fbpx Хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг битгий улстөржүүлээч
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 40 секунд

Хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг битгий улстөржүүлээч

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд дэд сайд Л.Бямбасүрэн, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Я.Амаржаргал, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа нар оролцож үүсээд буй нөхцөл байдалд хариу тайлбар өгч, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж буй эмч эмнэлгийн ажилчдын нөр их хөдөлмөрийг улс төртэй хольж хутган,  ажил цалгардуулахгүй байхыг хүслээ.

Мөн энэ үеэр  салбарт хийж буй томоохон ажлуудаас онцлон танилцуулсан юм. 

Эрүүл мэндийн яамны дэд сайд Л.Бямбасүрэн мэдээлэл өгч, бодлогын түвшинд хийж, хэрэгжүүлж буй ажлуудаас танилцуулсан юм. Тэрбээр “Ардчилсан намын бодлогын зөвлөлийн дарга Ж.Амарсанаа гэж хүнээс шаардлага ирүүлсэн байгаа. Хэд хэдэн асуудал дурдсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт иргэн бүрийг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгээр насны ангилалаар 5 бүлэгт хуваан үзлэг хийж байна.

Эх хүүхдийг хамгаалах чиглэлээр “Эх хүүхэд нөхөн үржихүйн” хөтөлбөр хэрэгжээд явж байна. Эх хүүхдийн эндэгдэл жилээс жилд буурч байгаа. Алслагдсан аймаг сум багт эрүүл мэндийн үйлчилгээ хүрч байна. Мөн мобейл үйлчилгээг нэвтрүүлсэн. Иргэдэд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор Эм эмнэлгийн тухай хуулийг УИХ-ын даргад өргөн барьсан. Энэ хууль батлагдснаар эмийн зохиостой хэрэглээ бүрдэнэ.

Иргэдийн чирэгдлийг багасгах үүднээс цахим эрүүл мэнд төслийг хэрэгжүүлсэн. Өнөөдрийн байдлаар 48 эмнэлэг орчин үеийн цахим хангамжийг нэвтрүүлсэн. Ингэснээр цахим товлолт, цаг авах боломж нээгдсэн. Мөн иргэдэд тусламж цахим жорыг нэвтрүүлсэн.

Олон улсын жишиг суурилсан оношилгоо эмчилгээний төв Хоёрдугаар эмнэлгийн хажууд баригдаж байгаа.

Монголд эмчлэх боломжгүй 39 өвчин байснаас 26 болсон. Гадаадад их өндөр үнэ өртөгтэй хийлгэдэг байсан эмчилгээг эх оронд нь хийдэг боллоо. Мөн эрхтэн шилжүүлэх мэс заслын үнийг улсаас даадаг болсон.

Өнөөдөр Эрүүл мэндийн яамны гадна 20 орчим иргэн оролцсон жагсаал боллоо. Энэ жагсаалыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж байгаа ч энэ салбарынхны хөдөлмөрийг дайрсан зүйл боллоо. Энэ бол илт улстөржсөн үйлдэл.

Жагсаалыг зохион байгуулсан хүн нь энэ салбарын дэд сайдаар ажиллаж байсан учраас энэ асуудлыг ойлгох ёстой гэж бодож байна. Тухайн үед энэ хүн дэд сайдаар ажиллаж байхдаа сүрьеэгийн талаар эрчимтэй арга хэмжээ авсан бол өнөөдөр ийм байдал үүсэх байсан уу. Сүрьеэгийн чиглэлийн эмч нар зөвлөгөөн зохион байгуулаад тухайн үеийн дэд сайд Ж.Амарсанаад хүртэл хандаж байсан юм билээ. Энэ үед анхаарлаа хандуулах боломжтой байсан юм. Харин ч бид орон даяар үзлэг зохион байгуулсны эцэст эрт илрүүлж байна. Сүрьеэ өвчнөөр өвдсөн хүнийг эрт илрүүлэх, эмчилгээнд хамруулах, хавьтлыг илрүүлж шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. Эрчимтэй ажиллаж байна” гэв.

Т.Энхзаяа: Сүрьеэ өвчнөөр хэн ч өвдөж болно. Энэ бол эдгэрдэг өвчин

“Өнгөрсөн 2018-2019 онд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шинэ шатанд гарсан гэж хэлж болно. Эрүүл мэндийн боловсролыг Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулах ажил бүрмөсөн зогссон байсан. Үүнийг 2018 оны хичээлийн жилээс эхлэн сургалтын хөтөлбөрт оруулж байгаа. Мөн 2018 оноос эхлэн анх удаа орон даяар 18-аас дээш насны иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан. Нийт 86 мянган хүнийг хамруулсан. Үүнээс өөрчлөлтэй өвчлөлтэй 200 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Монгол Улсад өнөөдөр улаанбурхан өвчний дэгдэлт гараагүй байна. Өнөөдөр бид урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авч, дархлаажуулалт сайн хийсний үр дүн юм.

Сүрьеэ өвчнөөр хэн ч өвдөж болно. Энэ бол эдгэрдэг өвчин. Хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар битгий улстөржүүлээч ээ. Ингэснээр нийгэмд хүүхдийн ялгаварлан гадуурхалтыг маш их дэврээж байна. Бид хүүхдүүдийнхээ ирээдүйг бас бодох хэрэгтэй. Энэ бол өвчин болохоос улстөрийн сэдэв биш. Эцэг, эхчүүдийн хувьд эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахыг хүсч байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын улс орнуудад өгсөн зөвлөмж, Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр, манай улсын сүрьеэгийн мэргэжлийн салбар зөвлөл дүгнэлтээ гаргаад энэ жил ЕБС-иудад сүрьеэгийн илрүүлэг үзлэг зохион байгуулах ажил хийсэн. Энэ бол нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ. Сүрьеэгийн өвчлөл одоо гэнэт гараад байгаа юм биш. Эрүүл мэндийн яамны дэд сайд байсан Ж.Амарсанаагийн үед ч гэсэн гарч л байсан. Тэгэхээр бид нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээгээ аваад ажлаа хийж байна.

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд гарсан сүрьеэгийн өвчлөл урьдчилан сэргийлэх эмчилгээг дүүргийн эрүүл мэндийн төв болон нийслэлийн Эрүүл мэндийн газар хариуцан ажиллаж байна.

Мөн Төв аймагт гарсан сүрьеэгийн өвчлөлийн асуудлыг орон нутгийн эрүүл мэндийн газар шуурхай арга хэмжээ авч, мэргэжлийн багтай хамтран бүх хүүхэд эмчилгээнд хамрагдаад байна.

Баянзүрх дүүргийн 97 дугаар сургууль дэээр сүрьеэгийн илрүүлэг үзлэг зохион байгуулахад эмчилгээнд хамрагдах нэг ч хүүхэд, багш гараагүй. Цаашид сүрьеэ өвчнийг эрт илрүүлж оношилно” гэв.

Р.Оюунханд “Эрүүл мэндийн яам бодлогын хүрээнд эрүүл мэндийн байдалд үнэлгээ хийж ажилладаг. Тэр ч утгаараа өнөөдөр сүрьеэгийн өвчлөлийг илрүүлэхээр эрчимтэй ажиллаж байна. Амьсгалын замаар халдварладаг өвчин учраас бид өөрсдөө эрт илрүүлтэд идэвхтэй хамрагдах ёстой.

Хийж байгаа үйл ажиллагааг буруутгаад байгаа юм. Хийхгүй байвал ямар үр дүн гарахыг та бүхэн мэдэх үү. Буруу зөрүү ойлголт түгээхгүй байхыг хүсье” гэв.

Я.Амаржаргал “Засгийн газраас хүн амын дундах элэгний В, С вирусын голомтыг 2020 он гэхэд устгаж, халдвар тархалтыг таслан зогсоохоор ажиллаж байгаагийн үр дүнд 2018 онд 413553 хүн үзлэг, шинжилгээнд хамрагдсанаас 20 гаруй мянган хүн вирусийн ачаалал тоолох шинжилгээ хийлгэж, 3455 хүн вирусийн эсрэг  эмчилгээнд хамрагдсан. Элэгний В,С вирусийн эсрэг 5 төрлийн эмийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас хайрцаг тутамд 210 мянган төгрөг, дан найрлагатай 2 нэрийн эмийн үнийг 60-150 мянган төгрөгөөр хөнгөлж авч байгаа. Ер нь бол урьд нь хэрэгжүүлж байгаагүй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр халдвар болон янз бүрийн өвчин илэрдэг. Гэтэл Эрүүл мэндийн салбар болохоо байлаа гэж шүүмжлэх юм. Хамгийн хүнд ачааг нуруундаа үүрч гарч байгааг мэдэх үү. Эрүүл мэндийн салбарынхан өдөр шөнөгүй цаг наргүй цалин хөлс багатай ажиллаж байна. Гэтэл дайрч давшлаад байх юм. Тиймээс эрүүл мэндийн салбарыг улстөржүүлэхгүй байхыг хүсье. Эрүүл мэндийн салбараар оролдохоо болъё гэж уриалж байна” гэв. 

“Номын баяр 2019”-ийн нээлтээр хотын Захирагчийн “Явуулын оффис” ажиллаж эхэллээ
“Номын баяр 2019”-ийн нээлтээр хотын Захирагчийн “Явуулын оффис” ажиллаж эхэллээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​