fbpx Эрүүдэн шүүсэн бичлэгийн тухай хэн юу хэлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 15 секунд

Эрүүдэн шүүсэн бичлэгийн тухай хэн юу хэлэв

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг буруутган, гурван шатны шүүхээс 20-25 жилийн хорих ял оноосон. Гэвч уг хэрэгт яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, хилсээр ял оноосон гэх асуудал яригдаж байгаа. Тодруулбал, С.Зоригийн хэргийг шалгасан ажлын хэсгийн тагнуулын хоёр, шүүхийн шийдвэрийн нэг хүнийг цагдан хориод байгаа. Мөн ХЗДХ-ийн сайд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт хилсээр ял оноож, эрүүдэн шүүсэн тул ар гэрийнхнээс нь уучлал гуйж байна гэсэн юм. 

Тэгвэл эрүүдэн шүүсэн гэх 6 хоногийн бичлэгээс 26 минутын бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүллээ. 

Энэ талаар гишүүд юу хэлснийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Их л муухай юм харагдаж байна. Иймэрхүү зүйлүүдээ ил тод болгох хэрэгтэй. Нэг камерт орчихоод дарамталсан, муухай л юм харагдаж байна. ҮАБЗ-өөс гарч байгаа дүгнэлт, зөвлөмж нь тодорхой байх ёстой. Эрүүдэн шүүсэн, дарамталсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нь батлагдсан тохиолдолд ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу хуулийн байгууллагын албан тушаалтнуудыг шийтгэдэг заалт байх ёстой. Үүнийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар санаачлаад чуулганаар орсон. Гэвч дэмжигдээгүй"

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Бичлэгийг үзэхэд тэвчишгүй л юм байна. Эрүүдэн шүүж, бие махбодь болоод сэтгэл санааны хувьд яаж дарамталж, хэрэг хүлээлгэж байгаа нь аймшигтай. Үгээр хэлж чадахгүй байна. Ил болсон мэдээлэл учраас хэвлэл мэдээллээр гарах байх гэж бодож байна"

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил"Бичлэгийн дараа мэдээж ийм харгис, хэрцгий, эрүүдэн шүүлтийг зохион байгуулсан, эсвэл үүнийг хөхүүлэн дэмжсэн, зогсоох ёстой байтал зогсоогоогүй хүмүүст нь хуулийн дагуу хамгийн хатуу шийтгэл оноох ёстой. Мөн хэрцгий балмадаар хилс хэрэгт гүтгэгдээд яллагдсан хүмүүсийг хуулийн байгууллага дахин хэлэлцэж, яаралтай суллаж, энэ хүмүүсийг ар гэртэй нь бушуухан уулзуулж, монголын төр уучлал гуйх ёстой. Яагаад ийм нөхцөл байдал үүсэв, яагаад ийм алдаа дутагдал гарав гэдэгт УИХ дүгнэлт хийх хэрэгтэй" 

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Хүнийг яргалах замаар хилсээр ял тулгасан байна. Хүнийг нойргүй хонуулж, явган суулгаж, суниалгаж, өөр ялтныг оруулж, тэр дундаа эмэгтэй хүний тусгаарласан өрөөнд цээж нүцгэн эрэгтэй хүнийг оруулж, албаар ял тулгаж байгаа бичлэг байна. Үүнийг УИХ-ын гишүүдэд үзүүлсэн. Олон нийтэд шууд задлахыг бас бодолцох ёстой. Энэ нь хуулийн хяналтын байгууллагын нэр хүнд, төрд итгэх итгэлтэй холбоотой асуудал. Ард түмнээс нууж байгаа юм биш. Гэхдээ зайлшгүй шаардлага гарвал үзүүлэх боломжтой. Нууцаас гарсан бичлэг. Үндсэндээ жил гарны бичлэгийн эхний зургаан өдрийн бичлэг. Нотлох баримтаа устгасныг сэргээсэн бичлэг. Мөн Д.Булгантай холбоотой ч юм уу бичлэгүүд байгаа. Үүнийг прокуророос зөвшөөрөөгүй учраас үзүүлэх боломжгүй. Цаашдаа ийм зүйл битгий болоосой гэж бодож байна"

УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин "Маш муухай. Үгээр хэлэхийн аргагүй муухай юм байна. Бичлэгийг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Гэхдээ даралт ихтэй хүн үзээд хэрэггүй л юм байна"

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Монгол залууд хэрэг тохохын тулд жорлонгийн баастай, шээстэй усыг толгой дээр нь асгаж байхыг харлаа. Эмэгтэй хүний өрөөнд дөрвөн удаа хүн амины хэрэгт холбогдсон гяндангын ялтныг шөнийн цагаар шалдан оруулж байхыг бид нар харлаа. Хэрэг хүлээлгэхийн тулд ээжийнх нь хашаанд цогцос хаяж байхыг бид харлаа. Монгол Улсын жирийн нэгэн залууд хүн амины хэрэг тохохын тулд зургаан хоног камерт нь гяндангын хоёр хоригдлыг оруулж баруун солгойгүй зодож байхыг харлаа. Гар дээр нь суниалгаж галуун цуваа хийлгэж байхыг харлаа.

Шээсээ толгой дээр нь асгаж байхыг харлаа ХХI зууны Монголд хоолонд нь мансууруулах бодис холиод ухаан мэдрэлгүй болгосон гэх мэдээлэл бидэнд байна. Ээжид нь хүн амины хэрэг тохохын тулд хүүхдийг нь цааш харуулсан магадлал ч байна. Ийм аймшигтай гэмт хэргийг зориуд зохиомол хэрэг үүсгэж С.Зоригийн хэргийг хаах зорилготой ажилласан прокурор, мөрдөн байцаагт, тагнуулын ажилтныг үтэр түргэн өөрчлөхийн тулд энэ хуулийг баталж байгаа юм" 

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг "Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас хууль хяналтын байгууллага болгоомжтой хандаж байгаа юм билээ. Хэргийн мөрдөн байцаалтад саад болохгүй бичлэгийн хэсгээс ил болгох шийдвэр гаргасан. Үүнийг тагнуулын байгууллагаас гишүүдэд 20 орчим минутын бичлэгийг үзүүллээ. Монголд ийм нөхцөл байдаг юм байхдаа гэж гайхахаар, нүд халтирам бичлэг байна лээ. Төв аймгийн хорих ангид хорьсон. ОО байхгүй, агааржуулагч, ус байхгүй гээд хоригдож байгаа нөхцлөөс нь авахуулаад хүнд л байна лээ. Б.Содномдаржаагийн хоригдож байгаа өрөөнд онц хүнд гэмт хэрэгтэнг, мөн Ц.Амгаланбаатарыг хамтад нь оруулж, Б.Содномдаржааг шөнөжин унтуулахгүй дэглэж хонож байгаа зэрэг асуудлууд байна лээ"

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Байж болохгүй зүйл байна. Хэвлэлийнхэнд үзүүлэх байх гэж найдаж байна. УИХ энэ асуудлыг шударгаар шийдэх байх гэсэн байр суурьтай байна"

 

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Нэлээн айхтар зүйл харлаа. Бид хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг байгуулж байгаа. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлж байгаа. Төр иргэнээ шударга шүүхээр шүүлгэх эрхийг нь хангаж байгаа тийм үү. Шударга ёсыг сахиулах ёстой хуулийн байгууллагууд, хяналт тавих ёстой байгууллага, хууль биелүүлэх ёстой улсууд маань ийм байдалд орооцолдсон байгаад санаа зовж байна. Монголын хууль хяналтын байгууллага түүхэнд хар толбо үлдээлээ. 20-иод минутын бичлэг үзүүллээ. Эрүүдэн шүүж, дарамталж, хүчээр хэрэг хүлээлгэж байгаа байдлыг гишүүд бодитой, дуутай үйл явдалтай нь харлаа" гэлээ. 

Эрүүдэн шүүсэн бичлэгийг гишүүд хаалттай үзэв
Эрүүдэн шүүсэн бичлэгийг гишүүд хаалттай үзэв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​