fbpx Цэцэрлэгийн эхний шатны бүртгэлээ баталгаажуулаагүй 12,217 хүүхдийн гэрээг маргаашийн дотор хийхгүй бол цуцална
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 18 секунд

Цэцэрлэгийн эхний шатны бүртгэлээ баталгаажуулаагүй 12,217 хүүхдийн гэрээг маргаашийн дотор хийхгүй бол цуцална

Цэцэрлэгийн I шатны бүртгэлийн үр дүн, II шатны бүртгэлийн явцын талаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн бүртгэлийг анх удаа гурван үе шаттайгаар зохион байгуулж байгаа. Нэгдүгээр шатны цэцэрлэгийн бүртгэлийн зарим үр дүнг танилцуулбал,

  • Нэгдүгээр шатны цэцэрлэгт хуваарилагдаад бүртгэлээ цуцлуулсан 16,196
  • Нэгдүгээр шатны хүсэлт нь идэвхтэй ч баталгаажилт хийгдээгүй 12, 217
  • Нэгдүгээр шатны хуваариа цуцлуулж, хоёрдугаар шатны цэцэрлэгийн бүртгэлд дахин хүсэлт илгээсэн 3,979 хүүхэд байгаа аж.

Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-ын дарга Т.Ням-Очир "Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэлийг албан ёсоор баталгаажуулах сүүлийн өдөр буюу есдүгээр сарын 29, 30-нд эцэг эхчүүдийн гар утсанд мессэж очих юм. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар шатны цэцэрлэгийн баталгаажуулалт, хуваарилалтын талаар эцэг эхчүүдэд мэдээлэл өгөх ажлыг есдүгээр сарын 30-ныг хүртэл зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангасан.

Нэгдүгээр шатны хүсэлт нь идэвхтэй ч баталгаажилт хийгдээгүй 12,217 хүүхэд есдүгээр сарын 30-н гэхэд цэцэрлэг дээрээ очиж гэрээ байгуулан бүртгэлээ баталгаажуулаагүй бол цуцална. Гэхдээ үүнийг цуцалсан ч гуравдугаар шатны цэцэрлэгийн бүртгэл нээлттэй хэвээр байгаа" гэдгийг хэлсэн юм.

Цахим бүртгэлийн хоёрдугаар шатанд нийт 11,038 хүүхэд бүртгүүлсэн. Хувийн хэвшлийн цэцэрлэгийн бүртгэл нээлттэй байгаа учраас 2,263 хүүхэд хувийн цэцэрлэгт оржээ. Эдгээр 2,000 гаруй хүүхдэд тухайн бүртгэгдсэн цэцэрлэгийн баталгаажилт хийгдсэн талаар мессэж өнөөдрөөс эцэг эхчүүдийн утсанд очих юм байна.

Энэ талаар "Одоогоор 7,296 хувийн цэцэрлэгийн сул орон тоо буюу хүчин чадлын боломж байна. Тиймээс хоёрдугаар шатны бүртгэл дээр аль болох төрийн өмчийн цэцэрлэгүүдийн боломж, хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн боломжийг нэн тэргүүнд харгалзан үзэж хуваарилалт хийнэ" хэмээн хэлэв.

Цахим гэрчилгээнд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг 2023 оны III сараас хөдөлгөөнд оролцуулахгүй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​