fbpx 'Таван Богд фүүдс'-ийн KFC-ээс дахин иргэд хордож эхлэв үү!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 21 секунд

’Таван Богд фүүдс’-ийн KFC-ээс дахин иргэд хордож эхлэв үү!

Одоогоос сар гаруйн өмнө “Зайсан KFC” түргэн хоолны газрын хоолноос олон хүн хордлого авсан билээ. Эл үйл явдлыг эргэн сөхвөл,  хоёрдугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дуудлага ирж, 12-ны өдөр “Зайсан KFC” түргэн хоолны газрыг хаасан байдаг.

Тус газарт хоёрдугаар сарын 8-15-ны өдрүүдэд хоол идсэн 116 хүнд ойр ойрхон усархаг гүйлгэх, зарим хүнд бөөлжих, халуурах зэрэг эмнэлзүйн ижил шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүсэн талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Иймд KFC түргэн хоолны газарт хяналт шалгалт хийж, 39 төрлийн хоолны дээж, 41 нэр төрлийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ундны усны 2, агаарын 5 сорьц, 4 ундааны сорьц авч лабораторид нян судлалын шинжилгээнд хамруулсан.

Мөн тус түргэн хоолны газрын нийт 28 ажиллагсдаас ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч, лаборант нар тухайн ажлын байранд байрлаж эрүүл мэндийн үзлэг хийж, нян тээгч илрүүлэх шулуун гэдсний арчдасын сорьц авч шинжилгээнд хамруулсан. Ийнхүү шинжилгээний хариу нь хоёр ажилтан цусан суулга өвчний халдвартай байсан нь илэрсэн. Энэхүү хариунаас үүдэн үйл явдал намжаад өнгөрсөн.

Тэгвэл дахин иргэд хоолны хордлого авч, ХӨСҮТ-д хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа талаар мэдээлэл ирлээ. Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр KFC-ээр хүүхэдтэйгээ үйлчлүүлсэн иргэн "Хүмүүс минь битгий KFC идээрэй!!! Хайртай үртэйгээ хамт халдвартад хэвтчихлээ шүү дээ.." гэв. Уг иргэний хувьд "Асуудалгүй болж, хариуцлагатай хандсан байх гэж  итгээд үйлчлүүлсэн. Миний буруу байжээ. Би өөрөө гайгүй байна. Гол нь хүүхэд минь л байна. Дэмий л идүүлжээ. Шууд л дотор нь муухайраад бөөлжөөд гэдэс нь өвдөж эхэлсэн. Халдвартын хүлээн авах руу очиж үзүүлэхэд эмч нь цаг алдаагүй хурдан ирсэн нь сайн хэрэг" хэмээжээ. Тэдний хувьд карритай багцийг сонгосон аж.

Мөн амралтын өдрөөр үйлчлүүлсэн бас нэгэн иргэний хүүхэд нь хордлого аваад ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгааг дуулгав. 

"Таван Богд Фүүдс” ХХК нь одоогоос зургаан жилийн өмнө Олон улсын сүлжээ KFC рестораны анхны салбараа амжилттай нээж байсан үндэсний хэмжээний томоохон компани. Гэвч олон улсын сүлжээ хоолны газар нь олон иргэдийн эрүүл мэндийг хохироосоор байх уу.

Уг нь мэргэжлийн хяналтын газраас бүх салбарыг хаах шийдвэр гаргаж байсан ч зөвхөн нэг л салбараа хаалгасан компани өнөөдрийг хүртэл ХӨСҮТ-д гарсан төлбөр мөнгийг барагдуулаагүй байгаа гэдэг.  KFC  Зайсан салбарт хоёрдугаар сард хийгдсэн шинжилгээний хариу эцсийн байдлаар энэ сарын 25-нд гарна гэдгийг мэргэжлийн хүмүүс нь хэлсэн.

Dorgio.mn 

Ж.ЭНХБАЯРЫГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАЖЭЭ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​