fbpx Хөгжлийн банк алт үйлдвэрлэгчдэд энэ жил 19 тэрбум төгрөгийн зээл олгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 37 секунд

Хөгжлийн банк алт үйлдвэрлэгчдэд энэ жил 19 тэрбум төгрөгийн зээл олгоно

“Mongolia Gold 2019” олон улсын чуулган энэ жил “Нөхөн сэргээлтийг хөгжлийн шинэ шатанд гаргая, алтны нөөцийг нэмэгдүүлье” уриаг дэвшүүлжээ.

Гурав дахь жилдээ болж буй тус чуулган Баасан гарагт “Корпорейт Конвейшн” төвд эхэлсэн бөгөөд гадаад, дотоодын 400 гаруй зочид төлөөлөгчид оролцож, 31 байгууллага үзэсгэлэнгээ гаргаад буй юм.

“Монголын алтны салбарт дэвшилтэт техник, технологи, дэлхийн туршлагыг нэвтрүүлэх, алтны шороон ордын төслүүдэд хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, алтны нөөц, алт тушаалтыг нэмэгдүүлэх, нөхөн сэргээлтийг хөгжлийн шинэ шатанд гаргахад энэ удаагийн чуулган чиглэж байгаа” хэмээн Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооныхон танилцууллаа. 

УИХ-ын  Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Чуулганд оролцогчид уг хуулийн хэлэлцүүлэгт анхаарал тавьж буйгаа илэрхийлэн “Алтны роялти 2.5-5%-ийн хооронд батлагдах болов уу” гэсэн хүлээлттэй байна гэж байлаа.

Хаягдал болон алтны захын агуулгыг аль болох бууруулах ёстой

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Монголбанкин дахь алт тушаалтыг 22 тонноос доошгүй байлгах нь чухал. Гэхдээ аж ахуйн нэгжүүд  алтны нөөцийг өсгөх ажлыг өөрсдөө зохион байгуулж, орлогынхоо тодорхой хэсгийг үүнд зарцуулах шаардлагатай байна” хэмээн байр сууриа илэрхийлж байв. Тэрээр мөн “Алт олборлолтын явцад хаягдал их гардаг. Иймд хаягдал болон алтны захын агуулгыг аль болох бууруулах ёстой” гээд “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Сангийн яам орон нутагт хуулийн дагуу олгохгүй байгаа нь алт олборлогчдын талаар буруу ойлголт төрүүлэхэд хүргэдэг” хэмээсэн юм.

Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал С.Бадарч “Алтны салбарын өнөөгийн байдал, тулгарч буй саад бэрхшээл” сэдэвт илтгэлдээ “Уул уурхайн үйлдвэрлэл явуулахын тулд   аж ахуйн нэгжүүд 31 төрлийн бичиг баримт бүрдүүлж байгаа нь маш их хүндрэл үүсгэдэг. Иймд алтны салбарын  хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр анхаарч ажиллах шаардлага бий” гэлээ. Алтны салбарынхны хамгийн их сонирхсон  мэдээлэл нь Хөгжлийн банкны зүгээс алт олборлогчдод үзүүлж буй зээл, түүнтэй холбоотой тулгамдсан  асуудлууд байв.

Өнгөрсөн  хугацаанд 10 гаруй аж ахуйн нэгжээс ердөө нэг нь л хугацаандаа зээлээ төлсөн

Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, Зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр “Алт-2 үндэсний хөтөлбөрт Хөгжлийн банкны оролцоо” илтгэл тавьж, оролцогчдын зарим асуултад хариулсан юм.  Тэрээр, алт олборлогчид дан ганц банкны зээл биш, аль болох санхүүгийн олон эх үүсвэрээр хөрөнгө оруулалтаа шийдэж байх нь зүйтэй. Хөгжлийн банкнаас зээл олгохдоо аж ахуйн нэгжүүдээс  Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ (БОНҮ) гэсэн хоёр бичиг баримтыг шаарддаг. Гэвч зээл олгох явцад хэд хэдэн хүндрэл үүсч байна. Ихэнх нь уулын ажлын төлөвлөгөө, БОНҮ-гээ ирүүлдэггүй. Зээлээ юунд зарцуулах гэж байгаа нь тодорхойгүй, голдуу өмнөх авсан зээлээ шинээр авсан зээлээрээ төлөх сонирхолтой байдаг. Өнгөрсөн  хугацаанд 10 гаруй аж ахуйн нэгжээс ердөө нэг нь л хугацаандаа зээлээ төлсөн” хэмээн учирлаж байв. Хөгжлийн банкны зүгээс ч зээл олголтдоо алдаа гаргаж байснаа тэрээр хүлээн зөвшөөрч, ялангуяа алт олборлогчдын бизнесийн мөчлөгтэй уялдуулан ажиллах чадаагүй гэсэн хариултыг өгч байлаа. 

Хөгжлийн банкны хувьд алтны аж ахуйн нэгжүүдэд тоног төхөөрөмжийн лизингийн хэлбэрээр хамтран ажиллах сонирхолтой байгаа аж. Тиймээс дэргэдээ “Хөрөнгө оруулалтын менементийн компани” байгуулж, Ногоон хөгжлийн, Дэд бүтцийн, Уул уурхайн сангуудыг байгуулсан гэдгээ дуулгалаа. “Алт олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд санхүүгийн зах зээлд оролцох боломж хэр байгаа вэ” гэсэн оролцогчийн асуултад Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд “Алтны компаниуд өндөр үнэтэй техникүүд ажиллуулдаг. Үйл ажиллагаа явуулахдаа голдуу банк, санхүүгийн байгууллагуудаас зээл авдаг гээд олон шалтгаан байдаг учраас санхүүгийн зах зээлд ороход хүндрэлтэй” хэмээн байр сууриа илэрхийлэв. 

“Алт-2” хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкнаас алтны компаниудад 2017 онд 31.9 тэрбум, 2018 онд 21.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бол 2019 онд  19.16 тэрбум төгрөгийн зээлийг олгох аж. Зээлийн жилийн хүү 12%-тай гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байлаа. 

“Алтны салбарын зах зээл дээр өрсөлдөж буй аж ахуйн нэгжүүдийн гарал үүсэл, чадамж өөр байгаа нь социализмын үед хайгуул хийгдсэн, баталгаат нөөц нь тогтоогдсон ордууд дээр зарим компани ажиллаж байдагтай холбоотой.Ийм учраас шударгаар өрсөлдөх боломж тааруу байна. Тиймээс УИХ алтны татварыг ядаж 2.5-5%-ын хооронд батлана гэдэгт итгэлтэй байгаа. Улстөрд танил талтай цөөн хэдэн компани л Хөгжлийн банкнаас зээл авдаг жишиг Монгол Улсад үйлчилдэг” гэсэн үгийг  Алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд унагав.

2018 оны судалгаагаар Хятад улс нийтдээ 14 мянган тонн алтны нөөцтэй гэсэн тооцоо гарчээ

“Mongolia Gold 2019” олон улсын  чуулганд Хятадын төлөөлөгчид олноор хүрэлцэн иржээ. Хятадын Алтны холбооны дэд Ерөнхийлөгч Ванг Шенгбин “Хятадын алтны аж үйлдвэрлэлийн талаарх шинэ санаа” сэдвээр сонирхолтой илтгэл тавилаа.

2018 оны судалгаагаар Хятад улс нийтдээ 14 мянган тонн алтны нөөцтэй гэсэн тооцоо гарсан ба тус улсын зүүн, баруун бүс нутгуудад алтны томоохон ордууд илэрсэн байна. Эдгээр бүсэд гэхэд 300-400 тонн нөөц бүртгэгдээд буй аж. БНХАУ нь “Алт суурилсан болон Олон метал” хөгжлийн стратеги бодлогыг хэрэгжүүлж буй  төдийгүй 2011 оноос гадаадын орнуудад чиглэсэн хөрөнгө оруулалтад 40 орчим ам.долларыг зарцуулсан байна.

Ялангуяа  алт үйлдвэрлэлийн судалгааны чиглэлээр ОХУ, Казахстан улстай амжилттай ажиллаж байгааг Ванг Шенгбин онцлон тэмдэглэсэн. Тус улсад  алт олборлогч маш олон жижиг компани үйл ажиллагаа явуулж байсныг сүүлийн жилүүдэд нэгтгэх бодлогод түлхүү анхаарч байгаа аж. Одоогоор 361 шороон ордод олборлолтын үйл ажиллагаа явагдаж буй бөгөөд үүнээс 100 гаруй нь ил аргаар олборлож байна гэсэн мэдээллийг тэрээр өгсөн юм. 

“Хятадын Алтны групп”-ын (Jinyu gold materials corporation) төлөөллүүд тус чуулганд илтгэл тавьж, бизнесийн үйл ажиллагаагаа танилцуулсан. Тус групп нь  уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг арав гаруй компанитай бөгөөд Европын улсуудаар дамжуулан уул уурхайн тоног төхөөрөмжүүдийг экспортлодог байна. “Манай групп хилийн чинад дахь ашигт малтмалын нөөцийн хөгжилд маш их туршлага хуримтлуулсан. Тиймээс бид Монголын алтны  салбарын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах сонирхолтой байна” хэмээн  “Jinyu gold materials corporation”-ын Худалдааны хэлтсийн менежер Лу Шузонг онцолсон юм. 

undefined

Сүрьеэгүй Улаанбаатар өдөрлөг боллоо
Сүрьеэгүй Улаанбаатар өдөрлөг боллоо
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​