fbpx Б.Амарсанаа: Талбайн тохижилтын уралдаанд ирүүлсэн 16 бүтээлд иргэд, олон нийт саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 55 секунд

Б.Амарсанаа: Талбайн тохижилтын уралдаанд ирүүлсэн 16 бүтээлд иргэд, олон нийт саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна

Жанжин Сүхбаатарын нэрэмжит талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтын зураг боловсруулах уралдааныг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зарласан билээ. Уралдааны зорилго бол Сүхбаатарын талбайн урд хэсгийг тохижуулахдаа мэргэжлийн байгууллага, иргэд олон нийтийн оролцоотой хэрхэн ямар байдлаар тохижуулах вэ гэдэг шийдлээ тодорхойлоход оршиж байгаа юм. 14 хоногийн хугацаатай дээрх уралдааны материал хүлээн авах хугацаа өчигдөр дууссан тул энэ талаар нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Амарсанаагаас дараах тодруулгыг авлаа.  

-Сүхбаатарын нэрэмжит талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтын зураг боловсруулах уралдаанд хэдэн мэргэжлийн байгууллага, уран бүтээлчийн хэчнээн бүтээл ирэв?

-Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/439 дүгээр захирамжийн дагуу Сүхбаатарын нэрэмжит талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтын зураг боловсруулах уралдааныг тавдугаар сарын 15-наас 29-ний өдөр хүртэл нийт 14 хоногийн хугацаанд зарласан. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, зураг төслийн оюутан, залуучууд хамтарч оролцохоор удирдамжид заасан байгаа. Энэ хүрээнд нийт 16 баг бүтээлээ ирүүлсэн байна. Засаг даргын захирамжийн дагуу уралдааныг дүгнэх комисс байгуулагдсан байгаа.  Ирүүлсэн бүтээлүүд дээр одоо удирдамжид заасны дагуу тав хоногийн хугацаанд манай байгууллагын цахим хуудсаар дамжуулан иргэд, олон нийтийн саналыг авах юм.

-Ирсэн бүх бүтээлүүдийг танай цахим хуудаст ил байршуулаад, иргэдийн саналыг авч байж дүгнэнэ гэсэн үг үү?

-Тийм ээ. Уралдаанд материал ирүүлсэн 16 багийн бүтээлийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудаст байршуулаад иргэд олон нийтээс саналыг авна. Өнөөдрөөс буюу тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 3 хүртэл таван өдөр иргэдийн саналыг авсны дараа шалгаруулах комисс хуралдаад, дүнгээ гаргана гэсэн үг.

-Уралдааныг дүгнэхдээ юуг голлон шалгуур үзүүлэлт болгох вэ?

-Таван гол шалгуур үзүүлэлт байгаа. Бүтээлийн үзэл санаа шинэлэг байдал, үндэсний онцлог түүх соёлын хэв шинжийг тусгах, байгаль орчинд ээлтэй орчин үеийн  техник технологийн шийдлүүдийг тусгасан байдал, ажлын гүйцэтгэл иж бүрдлийг хэр хангасан, эсэх, иргэд олон нийтийн санал гэсэн таван шалгуур үзүүлэлтүүдээр тус бүрт нь оноо өгөх юм.

-Нийт шагналын сан 30 сая төгрөг. Үүнд бүх зардал багтсан уу?

-Нийт шагналын сан 30 сая төгрөг. Үүнээс шилдгийн шилдэг санаа буюу тэргүүн байр нэгийг шалгаруулж 20 сая төгрөгөөр урамшуулна. Үүнээс гадна шагналт байр хоёрыг шалгаруулж, тус бүр таван сая төгрөгөөр шагнана. Шилдгээр шалгарсан бүтээлийн баг маань дараагийн тохижилтийн зураг төсөл боловсруулах ажилд давуу эрхтэйгээр оролцоод явна.

Эцэст нь нэг зүйлийг онцлон хэлэхэд, нийслэлийн иргэд, оршин суугчид та бүхэн Монгол Улсынхаа төв талбайн урд хэсгийн 2.5 газарт ямар тохижилтын ажил хиймээр байгаа тухай санал бодлоо хуваалцаж, энэхүү ажилд идэвх санаачилгатай оролцоорой гэж уриалмаар байна. Мэргэжлийн байгууллагуудын ирүүлсэн бүтээлүүдэд та бүхний санал үнэ цэнэтэй, бодитой дэмжлэг болох юм шүү.  

Эрчим хүчний салбарынхан Финландын туршлагыг судлав
Эрчим хүчний салбарынхан Финландын туршлагыг судлав
 
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​