fbpx Чам шиг 3 хувийн хүүтэйг улсаас авчихдаг бол залуучууд зээлээс айхгүй ээ, Ж.Энхбаяраа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 24 секунд

Чам шиг 3 хувийн хүүтэйг улсаас авчихдаг бол залуучууд зээлээс айхгүй ээ, Ж.Энхбаяраа

Генерал Ш.Жадамбын хүү Энхбаяр гэх нөхөр 2008 оноос хойш УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдон ажиллаж буй билээ.

Энэ хугацаанд улс орон, иргэдэд хэрэгтэй бодитой хийсэн бүтээсэн зүйл цөөтэй тэрээр эсрэгээрээ богино хугацаанд хөлжиж, өдгөө хөрөнгөөрөө УИХ-ын гишүүд дундаа дээгүүрт бичигдээд болсон.

Тэрээр 4 тэрбум 253 сая төгрөгийн жилийн орлоготой бөгөөд "Газар холдинг" ХХК, "Газар капитал Партнерс ББСБ" ХХК-ийг эзэмшдэг, банкин дахь дансандаа 4.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай аж.

Шударга ёсны тухай чанга дуугаар олонтаа ярьдаг түүнийг цөөнгүй хүн шударга улс төрч гэж боддог байсан ч ХХААХҮЯ-ы дэргэдэх Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан нь,  түүний эзэмшлийн "Газар капитал Партнерс ББСБ" нь иргэдэд жилийн 30 хувийн хүүтэй зээл олгож мөнгө хүүлдэг байсан илэрч, ард түмэнд үнэн төрхөө таниулсан билээ.

Гэвч "ичсэн хүн хүн ална" гэгчээр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийнхөө ичгүүртэй үйлдлийг зөвтгөх гэж буруу зөрүү ярих нь ихэслээ.

Хамгийн сүүлд тэрээр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ өөрийгөө : " Би бол Монгол Улсын хамгийн шилдэг татвар төлөгч иргэн. Би олон олон ажлын байр бий болгож, орон нутагт шинэ үйл ажиллагаа нэвтрүүлж байна. " хэмээв. Гэтэл Ж.Энхбаяр нь 2000 оноос хойш тасралтгүй төрд ажиллаж, 2008 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж буй юм. Өөрөөр хэлбэл лав л сүүлийн 19 жил үндсэн ажлаа хийлгүй, хувийн арилжаа наймаа эрхэлж, орон нутагт хүртэл ажиллаж байсан бололтой.

Мөн өөрийгөө бизнесмэн гэх дуртай Ж.Энхбаяр нь 2000-2002 онд Онцгой албан татварын гаалийн газрын дарга, 2002-2003 онд Улаанбаатар хотын гаалийн газарт хэлтсийн дарга, дэд дарга, 2004-2006 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөх, 2006-2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, 2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын даргаар тус тус ажиллаж байсан нь ихээхэн сонирхол татдаг.

Тэрээр мөн "Залуучуудаа зээл гэдгээс битгий ай. Зээл зорилготой байх ёстой. Зөв зүйл хийх ёстой, энэ бол муу зүйл биш шүү дээ." гэжээ.

Бас л Монголын нийгмийн амьдралаас ямархан хол тасарсан, эдийн засгийн статистик ч олж хардаггүй нөхөр болохоо батлан харуулж буй хэрэг.

Монголд зээлээс айдаг залуу бараг байхгүй дээ, учир нь тэд бүгд л хэрэглээний болон бизнесийн зээлтэй.

Харин Ш.Жадамба генералын хүү, УИХ-д 3 удаа сонгогдсон Ж.Энхбаяр гэдэг нөхөр шиг улсаас нэн хөнгөлөлттэй 3 хувийн хүүтэй зээл авах боломж тэдэнд байдаггүй юм .

Б.Амар Sonin.mn

Ц.Нямдорж: Би МУ-ын  ХЗДХ-ийн сайдын хувьд С.Зоригийг хөнөөсөн гэж яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гэрийнхнээс уучлал гуйж байна

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​