fbpx Бугын эвэр унахтай зэрэгцэн хулгайн анчдын "гүйдэл" эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 44 секунд

Бугын эвэр унахтай зэрэгцэн хулгайн анчдын “гүйдэл“ эхэлжээ

Нийслэлээс 100 км хүрэхгүй газарт орших Хустайн нуруунд 1200 халиун буга нутагшиж байна. Анх 50 орчим байсан халиун буга Хустайн нурууг 1992 онд тусгай хамгаалалтад авснаас хойш тоо толгой нь эрс өсчээ. Гэвч бугын эвэр унахтай зэрэгцээд хулгайн анчдын "гүйдэл” эхэлдэг байна.

Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай гэсэн гурван сумын дунд 50.6 га газрыг хамран орших Хустайн байгалийн цогцолбор газарт эх нутаггаа устаад байсан тахийг нутагшуулсан. Тахиас гадна халиун буга, бор гөрөөс, цагаан зээр, аргаль, тарвага, дорго, үнэг, хярс, мануул, шилүүс зэрэг 55 зүйлийн хөхтөн амьтан, цармын бүргэд, нөмрөг тас, шонхор, өрөв тас зэрэг 200 гаруй зүйлийн шувуу нутагладаг байна. Улаанбаатар хотод ойрхон хэдий ч ховор олон ан амьтантай тус цогцолбор газрыг сэтгүүлчдийн баг өнгөрсөн амралтын өдөр зорилоо. Улаанбаатарт төрж өссөн, таван хошуу малаас өөр ан амьтан хараагүй шахам надад Хустайн байгалийн цогцолбор газрын ховор сайхан амьтдыг харах боломж олдсонд олзуурхсанаа нуух юун. Хусан ой нь устаж үгүй болсон ч сүрлэг харагдах нурууг дагаж тарваганууд дошин дээрээ гүйлдэж харагдана. Хэсэг явсны дараа тахь, халиун буга, согоо, цагаан зээрийн сүрэг тайван идээшилж байгаатай таарсан нь зэрлэг амьтад амгалан тайван амьдрах орчныг Хустайн байгалийн  цогцолбор газрынхан бүрдүүлж чаджээ.

 

Харамсалтай нь, халиун бугын хувьд хаврын энэ тарчиг цагтай зэрэгцэн амгалан тайван байдал нь алдагдаж, зүй бусаар хоргодох эрсдэл нэмэгддэг байна. Учир нь, халиун бугын цусан эвэр яг өдийд байгалийн жамаараа унахтай зэрэгцээд ашиг олох гэсэн хулгайн анчдын “ажил” эхэлдэг байна.

 

Тэд хаврын энэ тарчиг цагт турж эцсэн бугыг автомашин, мотоциклиор өртөөлөн хөөж, бахардуулан унагааж эврийг нь хөрөөдөх, чулуу, сүхээр хуга цохин авдаг байна. Бахардалгүй зугтаж чадсан нь шөнө нь хэвтэр дээрээ үхээд хонодог аж. Харин согоо нь өдийд хээлтэй байдаг тул айлгаж, үргээхэд л хээл алдах өндөр эрсдэлтэй.

 

Зөвхөн эврийх нь төлөө дэлхийд ховорт тооцогддог халиун бугыг үр төлтэй нь хөнөөдөг жигшүүрт энэ явдал жилийн жилд тохиолддог. Өнгөрсөн жил гэхэд л эврийг нь авахын тулд есөн бугыг хууль бусаар агнасан хэрэг гарсан байдаг.

Энэхүү зүй бус үйлдлийг зогсоохын тулд байгаль хамгаалагчид өдөр, шөнөгүй ажилласаар байна. Хустайн байгалийн цогцолбор газар 12 байгаль хамгаалагчтай. Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар үзэгдэх орчноос хамаарч уулын хээрт 50 мянган га-д нэг байгаль хамгаалагч байх нормтой. Хустайн нурууны цогцолбор газарт 50 мянган га-д 12 байгаль хамгаалагч ажиллаж, нэг хүнд дунджаар 4000 га талбай ногддог байна. Тиймдээ ч хамгаалалт харьцангуй сайн болохыг тус газрын Хамгаалалтын албаны дарга Г.Ууганбаяр онцолж байлаа. Хулгайн анчдын арга нь нарийсч, улсын дугааргүй автомашинаар зугтдаг ч эцэст нь хэрэгтнийг олдог гэдгийг ч тэрбээр хэлж байсан юм.

Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, ахмад А.Манлай "Сүүлийн таван жилийн байдлаар хууль бус ангийн гэмт хэргийн гаралт өссөн. 2019 он гарснаас хойш 20хэргийг бүртгэн шалгаж байна. Тэр дундаа ховор амьтан болох халиун буга, хүрэн баавгайн эвэр, арьс, үсийг нь авах зорилгоор ихээр агнаж байна. Эрүүгийн хуульд улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтныг агнасан, барьсан тэжээсэн, гаршуулсан, тэдгээрийн гаралтай эд эрхтэнг авсан, тээвэрлэсэн, хадгалсан бол 1-5 жил, нэн ховор амьтдын эд эрхтэнг авсан тохиолдолд 2-8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг” гэлээ.

Нэн ховор амьтныг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн судалгаа, шинжилгээний зориулалтаар агнаж, барьж болдог байна. Мөн тодорхой нутаг дэвсгэрт амьтдын сүргийн бүтцийг зохицуулах, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор тусгай байгууллага, агнах, барихыг зөвшөөрснөөс бусад тохиолдолд нэн ховор, ховор амьтдыг агнахыг хориглосон байдаг. Ховор буюу нэн ховор амьтныг хууль бусаар агнаж байгаа иргэд ихэнхдээ эд эрхтнийг нь зарж борлуулах, улсын хилээр гаргах зэрэг ашиг хонжоо олох зорилго агуулдаг байна. Мөн шашны зан үйлд зэрлэг амьтны гаралтай эд зүйлийг ихээр ашиглаж байгаа нь гэмт хэрэг үйлдэх шалтгааныг өсгөдөг гэнэ.

Хустайн байгалийн цогцолбор газрыг дэлхийд үлдсэн цорын ганц зэрлэг адуу болох тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах хөтөлбөрийн хүрээнд анх 1992 онд байгуулжээ. Дэлхийн байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны Зүйлийг авран хамгаалах комиссын Адуу судлаачдын баг тус бүрдээ үржлийн тахь нь 50-иас дээш, нийт тоо нь 250-иас олон 10 гаруй популяц бий болгохоор Монголд гурван газарт тахийг сэргээн нутагшуулсан нь Монгол Улс өнөөдөр дэлхий дээр хамгийн олон тахьтайд тооцогдоод байгаа юм. Тус газрын захирал Ц.Дашпүрэв “Хустайн цогцолбор газарт 333 тахь байна. Өнгөрсөн онд тахийн сүрэг эрчимтэй өссөн. 62 гүү унагалснаас 41 нь бойжиж байна. Энэ нь сүүлийн 10 гаруй жил гараагүй амжилт гэж хэлж болно. Одоогоор үржлийн 34 сүрэгт хуваасан. Ирэх сарын 20-ноос унагалж эхэлнэ” гэв.

Хустайг дархан цаазат бусад газартай харьцуулахад харьцангуй бага газар нутгийг хамардаг. Мөн Улаанбаатар хоттой ойр оршдог учир орчны бүсэд малчин өрхийн тоо их аж. Тиймээс орчны бүсийн бэлчээрийн байдал доройтсоноос ойр хавийн малчид Хустайн байгалийн цогцолбор газрын хил давуулан малаа бэлчээдэг гэнэ. Хустайн нуруунд ердөө 20-иодхон жилийн өмнө бэлчиж байгаа хонины нуруу харагдах төдий өндөр өвс, ургамалтай байсан гэдэг. Гэтэл өнөөдөр зуны дэлгэр цагт шагай хүргэх төдий өвстэй болсныг тус газрынхан хэлж байлаа. Тус газарт мал бэлчээрлэхийг хориглодог ч гурван сумын малчдын 80 гаруй, тавиултайгаа нийлээд 100 гаруй мянган мал байгалийн цогцолбор газарт бэлчээрлэж байгаагаас байгалийн тогтолцоо нь алдагдаж, бэлчээрийн доройтолд нэрвэгдэж байна. Малчид энэ шалтгааныг үлийн цагаан оготно өссөнтэй холбон тайлбарлаж ирсэн. Тиймээс төр, засгаас үлийн цагаан оготныг устгахад улсын төсөвт жил бүр тодорхой хэмжээний хөрөнгө суулгадаг. Тэгвэл жилд дөрвөн удаа үржилд ордог, нэг удаа үржихдээ 5-9 зулзага гаргаж, асар хурдан үрждэг энэ амьтныг устгаснаар бэлчээр хамгаалахад нөлөөлөхгүй. Учир нь, ганцхан зуны настай үлийн цагаан оготно өндөр өвстэй үед бие биенийгээ харж үржилд орж чаддаггүй, хэдхэн сар болоод л тоо толгой нь өсөлгүй байгалийн жамаар устдаг болохыг Хустайн байгалийн цогцолборт газрын Судалгаа, сургалтын албаны ургамлын биологич Ц.Цэрэндулам хэлж байлаа. Тэрбээр “Нэг хонь өдөрт 1.5 кг хуурай өвс иддэг гэж тооцохоор 1000 хонь ганцхан өдөрт 1500 кг өвс иддэг гэсэн үг. Малчид байгалиас ийм их үйлчилгээ авч, бүгдийг үнэгүй хүртдэг хэрнээ хамгаалах талд хэтэрхий хойрго ханддаг. Ялангуяа цогцолборт газрын хилийн урд хэсгээр малчид малаа оруулдгаас бэлчээрийн доройтол дээд цэгтээ туллаа. Энэ байдал удаан үргэлжилбэл экологийн сүйрэл бодитоор нүүрлэх аюултай. Энэ мэт доройтол, сүйрлээс хамгаалахын тулд малын тоо толгойг бууруулах талаар онцгой анхаарч, өсгөж үржүүлснийг нь шагнах бус цөөн тооны чанартай малтайг нь дэмжих бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй" гэлээ.

 

М.Энхцэцэг

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Бүсгүй хүний байнга санаж явах 20 зарчим
Бүсгүй хүний байнга санаж явах 20 зарчим
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​