёс зүйн зөрчил гаргавал сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалингийн хэмжээг зургаан сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах зэрэг шаталсан хариуцлага яригдахаар тусгачихсан байдаг.

Харин сайд нар шинээр томилогдохдоо л “...Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн тангараг өргөдөг. Бусдаар УИХ-ын гишүүдийнх шиг тодорхойлсон ёс зүйн "хазаар" алга. Байхгүй учраас ёс зүйн алдааг тоохгүй. Алдсан ч Япон, Солонгосын сайд нар шиг "...Уучлаарай. Миний буруу. Огцоръё" гэх сайд нэг ч гарч ирэхгүй. Тиймээс л "...Буяны цуваа ба түгжрэл", "...Улныхан ба халамж", "...Өлөнгүүд ба НӨАТ", "...Самар ба нас барагсад" гэх мэтийн "ёроолгүй тэнэглэл" гэж болохоор үг, үйлдлүүд нь үргэлжилсээр байгаа хэрэг л дээ. Ийм л шалтгаан, шаардлагуудын улмаас сайд нарт Ёс зүйн дүрэм хэрэгтэй болсон байна. Ядаж амаа захирахад нь тустай юм.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Түгжрэлийг шийдэж, хөрөнгө оруулагчдад “найр тавих” намрын чуулган
Түгжрэлийг шийдэж, хөрөнгө оруулагчдад “найр тавих” намрын чуулган
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​