fbpx К-попын хаан гэгддэг Big Bang хамтлагийн үүсгэгч гишүүдийн нэг Сынри биеэ үнэлэгчдийг санал болгон, зуучилдаг байжээ.
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
5 минут 37 секунд

К-попын хаан гэгддэг Big Bang хамтлагийн үүсгэгч гишүүдийн нэг Сынри биеэ үнэлэгчдийг санал болгон, зуучилдаг байжээ.

Big Bang хамтлагийн гишүүн, Өмнөд Солонгосын поп урлагийг дэлхий дахинд танилцуулсан К-попын хаан гэгддэг Big Bang хамтлагийн үүсгэгч гишүүдийн нэг 28 настай Сынри болон рок хамтлагийн дуучин, радио нэвтрүүлгийн хөтлөгч 30 настай Жун Жүн Ён нар хоёулаа шоу бизнесээс гарч буйгаа зарлав.. Үүний шалтгаан нь бизнесийн хөрөнгө оруулагчиддаа биеэ үнэлэгчдийг санал болгон, зуучилдаг, бэлгийн харилцаанд орж буй бичлэг, гэрэл зургийг хоорондоо солилцдог нууц групп чаттай байсан нь баримтаар илэржээ. Үүнээс гадна, 2014 оноос эхлэн Сынри бие үнэлэгчдийг зуучилдаг байсан нь түүний мессежээс мөн илэрчээ. “Sisa” сэтгүүлийн олж авсан мэдээллээс үзвэл, Сынри бизнесийн түншүүддээ охидуудын үнэ болон гэрэл зургийг нь хүртэл явуулдаг байсан гэнэ. Сынри гүйцэтгэх захирлаасаа “ямар төрлийн охиудад дуртай” гэж асуухад захирал нь “цагаан арьстай охид нэг талаар ариун, нөгөө талаар тачаангуй байдаг” гээд охидын өндөр нь 160 см орчим, туранхай байх ёстой гэж хариулж байжээ

Big Bang хамтлагийн амжилтын оргил үе болох 2012 онд Японы нэгэн мэдээллийн сайтад Сынри нэгэн Японы эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орж байхдаа, хоолойг нь боосон хэргийн талаар мэдээлсэн. Энэ хэргээс болж Сынри хэсэг хугацаанд хамтлагаасаа чөлөө авч, бие даасан уран бүтээл хийж эхэлсэн. Big Bang хамтлагийн бусад дөрвөн гишүүд цэргийн алба хааж байгаа тул тус хамтлаг одоогоор түр завсарлаад байгаа.

 Сынри энэ сарын 25-нд цэргийн албанд мордох ёстой байсан ч уг хэргээс үүдэн Big Bang хамтлагийн “YG Entertainment” агентлагийн хувьцааны үнэ 20 гаруй хувиар унаж, нэгдүгээр сараас хойш тус агентлаг 180 тэрбум воны алдагдал хүлээсэн байна.  Энэ хэрэгт холбогдоод буй Жун Жүн Ён мөн хамтрагчдынхаа зөвшөөрөлгүй нууц бичлэг хийж, нууц групп чатаар шэйр хийдэг байснаа хүлээн зөвшөөрсөн. Мэдээллээс үзвэл Сынригийн групп чат найман гишүүнтэй байсан гэнэ. Тэд бүгд Сынритэй нас ойролцоо бөгөөд Сөүлийн алдарт Ганнам дүүрэгт Сынрийгийн нээсэн баранд хөрөнгө оруулсан гэнэ. Групп чатын найман гишүүд хууль бус бичлэг шэйрлэдэг байсан бөгөөд тэдний нэг марихуаны хэрэгт холбогдсоны дараа тэдний харилцаа бүдгэрсэн байна. Тус хэрэг олон нийтэд ил болсны дараа түүнийг групп чатаас хассан гэнэ. Эдгээр найман гишүүдийн тоонд Сынри, Жун Жүн Ён, Чой Жон Хүн /FTISLAND/, Юү Ин Сук /Yuri холдингийн гүйцэтгэх захирал асан/ орсон байна.

Эл шуугианы хоёр дахь “баатар” Жун Жүн Ён нууцаар бичлэг хийж, групп чатдаа шэйрлдэг байснаа хүлээн зөвшөөрсөн. 2015-2016 оны хооронд өөрийнхөө бэлгийн харилцааг харуулсан бичлэг хийж, хамтрагчийнхаа зөвшөөрөлгүй групп чатаар дамжуулан найзууддаа явуулдаг байсан гэнэ. 2016 онд түүний хуучин найз бүсгүй нь энэ талаар шүүхэд хандаж байсан ч удалгүй нэхэмжлэлээ татаж авсан байдаг аж. Жун Жүн Ёны зүгээс найз бүсгүй нь бичлэг хийхийг зөвшөөрсөн гэж мэдэгдэж байв. Өмгөөлөгч О Сү Жинийн ярьснаар, хохирогчдын эрхийг зөрчиж, нууц камераар бичлэг хийн, түгээсэн хэрэгт Жун Жүн Ён долоон жилийн хорих ял авч болзошгүй. Биеэ үнэлэгчидтэй холбоотой  хэрэг үүн дээр нэмэгдвэл хагас жилийн ял нэмж оногдох гэнэ. Тус улсын бэлгийн хүчирхийллийн эсрэг хуулинд зааснаар, дээд тал нь 7.5 жилийн ял оноох бөгөөд таван жилийг нь шоронд биеэр эдлэх ялтай аж. Групп чатын бусад гишүүдийн хувьд, хууль бус бичлэг үзсэнийх нь төлөө эрүүгийн хэрэг үүсгэх нь хүндрэлтэй гэнэ. Нууц бичлэг хийж, бусдад тараасан бол таван жилийн хорих ял авч, 30 сая орчим воны торгууль төлөх шийтгэлтэй байдаг гэж өмнөөлөгч О Сү Жин тодруулаад хууль шинэчлэгдэхээс өмнө шүүхийн шийдвэр гарвал тэрбээр таваас дээшгүй жилийн хорих ял авч, 10 саяас дээш хэмжээний торгууль төлнө гэжээ.  

2017 оны байдлаар томоохон К-поп агентлагуудын үндэслэгчид бүгд эрчүүд байжээ. 2009 онд 29 настай жүжигчин Жанг Жа Ён агентлагийнхаа бэлгийн мөлжлөгийн золиос болсон тухай дэлгэрэнгүй захидал үлдээгээд, амиа хорлосон хэрэг гарч байсан бол нууц бичлэгийн хохирогчдын тал хувь нь амиа хорлодог болохыг судалгаа харуулжээ.

Э.Марал

Эх сурвалж: Шуурхай.мн

Монгол хүн сансарт ниссэний 38 жилийн ой.
Монгол хүн сансарт ниссэний 38 жилийн ой.
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​