fbpx Дэлхийн банк Украинд 11 тэрбум ам.долларын тусламж үзүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 10 секунд

Дэлхийн банк Украинд 11 тэрбум ам.долларын тусламж үзүүлжээ

Дэлхийн банк Украинд тусламж болгон 11 тэрбум гаруй доллар гаргасан гэнэ. Энэ талаар Дэлхийн банкны тэргүүн Дэвид Малпасс мэдэгдсэнийг Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

"Манай банкны төсөл, сангуудаар дамжуулан Киевт 11 тэрбум орчим доллар олгосон" хэмээн Дэвид Малпасс мэдэгджээ. Түүний өгүүлснээр, Дэлхийн банк Украинд яаралтай тусламж үзүүлэх зорилгоор олон сувгаар дамжуулан 13 тэрбум доллар цуглуулсан гэнэ.

Энд дуулгахад, Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд Украинд төрөл бүрийн тусламж үзүүлсээр байгаа юм. Хамгийн их тусламж үзүүлж байгаа орнуудын нэг нь АНУ бөгөөд энэ улс дахин 1,1 тэрбум долларын нэмэлт тусламж үзүүлэхээр болсон гэсэн мэдээлэл есдүгээр сарын 28-ны өдөр гарч байв. Ээлжит тусламжийн хүрээнд Украинд шуурган галын тийрэлтэт систем, хуягт тээврийн хэрэгсэл, радар зэрэг зэвсэг олгох юм байна.

Төрийн хяналт шалгалтын хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагалдах хуулийн төслийг өргөн барилаа
Төрийн хяналт шалгалтын хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагалдах хуулийн төслийг өргөн барилаа
 
Нэвтрүүлэгч, хөтлөгч Д.Одзаяа Монгол улсын хэмжээнд хорт хавдартай тэмцэж байгаа бүх хүүхдүүдэд зориулан 300 сая төгрөгийн бүтээгдэхүүн хандивлахаар болжээ
Нэвтрүүлэгч, хөтлөгч Д.Одзаяа Монгол улсын хэмжээнд хорт хавдартай тэмцэж байгаа бүх хүүхдүүдэд зориулан 300 сая төгрөгийн бүтээгдэхүүн хандивлахаар болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​