fbpx Хуулийн цоорхойгоор хөлжигч банк
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 6 секунд

Хуулийн цоорхойгоор хөлжигч банк

Мэргэжлийн сайн хуульчтай, хуульчдын бүхэл бүтэн баг ажиллуулдаг аж ахуйн нэгжүүд хуулийн цоорхойгоор дуртай цагтаа  орж гарах юм. Үүний бэлэн жишээ нь ХХБ. Арилжааны банк 2018 оны 1 дүгээр сарын 18-наас өмнө хараат болон охин компанитай байж болдог байлаа. Асар их мөнгө эргэлддэг энэ онцгой салбарын эрх зүйн зохицуулалтыг зөв хийгээгүйгээс арилжааны банкууд охин компани байгуулан, мөнгөө гэрлийн хурдаар арвижуулж байв. Банкны тухай хуулийн 6.2-т “Банк, түүний хараат болон охин компани Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгээр дараах үйл ажиллагаа эрхэлнэ” гэсэн үгийг хууль завхруулагчид, авлига авагчид тусгай захиалгаар зориуд оруулсан байх л даа.

ХХБ Хөтөлийн “Цемент шохой”, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Багануурын нүүрсний уурхай, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, төмөр зам, авто зам, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компани гээд ашигтай бүхэнд санаархаж, мөнгөө арвижуулах бүхнийг өөрийн болгож байна.

Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-тай 2011 оны 1 дүгээр сарын 17-нд “Бейзмент” компани хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, түүнийг Д.Сугар даргатай ТӨХ баталсан байна. Үүний дагуу 2014 оны 5 дугаар сард хуурай аргаар цемент боловсруулах үйлдвэр ашиглалтанд оруулан, сүр дуулиантай нээлт хийхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нар оролцож байв. Улмаар барьцаа лавшруулан, “Цемент шохой” ТӨХК-ийн 119.452.690 ширхэг хувьцааг 1.386.106.400 төгрөгөөр “Бейзмент” компани худалдаж авсан юм. Ц.Нанзаддоржийн гарын үсэгтэй уг тогтоолд “… санал болгон худалдсугай” гэж бий. Үүний дараа “Бейзмент”-ийн нэрийг 2016 онд “Хөтөл” болгон өөрчилжээ. Тус компанийн 20 хувийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурийн аав Д.Мишиг эзэмшдэг гэх дуулиан дэгдээд байгаа.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 230 сая тонн хүдрийн нөөцтэй Төмөртэй, Төмөртолгой, Хуст-Уулын орд газартай нь хамт 2011 онд мөн л менежментийн хувьчлалаар өөрийн болгосон түүхтэй. Ингэхдээ “Кью Эс Си” гэх охин компанийнхаа нэрээр халхавчилсан. “Кью Эс Си” бол Монголбанкнаас тэрбум тэрбумаар нь мөнгө зээлж, “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийг авахад нь тусалсан компани гэдийг монголчууд одоо мэддэг болсон. Техник технологийг нь шинэчилнэ, төмрийн хүдэр баяжуулна, ангижруулсан төмрийн үйлдвэр барина, хүдрийн орд газраас үйлдвэр хүртэл төмөр зам тавина гэсэн нөхцөлтэйгээр авсан атлаа 24 цагаар тасралтгүй ажиллаж байсан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг үлгэн салган ажиллуулан, зөвхөн орд газраас нь вагон вагоноор нь төмрийн хүдэр ачин, Хятад руу зөөхөд анхаарсан даа. Үйлдвэрийн ажилчид нь тэр хооронд ажилтай ч юм шиг ажилгүй ч юм шиг явсаар зарим нь Солонгост очиж, хар ажил хүртэл хийж байлаа.

Төмөр зам. Хандгайт өртөөнөөс Төмөртэйн орд газар хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж, буулгах терминалтай нь ХХБ-ны бас нэг охин компани болох “Монголиан рейлвэй корпорэйшн” 2015 оны 12 дугаар сард тавьсан. Тэрбумтан залуу Ц.Пүрэвтүвшингийн нэр дээр бүртгэлтэй энэ компани төмөр замынхаа даланг “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийнхнээр тавиулж, Мардайн орхигдсон рейлсийг зөөж авчраад, Хятадаас бетон дэр оруулж иржээ. Уг төмөр замаа 5.8 сая ам.доллароор Засгийн газарт шахаж, засаг түүнийг нь “Монголын төмөр зам” компанид шилжүүлсэн юм. Монголын баялгийг үнэгүй шахам зөөхөд ашиглаж байгаа төмөр замаа төрд зарчихдаг тун сүйхээтэй.

Авто зам. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Төмөртэй ордоос хүдэр зөөхийн тулд төмөр замын Хандгайт өртөө хүртэл хатуу хучилттай 95 км авто зам тавьсан юм. 2016 онд ашиглалтад оруулсан уг замыг ХХБ-ны өөр нэг охин компани “Пик деволмент” гүйцэтгэсэн. Энэ компани Үүл баатрын төрсөн дүү Э.Батхүүгийн хүү Насанжаргалын нэр дээр бүртгэлтэй. Үүл баатарын ачийн энэ компани ХХБ-ны бас нэг охин компани болох “Монголын зэс корпорэйшн”-д 18.6 тэрбум төгрөг зээлж, “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийн 49 хувийг авахад нь тус хүргэсэн дээ.

Багануурын уурхай. ХХБ, тус банкны хуульч Ц.Пүрэвтүвшингийн нэр холбогдсон бас нэг баялаг бол Багануурын уурхай. “Багануур” ХК нийт 20.974.360 ширхэг энгийн хувьцаатай. Үүний 75 хувийг Монголын төр буюу “Эрдэнэс Монгол”, 21.06 хувийг “Монголын нүүрс корпорац”, үлдсэн 3.94 хувийг 4000 гаруй иргэн, хуулийн этгээд эзэмшдэг. Австралийн компанийн мэдэлд байсан 21.06 хувийг ХХБ-наас хамааралтай бүхий “Монголын нүүрс корпорац” компани 2012 онд худалдаж авчээ.

Төв аймгийн Баяндэлгэр сумын Баруунхонхор гэдэг газарт ашигт малтмалын хайгуул хийх 12164Х тусгай зөвшөөрлийг 2006 оны 11 дүгээр сард АМГТХЭГ-ын дарга Л.Болд (одоогийн УИХ-ын гишүүн)-оос “Алтай гоулд” компани авав. Улсын төсвөөр хайгуул хийгээд, нөөцийг нь тогтоочихсон, “Багануур” ХК-ийн нүүрсний уурхайн орд газарт харьяалагддаг энэ хэсэг газраас нүүрс олборло гээд жилийн дараа дахиад Л.Болд дарга 12959 А лиценз олгочихож. “Багануур” компани 2008 онд үүнийг мэдээд, шат шатны байгууллагаар хөөцөлдөж эхэлжээ. Тэгэхээр нь “Алтай гоулд” уг лицензийг 2010 оны 9 дүгээр сард Ц.Пүрэвтүвшин захиралтай “Алтайн гянт” ХХК-д шилжүүлжээ.

Айлын хашаан доторх газрыг өөр айлд өгчихсөн АМГ энэ бантангаа өөрсдөө цэгцлэхээр 2012 оны 10 дугаар сарын 23-нд дээрх лицензээ хүчингүй болгосон юм. Будлиан тарьсан Л.Болд энэ үед УИХ-д морилж байлаа. Ингээд “Алтайн гянт” гурван жил чимээгүй байж байснаа 2015 онд гэнэтхэн АМГ-ыг шүүхэд өгчихөв. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд шүүх уг гомдлыг нь хүлээж аваагүй ч 2016 онд тус компани нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээр хөөн хэлэлцэх хугацаагаа сэргээлгэж чадсан юм. Ингээд ноднин тус шүүх “Алтайн гянт”-ын гомдлыг анхан шатны шүүх рүү буцааснаар энэ бантан дахиад үргэлжилж байна.

Банк ямар ч компанитай байж болохгүй

Банк хараат болон охин компаниатай байж, Банкны тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрснөөс өөр бизнес эрхэлж болохгүй. Одоо тийм болсон. Банкны тухай хуулийг жил гаруйн өмнө шинэчлэн батлахдаа “Банк, түүний хараат болон охин компани Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгээр дараах үйл ажиллагаа эрхэлнэ” гэсэн заалтаас түүний хараат болон охин компани гэдэг үгийг хассан юм. Учир нь банкны мөнгө гэдэг бол банкны эзний, ТУЗ-ийн гишүүдийн мөнгө биш. Эздийн мөнгө ердөө нэг хувь, бусад нь бусдын мөнгө байдаг. Дуслыг хураавал далай гэдэг зүйр цэцэн үг банкинд л жинхэнэ хэрэгждэг гэж хэлж болно. Өрөөлөөс цуглуулсан, өөрт нь итгэж хадгалуулсан тэр дуслуудыг нийлүүлж, далай болгочихоод хэдхэн хүн бизнес хийвэл дэндүү шударга бус. Батаа банкнаас жилийн 20.4 хувийн хүүтэй мөнгө зээлээд бизнес эрхэлж байхад, банк үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг жилийн 14.2 хувийн хүүтэй авчихаад, бизнес хийвэл шударга уу?

Батаад банк дээд тал нь 30 сая төгрөг зээлж байхад, банк 400 мянган ам.доллароор үйлдвэр, стратегийн орд газар худалдан авч байна. Банкнаас зээл авахын тулд Батаа шүдээ татуулахын наахнуур юм болж, хамаг хөрөнгөө барьцаанд тавьдаг бол банк үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг ямар ч барьцаагүй авдаг. Тэр тусмаа ХХБ бол иргэдэд биш, аж ахуйн нэгж, байгууллагуудад суурилсан үйлчилгээ үзүүлдэг банк. Батаагийн 100 мянган төгрөгийг хадгалах гэж толгойгоо өвтгөдөггүй, харин бизнесийнх нь 30 сая төгрөгийг дамжуулахыг эрмэлздэг банк. Тиймээс л энэ банк төмөр зам, авто зам, алтны, зэсийн, нүүрсний, цементийн, төмрийн гээд Монголын хамаг том үйлдвэр бүхэн рүү санаархаж чадаж байгаа юм. Тийм ч учраас банк охин, хараат, ер нь ямар ч компанитай байж болохгүй. Одоо хуулиа дагах ёстой. ХХБ-ны энэ олон компанийг хуулийн дагуу нэг тийш болгох учиртай.

Эх сурвалж Udriinsait.mn

Хөвгүүд минь яг намайг хайрлаж хүндэлдэг шигээ эхнэрүүдээ ч бас хайрлаасай
Хөвгүүд минь яг намайг хайрлаж хүндэлдэг шигээ эхнэрүүдээ ч бас хайрлаасай
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​