fbpx ДЭД САЙД Д.ЗАГДЖАВ АНХНЫ ЧУЛУУЛГИЙН ҮНЭМЛЭХҮЙ НАС ТОДОРХОЙЛОХ ДЭВШИЛТЭТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ ТӨҮГ-Т ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 3 секунд

ДЭД САЙД Д.ЗАГДЖАВ АНХНЫ ЧУЛУУЛГИЙН ҮНЭМЛЭХҮЙ НАС ТОДОРХОЙЛОХ ДЭВШИЛТЭТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ ТӨҮГ-Т ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

УУХҮ-ийн Сайдын 2018 оны багцаас 1.28 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн, Монгол Улсад анх удаа “Чулуулгийн үнэмлэхүй насны лабратори”-ийг байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Геологийн зураглал, эрэл хайгуул болон геологийн хөгжлийн түүхийг судлахад зайлшгүй шаардлагатай  байсан чулуулгийн үнэмлэхүй насыг ийнхүү эх орондоо түргэн шуурхай тодорхойлох боломж бүрдсэн нь эл салбарт томоохон хувьсал авч ирж байгааг мэргэжилтнүүд хэлж байв.

Тус лабораторийн нээлтийн ёслолд УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав, яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөр, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, ШУ-ны Доктор, Профессор О.Гэрэл, ШУА-ийн палеонтологи, геологийн хүрээлэн, Доктор Д.Оролмаа, Геологийн төв лаборатори ТӨҮГ-ийн захирал Ө.Оюунбаатар нарын хүмүүс оролцсон юм.

Чулуулгийн үнэмлэхүйн насны лабораторийн нээлтийн арга хэмжээнийн үеэр УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав “Геологи бол дэлхийн үүслийн түүхийн тухай шинжлэх ухаан бөгөөд геологийн хөгжлийн түүхийг судлах үндсэн аргачлал нь чулуулгийн үнэмлэхүй насны судалгаа гэдгийг та бүхэн мэднэ. Тэгвэл энэ судалгааг шинжлэх ухааны түвшинд, эх орондоо тодорхойлох боломж энэхүү тоног төхөөрөмжийг Геологийн төв лабораторид суурилуулснаар бүрдэж байна.

Энэхүү үйл явдал нь Монгол Улсад геологийн алба байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа томоохон дэвшил гэж үзэн энд хүрэлцэн ирсэн эрхэм геологичид, хайгуулчид, эрдэмтэн, судлаачид Та бүхэнд болоод Геологийн төв лабораторийн хамт олонд ажлын амжилт хүсье” гэв.

Мөн тэрбээр Геологийн шинжлэх ухааны салбарт технологийн дэвшил, инновац, мэдээлэл, мэдлэгийг эх орондоо нэвтрүүлж, хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлын талаар нээлттэй хэлэлцэж, туршлага, мэдлэгээ харилцан хуваалцахад Шинжлэх ухааны академийн Палеонтологи, геологийн хүрээлэн, их дээд сургуулиуд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд нягт уялдаа холбоотой хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа хэллээ.

Лабораторийн нээлтийн ёслолын үеэр УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав “Чулуулгийн үнэмлэхүй насны лабратори”-ийн үндсэн тоног төхөөрөмж болох лазер абляцитай индукцийн холбоост плазмын масс спектрометрийн иж бүрдлийг Геологийн төв лаборатори ТӨҮГ-ийн захирал Ө.Оюунбаатарт албан ёсоор шилжүүлэн өгсөн юм.

“Чулуулгийн үнэмлэхүй насны лаборатори” байгуулахаас өмнө нь жилд 100- 2000 орчим дээжийг гадаадын геологийн албад болон их дээд сургуулиудаар хийлгэдэг байсан аж. Тухайн шинжилгээний зах зээлийн өртөг нь 1 дээжинд 800- 1000 ам.доллар юм байна.

ШУА-ийн палеонтологи, геологийн хүрээлэнгийн Доктор Д.Оролмаа:

Монголын геологийн судалгаанд шинэ үе нээгдлээ

Чулуулгийн үнэмлэхүйн насны лабораторийн нээлтийн арга хэмжээнийн үеэр ШУА-ийн палеонтологи, геологийн хүрээлэнгийн Доктор Д.Оролмаатай энэхүү дэвшилтэт тоног төхөөмжийн талаар цөөн хором ярилцлаа.

-Чулуулгийн үнэмлэхүй насны лаборатори байгуулагдаж байна. Мэргэжлийн хүний хувьд та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцана уу?

-Монголын геологийн судалгаанд үнэхээр шинэ үе нээгдэж байгаатай адилхан зүйл болж байна. Манайд ямар нэгэн геологийн объектийг олон жилийн судалгаанууд геологийн харьцангуй судалгааны аргаар тодорхойлж ирсэн. Одоо бол үнэмлэхүй нас тодорхойлж байгаа энэ шинжилгээ нь үнэхээр геологийн судалгааг зохих хэмжээний шинэ шатанд дэвшүүллээ гэж бодож байна.

Өмнө бид гадны Хятад, Япон улсын байгууллагуудыг гуйж шинжилгээ хийлгэдэг байсан бол одоо ингээд Монголдоо хийлгэж, эргэх холбоотой болж байгаа нь маш сайн байна.

-Чулуулгийн үнэмлэхүй нас тодорхойлох шинжилгээний багаж, арга аргачлал, хүний нөөцийн тал дээр цаашид юу анхаарах шаардлагатай байна вэ?

- Чулуулгийн үнэмлэхүй нас тодорхойлох шинжилгээний багаж тоног төхөөрөмж бол хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж юм. Тиймээс  энэ сүүлийн үеийн төхөөрөмж дээр ажиллах хүний нөөцийн ур чадвар, мэдлэг боловсрол нь дутмаг байж болохгүй шүү дээ.

Энэ тал дээр Геологийн төв лаборатори анхаарч, инженерүүдээ Япон улсад энэ чиглэлээр сурч, мэргэшүүлсэн нь талархалтай санагдлаа. Мөн багаж тоног төхөөрөмжийг ажиллуулах орчин нөхцөл  сайн хангагдсан байна.

Цаашид сургалт семинарыг хэрэглэгчид бидний хүрээнд, геологичдод болон судалгаа шинжилгээний ажилтан, оюутан сурагчдын дунд зохион явуулж байгаарай гэж зөвлөмөөр байна.

-Чулуулгийн үнэмлэхүй нас тодорхойлох шинжилгээний үр дүнг ашиглах хэрэглэгч нарт хандаж хэлэх таны үг?

-Яг зөв. Хэрэглэгчид ийм сайхан бололцоо бүрдүүлээд өгч байхад, зүгээр нэг үр дүнгээ авчаад үүнээс би юуг нь ойлгож, ямар дүгнэлт хийх вэ? гэдэг тал дээр өөрсдийнх нь мэдлэг боловсрол хамт ахиж байх ёстой. Үүнд манай геологичид анхаараасай гэж бодож суулаа. Геологийн ажил дээр ихэнх хүмүүс “Өмнө нь ийм байсан, цаашид ийм л байх ёстой” гэж үзээд байдаг. Тэгэхээр энэ шинжилгээгээр илүү нарийн сайн тодорхойлж тайлбарлаж өгөх бололцоо бүрдүүлж өгч байгаа нь их чухал.        

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН УУЛ УУРХАЙГ БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙГЭЭР ХӨГЖҮҮЛЭХЭЭР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН УУЛ УУРХАЙГ БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙГЭЭР ХӨГЖҮҮЛЭХЭЭР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​