fbpx Мянганы манлай луйвар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
13 минут 49 секунд

Мянганы манлай луйвар

Биднийг хүүхэд байхад албан газар, сургуулийн хана, гудамжинд нээх том амтай мангас-ноён амаа ангайчихсан, маш олон хүнийг залгиж байгаа зураг байдаг даа. Хүмүүс ч жагсаад л залгиулж байдаг. Тэр зураг өнөө цагт бодит зүйл болж байна. Эх орныг маань бүхлээр нь залгиж мэдэх МАНАН гэх мангас мэндлээд, эрийн цээнд хүрчихлээ. Банк, газар, барилга иддэг байсан тэр мангас бүр ханаж цадахаа байгаад бүхэл бүтэн стратегийн орд газрыг үйлдвэрүүдтэй нь залгидаг боллоо. 

 

МАН, АН нийлж МАНАН татсан гэж олон хүн ойлгодог. Үнэндээ МАНАН гэдэг бол МАН, АН доторх эрх ашгаараа холбогдсон, түрийвч нэгтэй хэсэг бусаг хүмүүс юм гэдгийг МАХН-ын дарга Н.Энхбаяр “Үнэн хэрэгтээ МАНАН гэдэг чинь аймаар ч том үзэгдэл биш.

 

Зүгээр л ийм хүмүүс аль аль намаас хүмүүсийг нь худалдаж аваад, өөртөө ашигтай юмыг хийлгэж, тэд нарыг ашиглаад, намуудын санхүүжилтийн механизм боловсронгуй биш байгааг далимдуулаад, намд нь, сонгуульд нь эсвэл хувь хүнд нь мөнгө өгөөд, тэр намыг нь, хувь хүнийг нь хувьчлаад авчихдаг байхгүй юу. Тэгээд аль аль нам нь хувьчлагдчихсан байхгүй юу. Манай Ардын нам, Ардчилсан намын нөхдүүд гомдох байх. Гэхдээ үнэн хэрэгтээ Ардын нам, Ардчилсан намын нэг хэсэг нь хувьчлагдчихсан байхгүй юу, энэ олигархуудад. Эд нарын мөнгөнд орчихсон байхгүй юу” гэж “Цензургүй сурвалжилга”-аар хэлсэн. Үнэн л дээ. МАНАН гэдэг бол МАН, АН гэж бодвол МАН-ын гишүүн өвөө минь, АН-ын гишүүн дүү минь бас МАНАН-гийнх болж таарна. Тэр хоёр минь ямар юмных нь МАНАН-гийн гишүүн байх вэ дээ. Нэг нь өдөржин ном шагайж суудаг, үрчгэр хар хөгшин. Нөгөө нь цалингийн зээлээс зээлийн хооронд шогшиж явдаг, 24-тэй хүүхэд. МАН, АН гэдэг хоёр намын ихэнх гишүүд нь эдэн шиг л эгэл жирийн хүмүүс байгаа. 

Харин МАНАН гэдэг бол олигархуудад хувьчлагдчихсан хэсэг хүн юм. Олигархууд миний өвөө, ах шиг хүнийг хувьчилж авахгүй. Өөрт нь хэрэгтэй хүмүүст л тэд мөнгө зарцуулна. Тэдэнд хэн хэрэгтэй вэ? Эрх мэдэлтэй дарга нар. МАН, АН ээлжээр шахуу, заримдаа эвсээд төр засаг тэргүүлж байсан болохоор дарга нар нь эрх мэдэлтэй явсан. Тийм л хүмүүс МАНАН-г бүрдүүлдэг. Монголд МАНАН татаж, мафи болтлоо өргөжөөд, мянган жилд дуулдаагүй манлай луйвар хийжээ. Түүнийг одоо бид мэддэг болоод байна.  

 

Хаалттай хуралд хэн юу хэлэв?   

 

МАНАН-гийн мафи “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийн 49%-ийг хууль бусаар хувьдаа худалдаж авсныгаа эх орноо бодсон ариун явдал байсан хэмээн сурталчилж, бүр хөшөө дурсгал босгуулахыг хүсэж байна. Аливаа хуйвалдаан нууц далд болдог ёсоор Ч.Сайханбилэг ч Засгийн газраа хаалттай хаалганы цаана хуралдуулж, Шадар сайд Ц.Оюунбаатар, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Сангийн сайд Б.Болор, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, БСШУ-ы сайд Л.Гантөмөр, Уул уурхайн сайд Р.Жигжид, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, ХХАА-н сайд Р.Бурмаа, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа нарыг оролцуулжээ. 

Д.Эрдэнэбатыг “Монгол Улсын Засгийн газар Оросын талын хувь эзэмшилд байгаа 49%-ийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах буюу давуу эрхтэй боловч төсөв санхүүгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөл байдалд дээрх компаниудын энгийн хувьцааны олонх буюу 51 хувийг төр одоо нэгэнт эзэмшиж байгаа хувьцааг Монгол Улсын хөрөнгө оруулалтын хуулийн этгээд худалдан авч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, уг давуу эрхээсээ татгалзаж, “Эрдэнэт үйлдвэр” компани болон “Монголросцветмет” компани эзэмшиж байгаа 49%-ийн энгийн хувьцааг Монгол Улсын хуулийн этгээд “Монголиан коппер корпорейшн”-д худалдах тухай ОХУ-ын “Ростех” улсын корпорацын 2016.06.01-ний өдрийн РТ7-5790 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн Засгийн газрын гишүүдэд тулган шаардах, ятгахыг хослуулан хэлэхэд 4-хөн хүн л асуусан байдаг. Уул уурхайн сайд Р.Жигжид “Гэхдээ яагаад Оросын талаас гэнэтхэн ийм санал тавиад, тэгээд тэр “Монголиан коппер корпорейшн” гэж ямар компани байгаа юм бол” гэж асуусан бол Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Эрдэнэтийг стратегийн орд гэдгийг сануулсан байгаа юм.  

 

Юу ч хэлээгүй 8 сайд хэн бэ?

 

14 сайд оролцсон энэ хуралдаанд Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат хоёр “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийн 49%-иас Засгийн газар татгалзах нь зөв, өөр арга байхгүй гэсэн байр суурь илэрхийлж, М.Энхсайхан, Р.Жигжид, Г.Баярсайхан, Ц.Цолмон нар болгоомжилсон бол 8 нь юу ч хэлэлгүй гарчээ. Тэр 8 хэн хэн байсан бэ?

Улс орны өмч хөрөнгөтэй холбоотой ийм чухал асуудал хөндөгдөж байхад олонх нь яагаад ганц ч үг ганхийгээгүй юм бол. 8 сайд яагаад амаа үдчихсэн юм бол эсвэл үдүүлчихсэн юм болов уу гэсэн асуулт хариулт нэхсээр. АН, МАХН-МҮАН-ын нийлж байгуулсан “Шударга ёс” эвслийн хамтарсан Шийдлийн Засгийн газрын шийдчихсэн тэргүүн нь АН-ын гишүүн Ч.Сайханбилэг. Л.Гантөмөр, Р.Жигжид, Г.Баярсайхан, С.Эрдэнэ, Р.Бурмаа, Д.Зоригт, С.Ламбаа, Л.Пүрэвсүрэн, Б.Болор, Д.Эрдэнэбат гээд АН-ын угшилтай 11 сайд энэ хуралд суусан. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнг хүмүүс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүн гэдэг байв. Тэрээр 2009 оноос хойш Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхөөр ажилласан. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар хүртэл ажиллаж байсан хүн. С.Эрдэнэ харин одоо АН-ыг удирдаж явна. Харин М.Энхсайхан, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар, нар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнх. 

Ямар нэгэн намд элсэж, өнгө мөнгөөр өөдлөх замаа зассаар яваад төрийн том албан тушаалд очсон хойноо тэр зардлаа гаргаж авдаг үзэгдэл хавтгайрлаа. Тэд төрийг мөнгө болгож хардаг, тэгээд түүнд шургалах арга саамаа яаж ийгээд олдог. Олоод очно. Очоод ханаж цадахаа мэдэхгүй авна. Хувааж, хуйвалдаж, айлгаж дарамталж, дээрэмдэж... ямар л бол ямар аргаар авна. Сүүлдээ улаан цагаандаа гараад, Засгийн газрыг хаалттай хуралдуулж байгаад авдаг болж. “Нууцлалаа сайн хадгалах юмнуудаа сайн хийгээрэй. Энэ зүгээс бас сайд нарт ч гэсэн иймэрхүү яриа хөөрөө, энэ өөрөө тийм учраас нууцын горимоор орж байгаа” гэж шивнэлдэж байгаад авдаг болж. 

 

 Луйвар доторх луйвар  

 

“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн 49-ийг худалдаж авах талаар Монголын төр ямар ч санаачилга гаргаагүй, Оросын тал 49%-иа зарах гэж байгааг УИХ, Засгийн газар мэдээгүй юм байна, үүнийг нь далимдуулаад “Монголын зэс корпорац” гэх хувийн компани худалдаад авчихжээ гэж олон нийт ойлгосон. Гэтэл өнөөх л намаас төрд шургалсан нөхөд, МАНАН-гийн гар хөл тийм байж боломгүй юм хийжээ.  

2018.06.09-ний өдөр болсон Засгийн газрын хаалттай хуралдааны үеэр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Монголыг төлөөлөөд гэрээ, хэлэлцээ хийсэн байна, “Монголиан коппер корпорейшн”, тийм ээ. Засгийн газрыг төлөөлөөд тийм гэрээ, хэлцэл хийж байсан этгээд байхгүй юм уу?” гэж асуухад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Монголын тал 49% худалдаж авъя гэдэг санал албан ёсоор хаана ч бичигдээгүй юм байна лээ. Тийм тодорхой санал гараад хөөцөлдөж байсан юм байхгүй юм байна лээ” гэж хариулсан байдаг.  

 

Ч.Сайханбилэгийн Засгийн газар “Эрдэнэт”-ийн 49%-ийг авахаас татгалзсаны дараахан УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт болсон.

 

Энэ сонгуульд саналаа өгөөд гарч ирэхэд нь тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболдоос сэтгүүлчид “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн талаар асуухад “Манай улсын олон жилийн бодлого бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49%-ийг худалдаж авах саналыг үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Оросын талд тавьдаг байсан. Ташкентын дээд хэмжээний уулзалтын үеэр энэ асуудал шийдэгдэж, Оросын талаас албан ёсоор зарах санал ирсэн. Ямар ч байсан “Эрдэнэт үйлдвэр” Монголынх болох гэж байна. Хуулийнхаа дагуу УИХ-аар хэлэлцэгдэх ёстой” гэж хэлж байв.  

Эх орныхоо стратегийн орд газрыг бүхлээр нь Монголдоо аваад үлдчих сэтгэл манай үе үеийн төр, засгийн тэргүүнүүдэд байжээ. Бүр хөөцөлдөж ч байж. Тэгтэл Ч.Сайханбилэгийн Засгийн газар Оросын тал 49%-иа зарахаар шийдэхэд нь гэнэт авахаа больж, худалдаж авах давуу эрхээсээ ямар ч оролдлого хийлгүйгээр татгалзжээ. Угтаа бол эдийн засаг хямралтай байна гээд хойш суух биш, хаанаас яаж мөнгө босгох вэ гэж л бодох учиртай байв. “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийн 49%-ийг авчихвал эдийн засгийн хямралаас хурдан гарахад ихээхэн нэмэр болно. Хэний ч мэдээжийн ийм зүйлийг Ч.Сайханбилэг тэргүүтнүүд мэдээгүй, тооцоогүй гэхэд хэн итгэх вэ. Тэд МАНАН мафийн талд үг дуугүй үйлчилж, ард түмний баялгаар мянганы луйварчдыг дайлсан байна бус уу. 

 

Эрдэнэт + Монголросцветмэт 

 

Эрдэнэт Монгол Улсын стратегийн орд. “Эрдэнэт” бол зэс, молибдений хүдэр олборлолтоор Азид томд тооцогддог үйлдвэр. Жилд 26 сая тн хүдэр боловсруулж, зэсийн 530 мянган тн баяжмал, молибдений 4.5 мянган тн баяжмал үйлдвэрлэдэг. Финландын “Outokumpu Oyj”, Австралийн “Bateman Engineering”, “Pacific Ore Technology”, Их Британийн “Brook Hunt & Associates”, АНУ-ын “Phelps Dodge” корпорац, “KDEngineering” компани, БНСУ-ын “Samsung” корпорац зэрэг уул уурхай, өнгөт металлургийн салбарын томчуудтай хамтран ажилладаг. Манай улсын төсвийн 30-40 хувийг дангаараа бүрдүүлдэг саалийн үнээ. 

“Монголросцветмет” бол Бэрхийн уурхай, Толгойтын алтны үйлдвэр, Хажуу-Улаан, Айраг, Өргөний уулын үйлдвэр, Хэнтий аймгийн Дархан суманд Адагийн далд уурхай, Баргилтын уулын үйлдвэрийг эзэмшдэг. Эдгээрээс одоо Хэнтий аймаг дахь  Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр, Төв аймгийн Заамар суман дахь “Зэрэгцээ” алтны үйлдвэрийг 100 хувь, “Шижир алт” компанийн 51 хувийг эзэмшин, үйл ажиллагаа явуулж байна. Жилд хайлуур жоншны 550-600 мянган тн, төмрийн 2.4 сая тн хүдэр олборлон, 320-400 мянган тн төмрийн баяжмал боловсруулан, 110-120 мянган тн жоншны баяжмал үйлдвэрлэн, алттай элс 2 сая тн-ыг угаадаг. Асгатын мөнгөний орд энэ компанийн нэр дээр саяхан болтол байгаад, саяхан “Эрдэнэс Монгол”-ын нэр дээр шилжсэн билээ. 

Ийм ашигтай үйлдвэр, орд газруудыг МАНАН мафи төрийн мөнгөөр хувьдаа авсан. Энэхүү мянганы манлай луйврыг У.Хүрэлсүхийн Засгийн газар ил болгож, таслан зогсоолоо. Олон нийтийн мэдэж байгаа зүйл бол мөсөн уулын дөнгөж орой. Усан дунд нуугдчихсан байгаа хэсгийг нь ил гаргах ёстой. Биднийг нэг л өглөө сэрэхэд МАНАН гэдэг мафи Монголыг бүхлээр нь залгичихсан, Монгол Улс Э-нүүд гэдэг Эзэдтэй болчихсон байж мэдэх нь ээ гэдгийг энэ үйл явц харууллаа, санууллаа.  

sonin.mn

УИХ-ын дарга асан М.Энхболд МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүхэд өгөхөөр болжээ
УИХ-ын дарга асан М.Энхболд МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүхэд өгөхөөр болжээ
 
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​