fbpx Монгол, Хятадын авто замын боомтууд аравдугаар сарын 1-нээс ажиллахгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Монгол, Хятадын авто замын боомтууд аравдугаар сарын 1-нээс ажиллахгүй

БНХАУ-ын Үндэсний баяр аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд болно. Баярын өдрүүдэд хоёр улсын авто замын боомтууд амрах юм байна.

ГХЯ-наас тодруулснаар Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд 2022 оны аравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд амарна.

Харин Замын-Үүд, Гашуунсухайт авто замын боомтууд аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд амарч, аравдугаар сарын 4-ний өдрөөс хуваарийн дагуу хэвийн ажиллахаар Хятадын талтай тохиролцжээ.

“Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т БНХАУ-ын бүх нийтээр тэмдэглэх Үндэсний баярын өдөр авто замын боомтууд амарна хэмээн заасан байдаг.

зураг

ҮСХ: Төгрөгийн хадгаламж 16.3 хувиар багассан
ҮСХ: Төгрөгийн хадгаламж 16.3 хувиар багассан
 
Төмс хураалт 50 хувьтай үргэлжилж байна
Төмс хураалт 50 хувьтай үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ