fbpx Л.Мөнхнасан: БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ, СЭТГЭЛ ХАНГАЛУУН АМЬДРАХ БОЛОМЖ БИЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 55 секунд

Л.Мөнхнасан: БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ, СЭТГЭЛ ХАНГАЛУУН АМЬДРАХ БОЛОМЖ БИЙ

Дахин ашиглах боломжтой бараа бүтээгдэхүүний дэлгүүр гэх яриа сүүлийн үед сошиал орчинд давалгаалж байна. Энэ талаар судалж үзтэл байгальд ээлтэй хандлагыг төлөвшүүлж, эх орондоо болон дэлхийд хувь хүний үзүүлж болох нөлөөг тодотгосон үйл ажиллагаа байв. Ингээд төслийн талаар тодруулахаар Хамтдаа Бүтээх Бидний Мөрөөдөл НҮТББ-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Кориа их сургуулийн судлаач, профессор доктор Л.Мөнхнасангаас ярилцлага авсан юм.

Dream project-2. Их өөдрөг нэртэй төсөл юм. Зорилго нь яг юу вэ?

Өнөөдөр дэлхий дахинд 3R буюу Reuse (дахин ашиглах, сэргээн ашиглах), Recycle (дахин боловсруулах), Reduce (бууруулах) туршлагыг олон нийтэд түгээн таниулж, амьдралдаа хэвшил болгох үзэл хурдацтай түгэн дэлгэрч байна. Хаях гэхээр хайран, ашиглая гэхээр яг тодорхой хэрэгцээгүй эд бараа, материал хүмүүст байдаг. Бид тэдгээр эд зүйлсийг цуглуулж, засаж, цэвэрлэх, шошго наах замаар хэрэгцээтэй газар нь хямд үнээр худалдаалах, дахин хэрэглэх боломжгүйг нь өөр бүтээгдэхүүн хийх зэргээр ашиглаж “Мөрөөдлийн гэрэл” дахин ашиглах боломжтой бараа бүтээгдэхүүн худалдаалах эко дэлгүүртээ худалдаалах юм. Нэг удаагийн хэрэглээнээс бүрэн татгалзаж, шошгоо хүртэл дахин боловсруулсан цаасаар хийж байна. Америкийн GOOD WILL, Английн Oxfam, Солонгосын Beautiful store зэрэг дэлхийд алдартай сүлжээ дэлгүүрүүд яг ийм зарчмаар ажилладаг ба бид жишиг хувилбарыг Монголдоо тохирсон, систем, загвартайгаар бий болгохоор зориод ажлаа эхлүүлсэн. Гол зорилго маань байгальд ээлтэй амьдралын хэвшлийг олон нийтэд түгээн сурталчлах. Нэг ёсондоо тухайн бүтээгдэхүүнийг дахин сэргээн ашиглаж, эргэлтэнд оруулснаар байгалийн нөөцийг хамгаалах, хог хаягдлыг бууруулах байгальд ээлтэй хандлагыг бий болгож байна гэсэн үг. Онцолж хэлэх нэг зүйл бол энэ бүх ажлыг хийх хүний нөөц нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон ээжүүд байх юм. Тэдэнд ажлын байр, тогтмол орлого бий болгож байгаагаараа төсөл маань ач холбогдолтой гэж хэлэх байна

Төслийн багаа танилцуулна уу? Та бүхэн ямар зарчмаар ажилладаг вэ?

Төслийн Удирдах зөвлөл нь 8 хүнтэй, ихэнх нь БНСУ-д бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалсан. Биднээс 7 нь Солонгост мэргэжлээрээ, 1 нь эх орондоо ажиллаж байна. Төсөл эхэлсэн түүх Let’s Ko&Mong Network нэртэй солонгос-монгол оюутан залуусын нэгдлээс үүдэлтэй. Let’s Ko&Mong Network-ын тэргүүн Б.Урангоо маань Dream Project-1 төслийг санаачлан үр дүнд хүрсэн нь дараагийн төслөө үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлсэн. Эхний төслөөрөө Улаанчулуутын хогийн цэгт амьдарч буй иргэдэд сайн дураараа тусалж байх үед энэ ажил маань хүмүүсийг бэлэнчлэх сэтгэлгээнд дасгаж байгааг анзаарсан. Тиймээс иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжингээ байгальд ээлтэй, шинэ хандлага, соёлын эхлэлийг тавих нь зөв гэж шийдсэн юм. Аливаа ажил зохион байгуулахад албажуулах шаардлагатай учраас Let’s Ko&Mong Network (Хамтдаа Бүтээх Бидний Мөрөөдөл НҮТББ)-ыг үүсгэн байгуулж, одоогоор Солонгост 40 гаруй, Монголд 50 орчим сайн дурын гишүүдтэй болоод байна.

Дэлхий даяараа эко хандлага руу хошуурч, хувь хүний нийгмийн хариуцлагын талаар ч их ярих боллоо. Төсөл нь нийгэмд эерэг нөлөө авчрах баталгаа нь юу вэ?

Уур амьсгалын өөрчлөлт, хүн амын хэт хэрэглээ, үйлчилгээний өсөлт, байгалийн нөөцийн хомсдол зэрэг нь дэлхийн улс орнууд оршин тогтноход эрсдэл учруулж байна. Өнөөгийн үйлдвэрлэл, хэрэглээний экологийн ул мөрийг тооцоолж үзэхээр, хэрвээ яг энэ хандлагаар цаашид хөгжвөл 2030 он гэхэд дэлхийн нөөц боломжоосоо 2 дахин давна гэж судлаачид үзжээ. Иргэн бүр ахуй амьдралаа “байгальд ээлтэй” хэв загварт шилжүүлэх шаардлагатайг НҮБ-аас уриалж эхэлсэн. Энэхүү уриалгын биелэл нь дээр дурдсан 3R-ын туршлага юм.

Хувь хүн өөрт илүүдсэнийгээ хэрэгтэй нэгэнд нь өгчихдөг, цэвэрлэх янзлах засварлах зэрэг техник ажиллагааг хөгжлийн бэрхшээлтэй иргэд гүйцэтгэх боломжтой байгаа нь өөрөө нийгэмд маш их эерэг хандлагыг авчирна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол Монголын бас нэг гол ажиллах хүч шүү гэдгийг батлан харуулж байгаа юм. Өөрт хэрэггүй л бол хаяж болно гэсэн ойлголтыг халж, байгалийн нөөц гэсэн үзлийг бүх нийтэд ойлгуулах гэж зорьж буй зорилго маань, хэдий хилийн чанадад амьдарч байгаа ч эх орныхоо төлөө хамтран ажиллаж болдгийг, иргэд өөрт илүүдсэн эд зүйлсээ авчраад өгдөг газар бий болж байгаа нь өөрөө соёл юм эдгээр нь  гол жишээ болох байх.

Бидний амьдралд хэрэглэж буй бүх зүйл байгалийн нөөц хамгийн энгийнээр бодоход л тухайн бүтээгдэхүүнийг хийхэд тог заавал хэрэглэнэ тогийг ялгаруулахад байгалийн нөөцийг ашиглана. Бид бүгдийн эргэн тойронд байгалийн нөөцийг ашиглаагүй ганц ширхэг ч эд юмс  байхгүй эргэн тойрондоо та нэг хараад үзээрэй энэ бүгдийг үйлдвэрлэхэд үндсэн материал нь байгалийн нөөц түүнээс гадна үйлдвэрлэхэд ус тог цахилгаан хэрэглэнэ цаашлаад үйлдвэрлэх явцад ялгарах хорт хийнүүд, тоосонцрууд бусад хүний үйл ажиллагаа нь дэлхийн дулааралтыг бий болгоод байгаа шүү дээ энэ нь дахиад цаашаа шууд бусаар нөлөөлж элдэв байгалийн гамшигт үзэгдэл, хүний эрүүл мэндэд ч нөлөөлдөг.

Хуучин зүйлийг дахин ашиглах нь зөв гэж хэлээд байна уу та?

Тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэх давтамжийг багасгаснаар хог хаягдлыг бууруулж байгалийн нөөцийг хамгаалахад тус дэм болж байгаа юм. Энэ ажил маань байгальд шууд мэдэгдэхүйц өөрчлөлтийг богино хугацаанд авчрахгүй ч хүн бүр энэ хэвшилд хүрч чадвал амьдарч буй орчноо, нийгмээ эрүүл байлгах бүрэн боломжтойг баталж чадна. Өнөөдөр дэлхийн хүмүүсийн гол асуудал байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт л байна шүү дээ. Саяхан BBC-ээс мэдээлэхдээ хувцас үйлдвэрлэл бол газрын тосны дараа орох байгальд хамгийн хѳнѳѳлтэйг баримтаар дурдсан байсан.

Төслөө хүмүүст хэр ойлгуулж чадаж байна вэ?

Жишээ нь, бид монголчууддаа хандаж дахин хэрэглээ нь байгаль орчинд ээлтэй, байгалийн нөөцийг хамгаалахад ач тустай гээд ярихаар их гайхдаг. Тархинд өнгөц орж ирэх мэдээллээр хангагдаад, нөлөөлөх чиглэлд сайн ойлгодоггүй. Тийм болохоор нэг бүрчлэн тайлбарлаж өгдөг. Гэтэл гадны оронд томчуул бүү хэл хүүхдүүд ийм зүйлсийг багаасаа мэддэг болчихсон байдаг. Төлөвшил, хандлагын ялгаа анзаарагддаг шүү. Одоогоор Монгол оронд комиссын бараа, хуучин эд зүйлс хэрэглэхгүй гэсэн ойлголт түлхүү байгаа. Тэгвэл бид энэ ойлголтыг л өөрчилж, дахин хэрэглэж, эргэлтэнд оруулснаараа байгаль орчиндоо ээлтэй байж цаашлаад мөнгөө хэмнэх олон ач тустайг л иргэдэд ойлгуулж, хэвшүүлэх гээд л байна. Магадгүй бидний эхлэлд саад бэрхшээл их л гарах байх. Харин тодорхой цаг хугацааны дараа нийгэмд зөв зүйлийг хэвшүүлсэн нь харагдах болно. Бас нэг жишээ дурдахад, хувцас загварын H&M, GUESS гэх мэт брэндүүд өөрсдийн хуучин хувцсаа худалдан авч дахин ашиглах чиг хандлага руу шилжиж байгаагийн зорилго нь нөгөө л миний дээр ярьсантай адил шүү дээ.

Төслийн мэдээллээс харахад санхүүжилтийн хувьд хандив, тусламжаас бүрдээд байх шиг. Танай үйл ажиллагаа хэр зэрэг “шилэн” бэ?

Бид санхүүжилтээ бий болгохдоо тухайн хүнээс мөнгө авахыг урьтал болгоогүй. “I Love Mongolia” футболка гаргаж зарах, Солонгост Монгол номын “Book Bazaar” зарлах, Монголд үйлдвэрлэсэн гар урлалын бүтээгдэхүүн худалдаалах, зэргээр хөрөнгө босгож байна. Хэрэв тухайн хүн өөрөө хүсвэл бэлэн мөнгөөр хандив өгч болно. Харин дэлгүүрт зарж байгаа бараа бүтээгдэхүүнийг бид 100% хандиваар бүрдүүлсэн. Асуудлын гол нь энэ их ажилд бид бэлэн юм шаардалгүйгээр, өөрсдийн хүч хөдөлмөрөө шингээсэн юм.  Дэмжлэг үзүүлсэн хүмүүсийг тухай бүрт онлайнаар нээлттэй зарлаж байгаа. Удахгүй вэб сайттай болж орлого зарлагын бүх мэдээллээ нээлттэй нийтлэхээр төлөвлөсөн.

Төсөл хэрэгжүүлэх хугацаанд сайн, саар янз бүрийн тохиолдлууд гарч байгаа байх. Сургамж авмаар ч юм уу, эсвэл нийтэд хандаж анхааруулж хэлмээр зүйл юу байна?

Яг эзэндээ очих уу, та нар яг юу хийж чадах юм, ийм ажлууд зөндөө л байдаг гэх мэт үл тоох хандлага их ирснийг нуугаад яахав. Эхний дэлгүүр маань нээгдчихлээ энэ бол тэдэнд хэлэх хариулт. Хамтдаа бүтээж байгаагийн баталгаа. Бид салбар дэлгүүрээ аймаг бүрт нээхээр төлөвлөөд ажилдаа орцгоосон. Төслийн явцад хувиасаа хоол, унааны зардал гаргадаг, 48 цаг нойргүй ажиллах зэрэг нь хэвийн үзэгдэл болж байна даа /инээмсэглэв/. Багийн гишүүн бүр тусдаа ажил төрөлтэй ч эх орныхоо хөгжлийн төлөө нэгдэж, эх орондоо сайн зүйлийн эхлэлийг тавихыг хичээцгээж байна.

 Хамтарч ажиллахыг хүссэн хүмүүст юу гэж хэлэх вэ?

Танд илүүдсэн бүх зүйл байгалийн нөөц гэсэн нүдээр харж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүр ажиллах гол хүч шүү гэдгийг л дахин дахин ойлгуулж, уриалах гэсэн юм Мөн төслийн тухай мэдээлэлд ач холбогдол өгч, сайтар танилцахыг хүсч байна. facebook.com/dreamprojectmongolia, www.facebook.com/muruudliingerelekodelguur пэйж хуудсаар зочлоорой. Сүхбаатар дүүрэг, 13 хороо, Нуурын 9-13 буюу Дэнжийн мянгаас 32 тойрог явах замд 57 автобусны буудал чанх урд, 2 давхар шилэн байшинд байгаа дэлгүүрт очиж сонирхоорой. Асуух зүйл гарвал 98897525 дугаарт холбогдоорой.

Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье

АРДЧИЛСАН МОНГОЛД УРСАХ ЦУС, ҮХЭХ АМИНЫ ҮНЭТЭЙ ШУДАРГА ЁС ХЭРЭГТЭЙ ЮМ УУ
АРДЧИЛСАН МОНГОЛД УРСАХ ЦУС, ҮХЭХ АМИНЫ ҮНЭТЭЙ ШУДАРГА ЁС ХЭРЭГТЭЙ ЮМ УУ
 
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​