fbpx Гурилгүй талх МООДОНД орлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 57 секунд

Гурилгүй талх МООДОНД орлоо

Бид өнөөдрийн зочноор “Сэмбэгэр” гэх содон нэртэй, гурилгүй талхыг үйлдвэрлэн гаргаж буй “Гоо органик” ХХК үүсгэн байгуулагч Халиун Хишгээ гэх хоёр сэмбэгэр бүсгүйчүүдтэй товчхон ярилцлаа.
 

- Сайн байцгаана уу? Гурилгүй талх гэж сонсохоор  их сонирхолтой байна, энэ санаа хаанаас төрсөн бэ? 
- Халиун: Тэгэлгүй яахав./ Инээв/ Гурилны үндсэн түүхий эд болох улаан буудайн үрээр талхыг хийдэг боловч шууд тээрэмдэж гурил болгохгүйгээр, тодорхой чийгшил бүхий нөхцөлд үрийг соёолуулж ургуулаад, түүгээрээ талхаа хийдэг учир гурилгүй хэмээн нэрлэж байгаа юм. Би америкад амьдарч байхдаа жингээ барих зорилгоор TRADER JOE’S дэлгүүрээс энэ бүтээгдэхүүнийг үргэлж худалдан авдаг байсан. Монголдоо ирээд энэ гайхалтай бүтээгдэхүүнийг эх орныхоо хөрсөнд ургасан улаан буудайгаар иргэдийнхээ эрүүл хооллолтыг дэмжсэн бүтээгдэхүүн хийж болох санаа төрж өөрийн технологич мэргэжлийг ашиглан нарийвчлан судалж технологийг нь боловсруулсан. 
Сэмбэгэр, Энгийнээр ЭРҮҮЛ Амьдаръя-н зураг.
 
- Энэхүү талх нь бусад талхнаас ямар ялгаатай вэ?
 
- Гурилгүй талх үйлдвэрлэл нь гар ажиллагаа ихтэй элдэв боловсруулалт хийдгүйгээрээ онцлог бөгөөд буудайг соёолуулах процессоос эцсийн бүтээгдэхүүн хүртэл 48 цагийн дотор бэлэн болдог.
 
- Буудайг соёолуулах нь ямар давуу талтай вэ? Хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ? 
 
- Буудайн үр нь соёолох явцдаа усанд уусдаг уураг болон полисахарид задалж, фитикийн хүчил /кальцийг хүний цусанд нэвчих процессыг саатуулдаг учир өсч хөгжиж байгаа хүүхдийн ясны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй./-ийг саармагжуулж, каротины хэмжээг 8 дахин, B1, B5, B6, РР аминдэмүүдээр баяжиж, C витамин болон фолийн хүчил, В2 хэмжээг соёолоогүй байх үеийнхээсээ 100 дахин нэмэгдүүлдэг. Соёолох явцад үүссэн уг ашигт нэгдлүүд хүний биед хурдан шингэж, хорт бодисуудыг гадагшлуулах, нарийн бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, хоргүйжүүлэх эрүүл мэндийн өндөр ач холбогдол бүхий эслэг өндөр бүтээгдэхүүн болдог.
 
Ийм талхыг тогтмол хэрэглэснээр чихрийн шижин, цусан дахь холестерины хэмжээ ихсэх, уургийн /глутен/ харшил, таргалалт, өтгөн хатах, нарийн бүдүүн гэдэсний хавдар зэрэг өвчний эрсдэлийг бууруулах ач холбогдолтой төдийгүй  гурилын хэрэглээгээ хязгаарласан, фитнесс, иогоор хичээллэдэг, эрүүл зохистой хүнс эрхэмлэгч хэн бүхэнд тохиромжтой бүтээгдэхүүн юм.
 
Үрийг соёолуулах нь түүнийг амьдруулж, ургамлын хэв шинжид оруулж шүлт үүсгэдэг учраас цагаан хоолтнуудад  зарим нэг үл орлогдох амин хүчил, уургаа нөхөхөд мөн тусалдаг.


- Эрүүл мэндийн бүтээгдэхүүний хадгалалт хэрэглээний тухайд. 
 
- “Сэмбэгэр”талх нь химийн ямар нэг найрлага, өнгө оруулагч, чанаржуулагч, хадгалалтыг уртасгах бодис ороогүй  эрүүл хүнс юм. Тухайн бүтээгдэхүүнийг талх гэхээсээ илүү эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж хүлээн авч богино хугацаанд зохистой нөхцөлд зөв хадгалж өдөр бүр шинээр хэрэглээсэй гэж зорин жижиг савлагаатайгаар хэрэглэгчдэд хүргэж байгаа.
Энэ богинохон хугацаанд бүтээгдэхүүн маань хэрэглэгчдэд хэзээний үр шимээ өгч сэтгэл өндөр буйгаа илэрхийлж, эрэлт захиалга нэмэгдэж байгаад урам зориг авч цаашдаа илүү олон хэрэглэгчиддээ бүтээгдэхүүнээ хүргэхийг зорьж байна.

 - Саяхан хүнсчдийн баяраар Сэмбэгэр брэнд маань шагнал хүртсэн гэсэн. Энэ талаараа хуваалцаач.
 - Тийм шүү бид бүхэн их баяртай байгаа. Хүнсчдийн холбоо, хүнс хөдөө аж ахуйн яам маань эрүүл хүнсийг дэмжин ажиллаж байгаа болохоор Соёолуулсан үрийн гурилгүй талх маань “2019 оны шилдэг бүтээгдэхүүн” шагнал авахад хүргэсэн.
Шагналын хур буусан болон нийгмийн хандлага өөрчлөгдөж хүмүүс органик, эрүүл хүнсийг сонгодог болсон нь бидэнд их урам өгч байна.
 
- Надад нэг зүйл их сонин санагдаж байна.  Яагаад заавал ийм их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулан хурдан муудах эрсдэл өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаанд гаргаж байгаа бэ? 
 - Хишгээ: Би Хавдар судлалын эмнэлэгт аавынхаа хөлөнд шарлага хийлгэхээр очиход 4 давхар хүртэл, лифт давхар болгонд зогсож хаалга нь онгойж байсан. Хаалга нээгдэх бүрт хүмүүс нааш цааш чихэлдэн холхилдож байв. Яг тэр үед Монголчууд минь ийм үй олноороо хавдрын эмнэлэгт багтаж ядан чихцэлдэн байгаа нь буруу хэвшил, тайван бус байдал, баталгаагүй хүнснээс үүдэлтэй өвчлөлийн эрсдэл хэрхэн нэмэгдэж байгааг, хоол хүнсний боловсрол, эрүүл хүнсний үйлдвэрлэл ямар хэмжээнд байгааг олж харахад хүргэсэн юм. Заавал өвдсөний дараа бус өвдөхөөс нь өмнө сэргийлж, ойлгуулах жижигхэн ч гэсэн зүйл  хийх юмсан гэж бодсон.  
 
Тун удалгүй  Халиун найзаас минь Сэмбэгэр талхны төсөл дахин эхлүүлэх санал ирж, өөрийн минь аавтай ижил олон олон аав, ээж, хүүхдүүдэд туслах боломжтой болсон.
 
- Талхыг гурилаар, их сайндаа бүхэл үрээр хийдэг гэхээс цаашгүй дулимагхан мэдлэгтэй би “Сэмбэгэр талхны үйлдвэр”-ээр зочилж ГУРИЛГҮЙ ТАЛХ идэж үзлээ. Надад их таалагдлаа. Цаашдаа төлөвлөж байгаа зүйл, алсын харааныхаа тухай хуваалцаач.
 
- Одоогоор бид “Сэмбэгэр талхны үйлдвэр”-ийг, гурилгүй талхаар хийсэн хоол, зуушаар үйлчилж буй  “Coffee by Сэмбэгэр”  кофе шопын хамт ажиллуулж байна. Үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг улам нэмэгдүүлэн цаашдаа халуунаар гарсан талх гэрт нь хүргэх үйлчилгээ, мөн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, шинэ технологи нэвтрүүлэн гурилгүй кекс болон бусад төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.

Сэмбэгэр талхны эрүүл мэндийн  ач холбогдлын тухай  олон хэрэгтэй зүйлс  сонслоо. Ийм сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа.

“Босоо Хөх Монгол”-ынхон олигархиудаас шантрахгүй гэдгээ дахин илэрхийлэв
“Босоо Хөх Монгол”-ынхон олигархиудаас шантрахгүй гэдгээ дахин илэрхийлэв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​