fbpx Өр өвлүүлдэг заалтыг татварын хуулиас хасъя
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 36 секунд

Өр өвлүүлдэг заалтыг татварын хуулиас хасъя

Монгол Улсын иргэн та Үндсэн хуулиар өөрт олгосон бүрэн эрхээ эдэлж чаддаг уу. Энэ эрхэд хэн халдаж, харин хэн хамгаалдаг вэ. Хамгийн түгээмэл жишээ. 

Аав, ээж нь тэтгэврийн зээлтэй байгаад нас барсан тохиолдолд үр хүүхэд нь төлж барагдуулдаг. Энэ тохиолдолд эцэг, эхийнхээ өрийг төлөх нь жам ёсны үүрэг мэтээр хүлээж авдаг нь гам биш зан болсон.

 

Гэтэл ингэж өр өвлөх нь иргэн танд Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийг зөрчиж буй нэг хэлбэр ажээ. Энэ бол эцэг эхийнхээ элбэрэл ачлалыг хариулахаас тэс өөр ойлголт бөгөөд хувь хүн өөрөө өөрийнхөө өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй болохоос бусдын өмнөөс өрд унах ёсгүйг хуульчид хэлж байна.

 

Тодруулбал, өдгөө УИХ-аар хэлэлцэж буй Татварын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд нас барсан этгаэдийн төлөх татвар, хураамжийг хамаарал бүхий этгээдэд шилжүүлэх тухай заалтыг оруулж ирсэн нь шүүмжлэл дагуулж эхэллээ. Энэ заалтыг баталж гамээнэ та өөд болсон эцэг, эхийн бус хамаатан садан, эгч дүү төдийгүй авга, нагацынхаа ч үлдээсэн өр төлбөрийг барагдуулж магадгүй нөхцөл үүсээд байна. Гэхдээ энэ нь цоо шинэ зүйл биш, Татварын ерөнхий хуульд 20 гаруй жилийн хугацаанд хүчин төгөлдөр байсан заалт ажээ.

Татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд өр өвлүүлэх тухай заалтыг хөндсөн нь нэг талаас бидэнд олгосон эрхийг зөрчиж ирсэн жишгийг арилгах буюу хуулиас бүрмөсөн хасах боломжийг бий болгоно гэж харж болох юм. УИХ-ын гишүүд хүсвэл өр өвлүүлдэг заалтыг Татварын хуулиас хасах боломжтой” гэдгийг МҮХАҮТ-ын дарга асан Б.Лхагважав онцолж байна, Түүний хувьд өр өвлүүлэх нь ирганд Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийг нь зөрчсөн явдал гаж үзээд 2009 онд Үндсэн хуулийн Цэцэд хандаж байсан ажээ.

Хачирхалтай нь, тухайн үед “Татварын хуулийн энэ заалт Үндсэн хууль зөрчөөгүй” гэх шийдвэрийг Цэцээс гаргасан байх юм. Нас барсан хүний хамаарал бүхий этгээд гэдэгт гэр бүлийн гишүүдээс гадна хамаатан садан багтдаг. Тухайн иргэний хамаарал бүхий хүн байсныхаа төлөө өр өвлөх нь тэдэнд Үндсэн хуулиар олгосон эрхийг зөрчсөн хэрэг гэж тэрбээр үзсэн ч Цэц эсрэг шийдвэр гаргаж байжээ. Татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд өр өвлүүлэх тухай заалтыг хөндсөн нь нэг талаас бидэнд Үндсэн хуулиар олгосон эрхийг зөрчиж ирсэн жишгийг арилгах буюу хуулиас бүр мөсөн хасах боломжийг бий болгоно гэж харж болох юм.

Энэ талаар Б.Лхагважав “Тухайн үед Үндсэн хуулийн Цэцээс өр өвлүүлэх систем аль ч улсад байдаг гээд миний гомдлыг хүлээж аваагүй. Үндсэн хуулийн Цэцээс буруу шийдвэр гаргасан байж болно. Тиймээс энэ байдлыг засах бүрэн эрх нь УИХ-ын гишүүдэд бий. Өр өвлүүлэх нь хүний эрхийг зөрчиж байгаа эсэх, өмнөх практик зэргийг авч үзэх хэрэгтэй талаар миний бие Татварын хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдэд хэлж байсан. Энэ заалтыг хуулиас хасах эсэхийг УИХ-ын гишүүд шийднэ” гэлээ. Өдгөө УИХ-аар хэлэлцүүлж буй Татварын багц хуулийн хамгийн маргаантай заалт нь энэ. Үүнээс гадна шүүмжлэл дагуулсан хэд хэдэн заалт байгаа нь алслагдсан бүс нутагт татварын хөнгөлөлт олгодог байсныг хассанаас ажлын хэсгийн хуралдааны үеэр багагүй маргаан өрнөж, дээрх заалтыг эргүүлэн нэмэхээр болжээ. УИХ-ын гишүүдийн олонхын шүүмжлэлд өртөөд буй бас нэг заалт нь татварын байцаагчдын эрх мэдлийг хэт нэмэгдүүлсэн буюу хууль, шүүхийнхэнтэй Ижил хэмжээний эрхтэй болгосон явдал. Тодруулбал, уг хуулийн шинэчлэлийн хүрээнд татварын байцаагчдад онцгой бүрэн эрх олгожээ. Энэ заалтыг шинээр оруулж ирсэн нь татвараас зайлсхийх, татварын орлогоо төлөхгүй байх үйлдлийг хаах зорилготой хэмээн тайлбарлаж байгаа ч шүүх төдийгүй прокурорын үүргийг татварын байцаагчид гүйцэтгэх боломжийг олгосон заалт хэмээн зарим гишүүн шүүмжилсэн. Учир нь, уг заалтыг УИХ баталбал татварын байцаагчид зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгжийн хөрөнгийг битүүмжилж хураах онцгой бүрэн эрхтэй болох юм. Хамгийн ноцтой нь хурааж авсан эд хөрөнгийг хэчнээн төгрөгөөр зарж борлуулах дуудлага худалдааны анхны үнийг мөн л татварын байцаагч тогтоодог байхаар хуульд тусгажээ. Эд хөрөнгийн эзэн худалдаалах үнэд маргаан гаргах эрхийг боомилсон буюу аливаа маргаан гаргахын тулд тухайн эд хөрөнгийн үнийн дүнгийн арван хувьтай тэнцэх хэмжээний дэнчин тавих шаардлага тавьж байгаа аж. Дээрх нөхцөлөөс үүдэлтэйгээр иргэн, аж ахуйн нэгж эрхээ хамгаалуулахын тулд дахин зардал гаргахаас аргагүй болох нь. Тэр бүү хэл, эд хөрөнгөө хураалгасан иргэн татвараа төлж барагдуулсны дараа буцаан авах эрхгүй буюу татварын байцаагч “өгөхгүй” гэх эрхийг хуулиар олгосон заалтыг ч тусгасан байна. Гэтэл энэ нь хувь хүн төдийгүй аж ахуйн нэгжийн хуулийн суурь зарчимтай зөрчилдөхөөр байгаа аж. Татварын багц хуулийн төсөлд энэ мэтээр өөрчлөх, бүрмөсөн хасах заалт цөөнгүй ажээ. Өр өвлүүлэх заалтын УИХ-ын гишүүд хүсвэл Татварын ерөнхий хуулиас хасах бүрэн боломжтой. Гагцхүү тэд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах талд кноп дарах эсэхийг харах л үлдлээ. Энэ тухайд УИХ-ын зарим гишүүний байр суурийг хүргэе.

Г.Тэмүүлэн: Өр өвлүүлэх нь Үндсэн хуулийн суурь зарчимтай зөрчилдөнө

-Татварын хуулийн хүрээнд хөндөж буй том асуудал нь өр өвлүүлэх юм. Татвар төлөөгүй юмуу дампуурсан аж ахуйн нэгжийн өр төлбөрийг эзэнтэй нь хамаарал бүхий этгээд буюу гэр бүлийнхэн нь төлнө гэж оруулж ирсэн. Гэр бүл гэдгийг хуулиар өргөн цар хүрээнд хамааруулж ойлгодог. Гэр бүл төдийгүй төрөл саданг нь хүртэл оруулдаг. Нас барсан хүний өр төлбөрийг тэднээр төлүүлэх нь нэг талаас Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимтай зөрчилдөнө. Тиймээс өр өвлүүлэх буюу шилжүүлэн төлүүлэх нь байж боломгүй асуудал. Энэ нь Үндсэн хуулийн суурь зарчимтай зөрчилдөх учраас заалтыг нухацтай авч үзэх хэрэгтэй. Хэлэлцүүлгийн явцад энэ заалтыг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна.

З.Нарантуяа: Өр өвлүүлэх заалтыг хуулиас хасах хэрэгтэй

-Татварын өрийг уламжлуулж төлүүлэх нь хэзээ ч байж болохгүй. Хувь хүн өөрийнхөө өмнө хариуцлага хүлээх Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн ойлголт. Аж ахуйн нэгжийн хувьд тухайн компани оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр л хариуцлага хүлээдэг. Гэтэл даамжруулаад хэн нэгэн татвар, өрөө төлөөгүйн төлөө өөр нэгэн хариуцлага хүлээдэг байж таарахгүй. Хуульд “хөрөнгийг нь шилжүүлж авсан бол” гэдэг үг бий. Гэхдээ энэ үгээр халхавч хийн бусдад өр нялзааж болохгүй. Хөрөнгө шилжүүлж авах нь өргөн ойлголт. Үүнийг хэрхэн ойлгохыг хуульд тодорхой тусгаж өгөөгүй нь буруу. Ямар нэгэн маргаан гаргахгүйн тулд үүнийг засч залруулах эсвэл бүр хуулиас хасах хэрэгтэй.

Ж.Ганбаатар: Хамаарал бүхий этгээдээр төлбөр төлүүлэх нь байж боломгүй

-Хуульд төлбөр, хураамжтай хүн нас барсан тохиолдолд “хуулийн этгээдээр төлүүлнэ’’ гэсэн ганцхан заалт байсныг “Хамаарал бүхий этгээд" гэж нэмж оруулсан юм билээ. Энэ бол байж боломгүй хэрэг. Гэхдээ Татварын багц хуулийн хэлэлцүүлэг дөнгөж эхэлж байна. Ажлын хэсгийн хуралдааны үеэр УИХ-ын нэг гишүүн яг энэ заалтын талаар дурдаад горимын санал гаргасан. Тэгэхээр энэ заалтаар тусгайлан санал хурааж таарах байх.

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

ӨСВӨР НАСНЫХАН САНХҮҮГИЙН МЭДЛЭГ, БОЛОВСРОЛОО ДЭЭШЛҮҮЛЛЭЭ
ӨСВӨР НАСНЫХАН САНХҮҮГИЙН МЭДЛЭГ, БОЛОВСРОЛОО ДЭЭШЛҮҮЛЛЭЭ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​