fbpx “Эко Алтан Заамар”-ын лицензийг яагаад цуцлахгүй байна вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 32 секунд

“Эко Алтан Заамар”-ын лицензийг яагаад цуцлахгүй байна вэ?

Төв аймгийн  Хайлааст багийн нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулж  байсан “Эко Алтан Заамар” компанийн буруутай үйлдлээс болж дөрвөн хүний алтан амь хохирч нийгэмд  шуугиан болж олны анхаарал тэр зүгт хандаж байлаа. Гэвч уг компанийн үйл ажиллагаа цаашид хэрхэх нь тодорхойгүй байна. Уг нь дөрвөн хүний амь авсан энэ уурхайн лицензийг шууд л цуцлах ёстой баймаар. Байдлыг ажиглаж байхад үгүй бололтой. Энэ сарын 14-нд  тус компанид байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд  иргэдээс санал авалгүйгээр өөрөө дур мэдэн зөвшөөрөл олгосон Хайлааст багийн ИТХ-ын даргыг  хариуцагчаар татсан шүүх хурал Төв аймгийн захиргааны хэргийн шүүхэд болох байсан ч хариуцагч этгээд ирээгүйгээр хойшилсон юм. Нэхэмжлэгч тал болох “Эх нутгийн эзэд” ТББ-аас малчдаа төлөөлөн өнгөрсөн оны аравдугаар сараас хэрэг үүсгэн шалгуулж буй ч тус хурал ийнхүү тав дахь удаагаа хойшилжээ. Тус багийн ИТХ-ын дарга н.Баянмөнх иргэдийн санал авах хурлыг зохион байгуулахдаа цэцэрлэг барих асуудалд санал авах нэрийдлээр тус компанийн байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг зөвшөөрүүлж мэхэлсэн аж. Тиймээс энэ үнэлгээ хууль бус гэж иргэд үзсэн учраас Захиргааны хэргийн шүүхэд ханджээ. Хэрэв шүүх хурлаас, багийн иргэдээс санал авах уг  хурлын шийдвэр хүчин төгөлдөр биш гэж үзвэл “Эко Алтан Заамар” компани үйл ажиллагаа явуулах эрхгүй. Нөгөөтэйгүүр “Эко Алтан Заамар” компанийн үйл ажиллагааг өнгөрсөн оны долдугаар сард БОАЖЯ-наас гаргасан Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ стандарт хангаагүй, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэсэн  дүгнэлтийг гаргаж АМГТГ-т тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг албан бичгээр хүргүүлж байжээ. Гэвч “Эко Алтан заамар” компани энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэн Захиргааны хэргийн шүүхэд хандсан аж. Уг шүүх хурал энэ сарын 11-нд болохоор товлогдсон байсан ч шүүх хурал мөн л хойшилсон. Түүнчлэн шүүхээр маргаантай байгаа аливаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож түдгэлзүүлдэг хуультай. Хэрэв энэ хуулийн дагуу тус компани үүргээ биелүүлсэн бол өнөөдөр дөрвөн хүний амь нас эрсдэхгүй байх байлаа. Мөн хяналт тавьж байх ёстой Төв аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллага үүнд анхаараагүйгээс гадна Засаг дарга Ж.Батжаргал нь уг байгууллагын даргыг ажлаас нь халж одоо болтол даргагүй байгааг эх сурвалж хэлж байна.

Мөн араасаа байнга асуудал дагуулсаар ирсэн “Эко Алтан Заамар”-т дөрвөн хүн амь насаа алдчихаад байхад аймгийн Засаг дарга, Ж.Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Энхбат нар нэг ч удаа газар дээр нь очоогүй гэв. Өмнө нь Төв аймгийн удирдлагууд хувийн компанитай хамтран төрийн өмчит “Эрдэнэсийн эрэг”  компани байгуулан Заамар сумын Өвөрнаймганд 15 мянган га газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулах гэж байхад нь иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч хоёр жил тэмцсэний үр дүнд өнгөрсөн сарын 28-нд цуцалсан билээ. Энэ тухай баримт нийтлэл мэдээллийг манай сонин олон удаа бичиж байсан. Гэтэл тус сумын зүүн урд хэсэгт мөн л хариуцлаггүй уул уурхай эрхлэлт явагдаж олон хүн амь насаа алдаж байхад удирдлагууд нь нэг ч удаа очоогүйд иргэд хардаж байгаа гэж Хайлааст багийн иргэн Д.Энхтайван ярьж байна. Нэг жилийн өмнө тус уурхайн замд  мотоциклтой явж байсан гурван иргэн том оврын уурхайн эксковаторт дайруулж хоёр нь нас барж нэг нь амьд үлдсэн ч хөгжлийн бэрхшээлтэй болсон хэрэг гарсан. Мөн эксковарторт нэг хүн цохиулж нас барсан ч мөн л дараад өнгөрсөн. Ахуйн зам, уурхайн замыг ялгах тэмдэглэгээг уурхайн зүгээс тавиагүйгээс энэ хэрэг гарсан. “Илт Голуд” компанийн уурхайн нурангад гурван жилийн өмнө бас нэг хүн даруулж нас барсан. Уурхайд гарсан хэргийг дараад өнгөрдөг явдал манай аймагт байсаар байна гэж эх сурвалж ярьж байна.  Энэ мэтчилэн тусгай зөвшөөрлийг шууд цуцлах олон үндэслэл шалтгаан байсаар байтал үүнд АМГТГ ямар ч  санаачлага гаргахгүй байна.

 

Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 Ж.Онгарыг Монгол Улсын гавьяат малын эмч цолоор шагналаа
Ж.Онгарыг Монгол Улсын гавьяат малын эмч цолоор шагналаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​