fbpx “ЦАГИЙН ЗӨРҮҮ” Aлтайн залуусын форумын цаг явж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 0 секунд

“ЦАГИЙН ЗӨРҮҮ” Aлтайн залуусын форумын цаг явж эхэллээ

Говь-Алтай аймгийн уугуул, суугуул болон өвөг дээдэс, аав, ээжийнхээ нутагт элгэн сэтгэлтэй 500 гаруй залуус "Цагийн зөрүү” форум дээр уулзахаар цаг товложээ. Өвөрмөц содон нэртэй тус форумыг "Ирээдүй-Алтай” холбооноос санаачилж, дөрөвдүгээр сарын 13-нд Монголын хүүхдийн ордны Их танхимд зохион байгуулахаар ажиллаж байна.

Форумд тус аймгаас гаралтай, манлайлагч залуусын төлөөлөл, тухайлбал сэтгүүлч, яруу найрагч Рэнцэндоржийн Эмүжин, залуу эрдэмтэн Чоймаагийн Лодойравсал, Үндэсний статистикийн хорооны дарга Аюушийн Ариунзаяа, "Оном” сангийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Дашдоржийн Наранжаргал, ХААН банкны салбарын захирал Мягмардашийн Батбаяр зэрэг залуус тодорхой сэдвүүдээр илтгэл тавьж, урлаг, соёлын арга хэмжээгээр оролцогчдоо "цэнэглэх” гэнэ. Түүнчлэн форумд ирсэн залуучууддаа зориулж, шилдэг гэрэл зурагчин Балжиннямын Болор-Эрдэнийн Алтай нутгийн шүтээн болсон уул, усны гэрэл зургуудаас бүрдсэн "Шүтээн” үзэсгэлэнг толилуулахаар бэлтгэж байна. 

Ингээд форум зохион байгуулж буй "Ирээдүй-Алтай” холбооны Гүйцэтгэх захирал Б.Азжаргалаас зарим зүйлийг тодруулснаа та бүхэнд хүргэж байна. 

-Форум яагаад мандатын хураамжтай байгаа юм бэ? Иймэрхүү арга хэмжээ ихэвчлэн үнэгүй байдаг биз дээ? 

-Бид залуучуудын үнэ цэнэтэй, утга учиртай оролцоог чухалчилдаг. Үнэгүй юм үнэгүй л байдаг. Гэхдээ мандатын хураамжийг манай холбоо авч, медаль, батламж болгож үрэхгүй. Говь-Алтай аймагтаа хийх сайн үйлсийн аянд 100 хувь зарцуулна. Ямар ажилд зарцуулахаа форум дээр зарлана. Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн "Түүчээ залуус” уралдаант төслийн хүрээнд судалгаа хийсэн байгаа. 

-"Нутгаа хөгжүүлье” гэсэн уриатай арга хэмжээнүүд дандаа л болж байдаг. Яагаад заавал "Цагийн зөрүү...” гэж нэрлэв? 

-Нүдээ нээгээд, магадгүй аниад бодоорой. Бидний цаг нэг хэмээр явахаа больсон юм шиг ээ. Бүтээлч хүний цаг хурдтай явж байхад залхуу хүний цаг удаан явж байна. Зарим хүмүүс өдөр унтаж байхад зарим хүн шөнөжингөө ажиллаж байна. Хот, хөдөөгийн цагийн ялгааг хараарай. Алтайгаас хоёрхон цаг онгоцоор ирсэн бичгийг авах гэж Улаанбаатарт таван цаг түгжирч байна гээд онигоо хүртэл байдаг шүү дээ. Залуус мөнгөний тоо хэмжээ гэхээсээ илүүтэй цагийн үнэ цэнийг үнэлэх ёстой гэж бид үзсэн. Тэгээд л ингэж нэрлэхээр шийдсэн. Манай илтгэгчид олон сонирхолтой жишээ, санаа хэлнэ. 

-Үнэхээр сонирхолтой санагдчихлаа. Амралтын өдөр учраас залуус их очих байх аа.

-Манай форум Алтай нутгийн уугуул, суугуул төдийгүй аав, ээж, өвөө, эмээ нь манай нутгаар овоглодог хүн бүхэнд нээлттэй. Таньдаг, таньдаггүй хүн гэж бид ялгаварлахгүй, танилцаад, хамтраад хөгжих боломжийг олгоно. Боломж гэснээс энэ боломжийг нутгийн залуусдаа олгосон Тонхил сумын уугуул, Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа эгчдээ холбооныхоо нийт гишүүд, дэмжигчдийн өмнөөс талархал илэрхийлж байна. Манай холбоо 16 жилийн түүхтэй. Энэ холбоогоор дамжсан олон сайхан ах, эгч нар маань биднийг дэмжиж ажилладаг. 

-Уучлаарай, нэг зүйлийг тодруулмаар байна. Тухайлбал би Говь-Алтай аймгийн харьяат л даа. Багадаа гарсан болохоор одоо бараг таних хүнгүй. Хэдийгээр Алтай хотдоо төрсөн боловч, танай холбооны хүмүүсээс танихгүй болохоор мандатаа яаж авахаа ч мэдэхгүй байна л даа. 

-Тань шиг олон залуус байдаг. Юм болоод өнгөрсөн хойно, дараагийн арга хэмжээнд нь яаж оролцох вэ гээд л... Бид өнгөрсөн онд "Алтайчуудын бэсрэг наадам-2” арга хэмжээг хотоос зайдуухан Туул голын хөвөөн дээр зохион байгуулсан. Яг тань шиг хүмүүс их хандсан учраас энэ удаад асуудлыг шийдэхийг зорьсон. Та заавал таньдаг хүн хайж, ажлаа алдах шаардлагагүй. Гүйцэтгэх захирал, ажлын хэсгийн санхүүч миний нэр дээр форумд зориулж нээлгэсэн ХААН банкны 5220056296 тоот дансанд мандатын хураамжаа төлж, төлөхдөө утасны дугаараа гүйлгээний утга хэсэгт бичснээр таны суудал баталгаажиж, бид форумын өглөө угтан авах болно. 

-Форумын ажиллагаанд нь амжилт хүсье.

-Баярлалаа. Цаг явж эхэллээ.

Д.Сумъяабазар: Тавантолгойн IPO-г би хийх болно
Д.Сумъяабазар: Тавантолгойн IPO-г би хийх болно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​