fbpx Мянганы луйварт оролцогчдын зөрүүтэй мэдэгдлүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 15 секунд

Мянганы луйварт оролцогчдын зөрүүтэй мэдэгдлүүд

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааны асуудлаар ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг ярилцлага өгчээ. Монголын улсын томоохон үйлдвэр, компани, банкнуудын толгойд суусан тэрбээр өнгөрсөн хугацаанд хэвлэлээр ил гарч байгаагүй. Хэвлэлийнхэнд байтугай хүрээнийнхэндээ ч үзэгддэггүй нэгэн. Улс төр, бизнесийн хүрээний цөөн тооны хүн л “Д.Эрдэнэбилэг гэж сахалтай нөхөр бий” гэх ярианаас “Сахал” гэж хоч өгч, овог нэр адил хүний зургаар түүнийг төсөөлж ирсэн. Ямар сайндаа л Хуульзүйн сайд Д.Нямдорж “Д.Эрдэнэбилэг гэдэг хүнийг үзчихээд үхэх юмсан” хэмээн даапаалж байхав.

Харин Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааны дуулианаар тэр “наранд гарав”. Түүгээр ч зогсохгүй 49 хувийг хэрхэн “авсан” талаараа арьсан буйдан дээрээ аятайхан сууж байгаад ярьж байна. Гэвч Д.Эрдэнэбилэгээ, Ч.Сайханбилэг та хоёрын яриа нийлсэнгүй. Үйл явдлын эхлэл, өрнөл яриагаар чинь таарсангүй.

 Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Улаан бал” нэвтрүүлэгт орох үедээ:

- 2016 оны 6 сард “Монголиан коппер корпорэйшн” компанийн төлөөллүүд ирээд Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг Монголд авчирах боломж бүрдлээ. ЗГ энэ шийдвэрийг дэмжиж өгөөч гэсэн. Та нар яг танай компанид худалдана гэсэн баталгаагаа гаргаад ир гэхэд “Ростех” компани “Танай ЗГ болон бусад төрийн өмчийн компанитай 49 хувийн хувьцааг зарах талаар өмнө нь хэлэлцээр хийж байгаагүй. Цаашид ч хийхгүй. Гэхдээ “Монголиан коппер корпорэйшн” компанитай хэлцэл хийхэд бэлэн байна гэсэн утгатай захиа ирүүлсэн. “Ростех” 49 хувийн хувьцаагаа “Монголиан коппер корпорэйшн” компанид л зарна. Үгүй бол эндээ л байг гэсэн. Миний оронд байсан ямар ч монгол хүний гаргах шийдвэрийг би гаргасан. Ер нь хэзээ байтлаа Монгол улсад сонголт байдаг байлаа. Сонголт байсан бол аль хэзээний Эгийн голын УЦС баригдчихсан, Монгол Улсаар дамжаад хийн хоолой явчихсан, төмөр замаа барьчихсан л байгаа. Юун УИХ-д оруулах, юун Засгийн газар мөнгө босгох. Тийм боломж байгаагүй.

 Худалдаа, хөгжлийнбанкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг хэвлэлд:

 - 2016 оны зургадугаар сарын 02-нд ОХУ-ын Ерөнхийсайд Медведев, ерөнхийлөгч Путинтэй зөвлөлдсөний дагуу ОХУ-ын эзэмшиж буй “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдах захирамж гаргасан байдаг. Энэ захирамжинд ОХУ-ын Хуульзүйн сайд, Худалдааны сайд, Сангийн сайд нар болон бусад холбогдох албан тушаалтнууд нь бүгд оролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. ОХУ-ын Хуульзүйн яамнаас ирүүлсэн бичигт “Ростехнологи” компани өөрөө энэ хэлцлийг хийх бүрэн хуулийн чадамжтай гэж цохон тэмлэглэсэн байгаа.

- Тодорхой мэдээлэл бидэнд ирсэн. Оросууд зарахаар шийдэж байгаа юм байна гэж. Тэгээд “Монголын зэс корпораци” худалдан авах хүсэлт тавьсан л даа. Энэ үед Казахстан, Хятадын компаниуд мөн санал тавиад, оросуудтай ажиллаад эхэлчихсэн байсан. Энэ нь өөрөө үнийн их өрсөлдөөнийг бий болгосон. Анхны “Монголын зэс корпораци”-ийн өгсөн үнэ бол ийм үнэ байгаагүй, 200 орчим сая доллараар авчихаж болох юм гэсэн тооцоотой байсан. Гэтэл явцын дунд үнэ өсчихсөн. Хэлцэлд оролцогч талуудын өгч байгаа үнийн саналууд нэмэгдээд байсан учраас үнэ дээшээ өссөн л дөө. Тэр өсөлт нь 400 сая доллар орчим дээр хүрч зогссон. Энэ нь “Монголын зэс корпораци”-ийнхны хувьд авахад бараг хэрэг байна уу даа гэдэг түвшинд л очсон юм. Гэхдээ авах гэж байгаа залуу хүмүүсийн хувьд бол авахаа л боддог болохоос өндөр намаа мэдэхээ больчихдог юм л даа.

- Бусад өрсөлдөгч талууд бол том айлууд байсан. Хөл дээрээ зогсчихсон, Төрнь оролцоотой ийм компаниуд байгаа учраас мөнгөний асуудал тэдэнд байгаагүй юм. Манай залуусын тавьсан 200,0 сая орчмын санал гэдэг бол яав ч тэр хувийг олж авч чадахгүй үнэ байсан. Авъя гэж үнэхээр зүтгэж байгаа юм бол тэдний өгсөн үнийг давуулж өгөх л арга байсан. За, яахав тийм түвшинд очиж өрсөлдье гэж шийдэж болно. Үнэндээ мөнгийг хоёр хувааж төлнө гэдэг нь өөрөө “Монголын зэс”-ийн хамгийн их сонирхож байсан хэсэг нь л дээ. Өөрсдийнхөө мөнгөний хэмжээндээ таарсан тал мөнгийг нь төлчихөөд, үлдсэнийг цувруулж төлөх нөхцөл байгаад байна шүү дээ.

- Ингээд ажиллаж байтал хуулийн зөвлөгөө өгч байсан айлууд нэгдсэн нэг шийдвэрт хүрсэн. Та нар төлбөрийнхөө 50 хувийг нь өгчихөөд, үлдсэн 50 хувийг нь цувуулж төлөх нөхцөлтэй ажиллавал Олон улсын хууль дүрэм зөрчих буюу санхүүжилт хийсэн гэсэн ангилал руу орчих юм байна. Төлбөрөө 100 хувь төлөөд авчих юм бол худалдан авалт гэж үзнээ гэж. Олон улсад мөрдөгддөг зарчим тавьж байна шүү дээ. За, ингээд нэг бол бүгдийг нь төл, үгүй гэвэл баяртай гэсэн хоёр л ойлголт үлдлээ дээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд MNB-д өгсөн ярилцлагадаа: “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг хулгайсан. Эзэнд нь мэдэгдэхгүйгээр юм авахыг хулгай гэдэг биздээ” хэмээн хэлсэн удаатай. Дээрх хоёр хүний ярианаас харахад Монголын ард түмний өмчийг “Монголын зэс корпориаци” ХХК үнэхээр “хулгайлжээ”. Өмчөө хулгайд алдсан гэдэгтэй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг одоо ч эвлэрдэггүй. Давуу эрхээс нь татгалзуулж, өөрийнх нь мөнгөөр өөрийнх нь хөрөнгийг авчихсан болохоор тэр биз, хөөрхий.

 Ч.Сайханбилэгийн яриагаар бол тэр жилийн зургадугаар сарын тэр нэг сайхан өдөр “Монголын зэс корпориаци”-ийн хэдэн “хөөрхөн” залуучууд Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг авахаар боллоо хэмээн гэнэт иржээ. Тэд баталгаа гэх “49 хувийн хувьцааг ганцхан энэ компанид л зарна” гэдэг ганц бичигтэй. Энэ цаг хүртэл Эрдэнэтийн хувьцааг зарах гэж байгаа тухай мэдээллийг Засгийн газар, УИХ-ын ганц ч гишүүн, албан тушаалтан мэдээгүй гэх.

Гэтэл Д.Эрдэнэбилэгийн яриагаар Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг зарах талаарх мэдээллийг нэлээд эртнээс дуулжээ. Ингээд Ерөнхий сайдад захиа барьж очих хүртэлээ чамгүй их замыг туулсан байх юм. Хэлэлцээ хийж, Казахстан, Хятадынкомпаниудтай өрсөлдөж, 200 сая ам долларын хөрөнгө босгож, түүнийгээ дараа нь Монголбанк болон Сангийн яамнаас хөрөнгө гаргуулж 400 сая болтлоо өсгөж.

Монгол улсын саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэрийн бүхэл бүтэн 49 хувийн хувьцааг худалдаж авахаар монголчууд ингэж их ажиллаж байхад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээгүй л сууж гэнэ. Түүгээр ч барахгүй үйлдэлээ зөвтгөж, улсын хийж чадаагүй ажлыг хийсэн энэ залуучуудад зориулж хөшөө босго ч гэх шиг...

Нөгөөтэйгүүр Ч.Сайханбилэг өөрсдийн гаргасан шийдвэрээ зөвтгөхийн тулд цаг хугацааны хайчинд байсан, УИХ тарсан байсан учраас хэлэлцүүлж чадаагүй, тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “12 хоногийн хугацаанд хөрөнгө босго гэсэн. Манай улсад мөнгө байгаагүй” хэмээн өөрсдийгөө өмгөөлөөд буй. Гэтэл Д.Эрдэнэбилэгийн ярианд энэ талаар дурдсан ганц үсэг ч алга. Цаг хугацааны хувьд тийм ч богино биш хугацаанд явагдсан хэлэлцээрүүдийн талаар өгүүлжээ. Хэн нь үнэн ярьсан, хэн нь худал ярьсан, Эрдэнэтийн 49%-ийн хувьчлал луйвар байсан эсэхийг цаг хугацааны шалгуураар бид удахгүй мэдэх биз ээ.

Б.Өрнөх

Л.ЖАВЗМАА: ТАГНУУЛЫНХАН МИНИЙ ХҮҮГ АНХ БАРИХДАА Л ДАРАМТЛАХ ХҮН, ӨРӨӨГ БЭЛДСЭН БАЙСАН
Л.ЖАВЗМАА: ТАГНУУЛЫНХАН МИНИЙ ХҮҮГ АНХ БАРИХДАА Л ДАРАМТЛАХ ХҮН, ӨРӨӨГ БЭЛДСЭН БАЙСАН
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​