fbpx Дээд боловсрол бол зөв амьдралын жор юм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 34 секунд

Дээд боловсрол бол зөв амьдралын жор юм

“Боловсрол” гэдэг үг хэн хүний хамгийн сайн танил үг. Бас энэ үгээр гангарч, эсрэгээрээ мялуулж ч болдог шидтэй үг. Тэр ч бүү хэл өнөөгийн нийгмийн дээд доод давхарганы ялгааг илтгэх хамгийн их хэрэглээ болсон нөлөө бүхий үг гэхэд хилсдэхгүй. Учир юу гэвэл хүн бүхэн “Боловсролгүй бол амьдрахад бэрх” гэдгийг мэддэг ч хэрхэн олж авахаа мэддэггүй. 
Манай улсын хувьд боловсролын их аянд 1924 оноос хойш хаант засаглалаас бүгд найрамдах засаглал руу шилжиж орсон үеэс өдийг хүртэл 100 орчим жил нийтээрээ боловсрох гээд туучиж яваа. Энэ үеэс монгол хүн бүр эрдэм ном сурч, эрдмийн оргилд хүрч тогтмол цалин тогтуун амьдрал руу тэмүүлэх болсон юм. Гэтэл хуучин хүү шинэ хүү болж боловсорсон монголчуудад өнөө цагт боловсрол гэдэг нь цаасан дээр сийлсэн дүнгийн жагсаалтаас хэтрэхээ больсон нь асуудлын гол учир байгаа юм.

Асуудал гэж юуг онцлоод байгааг зарим нэг нь гайхаж магадгүй. Эл салбарынхан бүүр бухимдахыг ч үгүйсгэхгүй юм. Бухимдмаар ч урт цаг хугацааг монголын боловсролын салбар тэр дундаа дээд боловсрол олгох сургуулийн он жилүүд дэндүү хайрнаар цаг хугацаа, санхүүг дэмий үрж байгааг энд дурдах болно. 
Монгол залуусын оюуны чадвар дэлхийн бусад орнуудын үе тэнгийхнээсээ дутахгүй ч гэсэн төгссөн сургууль, мэргэжлийн диплом нь яагаад олон улсад хүлээн зөвшөөрөгдөхгүй байна вэ .
Амтай болгон цуурч өнөөгийн боловсролын систем чанартай боловсрол олгохоос илүүтэй хүний нүдэнд дээд боловсрол эзэмшсэн байх ёстой гэсэн шалгуурыг л гүйцээж буйгаас өөр шидгүй нь нууц биш. Жил бүр 150-170 мянган гаруй оюутан залуус дээд боловсрол эзэмшиж төгсдөгөөс 50 хувь нь ажилд орж, үүнээс 25 хувь нь мэргэжлээрээ ажилладаг гэх судалгаа байна. Тэгэхээр дөрвөн жил сурч мэргэшиж төгссөн үлдсэн 50 хувийн төгсөгчид хаачдаг вэ. Тэд яагаад дээд боловсролд бэлтгэгдчихээд ажилгүй үлддэг вэ. Энэ бүхний хариулт сургалтын чанарыг эрхэмлэдэггүй, боловсролын системдээ шинэчлэлт хийдэггүй, хийе ч гэж боддоггүй манай боловсролын салбарын өнөөгийн эмгэнэл. Улс орных нь ирээдүй ажиллах хүч болсон залуусын 75 хувь нь сонгосон мэргэжлээрээ ажиллаж чадахгүй, ажилгүйчүүдийн эгнээг тэлэх, сайндаа л дипломтой үйлчилгээний ажилтан хийх зэрэг албанд тэд бууж байгаа нь бодит үнэн. 
Хатуухан хэлэхэд ёс юм шиг дөрвөн жил сурчихаад ёр юм шиг ажилгүйчүүдын эгнээнд элсэх ямар хэрэг байна гэж халаглах юм. Үүний учир шалтгааныг олохгүйгээр "боловсрол"-ийн өөрчлөлт, шинэчлэл жинхэнэ утгаараа хийгдэнэ гэхэд хэцүү болох нь сүүлийн 20-иод жилийн байдлаас тодорхой харагдана.

Эх орондоо дөрвөн жил сураад мэргэжлээрээ бахархах дурлах ямарч боломжгүй, ажилд ороё гэхээр төгссөн сургуулийг голно, ажлын туршлагагүй гэж голно ийм байхад шинээр сургууль төгсөх залуучууд яаж эх орондоо хүчин зүтгэх билээ. Улс орон хэрхэн хөгжих билээ. Аргаа барахдаа хөлсийг нь илүү үнэлэх боломжтойгоор нь харь оронруу ажилд явах гэж тэмцэж, тэнцээгүй хэд нь нийгмийн доод давхрага руу шилждэг нь гашилсан тогтолцоотой манай улсын боловсролын алдаа юм. 
Дээд боловсрол гэдэг бол хүний амьдралын насан туршийн хоолоо олж идэх амьдралын жор байтал чанаргүй сургуулийн хөтөлбөр буруу сонголтоос болж цаг хугацаа, санхүүгээ барах нь соёлжсон орчин үеийн нийгэмд шившиг болж байна. Гаднаас туршлагатай улс орнуудын сургалтын хөтөлбөрийг гуйж, гуядаж хэрэгжүүлэх гэж үзсэн ч тусыг эс олов. Цаасан дээр үлдсэн бичгээс илүү цаашдын ирээдүйнхээ төлөө хэрэгжүүлсэн бол энд ингэж халаглаж бичих хэрэг юун. 
Манай улсын дээд боловсрол бол гадаад сургуулийн боловсролын түвшний дэргэд анхан шатны мэргэжлийн мэдлэг, анхан шатны хэлний мэдлэг олгож байгаа. Үүнийг хүн бүр мэддэг, гэхдээ бүүр эвлэрчихсэн. Тийм атал төлбөр нь үргэлж нэмэгдэнэ, түүгээр барахгүй тэрийг нь төлөөд сурах олон мундахгүй. Ер нь мөнгөний нүд болсон салбар.

Ямарсайндаа л их сургуульд заавал элсч, ороод диплом л авч байвал болно гэсэн мянга мянган залуус жил бүрийн өдийд хэдэн зуугаараа төгсч байна. Манай боловсролын систем ийм л хатуу ийм л өрөвдмөөр нийгэмд бид хүүхдүүдээ өсгөж байна. Хэдэн жилийн дараа таны ч хүүхэд магадгүй ийм сонголтын өмнө ирж болох юм. Тэр үед ч манай боловсролын салбар энэ хэвээрээ байхыг үгүйсгэхгүй тул насан туршийн мэдлэг олгох, амьдралаа босгох тулгуур болох мэргэжлээ зөв сонгох, сургуулиа хэрхэн сонгох нь хамгийн чухал зорилго болоод байна.

Өнөө үед хүүхэд залуус бүгд л өөрийн мэдлэг боловсролдоо анхаарч гадны өндөр хөгжилтэй оруудын их дээд сургуулиудад суралцаж чанартай боловсрол эзэмшихийг хүсдэг болсон. Нэг үеэ бодвол энэ боломж тоолдог хэдийг нь төлчихвөл торох юмгүй суралцаж болдог нь сайшалтай.

Харин үүний тулд хувь хүний овсгоо самбаанаас эхлээд хөрөнгө мөнгө гээд маш их зүйлс шаардлагатайг бид бүгд сайн мэднэ. Тэгвэл бид гадны их дээд сургуулиудын сургалтын чанар, стандарттай дүйцэхүйц боловсролыг дотооддоо эзэмших боломжгүй гэж үү. Саяхныг хүртэл энэ боломжгүй мэт байсан бол өнөөдөр олон улсын боловсролын зэргийг гадаадад сурах шаардлагагүйгээр монголдоо энэхүү боломжийг эдлэх таатай нөхцөл бүрдсэн байна.

Тодруулбал, эх орондоо суралцаад олон улсын бакалаврын зэрэг эзэмших боломжтой “Энэтхэгийн их сургууль” дэлхийн боловсролыг монгол залууст олгохоор үүдээ нээжээ. Мэдээлэл технологийн эрин зуунд орчин үеийн техник технологиор мэргэшсэн мэргэжилтэн болохын тулд заавал гадаадад өндөр төлбөрөөр сурах биш эх орондоо суралцаад энэхүү чадварыг эзэмших боломж бүрдээд байна. Манай сургууль маркетинг менежемент, график дизайн, програм хангамж мэргэжлүүдээр элсэлт авч байна. Энэтхэгийн хичээлийн хөтөлбөрөөр мэргэжлийн англи хэлтэй, төгсөөд ажлын байртай, олон улсын бакалаврын зэрэгтэй, энэтхэгт 4 дэхь жилдээ суралцах, ажиллах боломжтой их сургуульд шинэ элсэгч та бүхнийг урьж байна. Энэтхэгийн Их Сургууль нь анх 2007 онд Амжилт.ком хэмээх мэдээллийн сайт байхаас үйл ажиллагаагаа эхлүүлж Мэдээлэл Технологийн Амжилт Академи, Монголын анхны 3D хүүхэлдэйн кино болох МОРА болон Монголын анхны Боловсролын платформ Amjilt, анхны кибер сургууль Амжилт сургууль зэрэг мэдээлэл технологийн олон үйл ажиллагааг хийж гүйцэтгэж байгаа практикт суурилсан хамт олон юм. Өөрөөр хэлбэл бид бүхэн өөрсдийн 10 гаруй жилийн Мэдээлэл технологийн дадлага туршилгаа хуваалцахад бэлэн болоод байна.

Элсэлттэй холбоотой мэдээллийг +976 8025-6060 дугаараас лавлаарай.

 “Голден Заамар” боксын Олон улсын тэмцээн болно
“Голден Заамар” боксын Олон улсын тэмцээн болно
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​