fbpx ЖДҮДС-аас зээл авах хүсэлтэй иргэдийн төслийг энэ сарын 10 хүртэл хүлээж авна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 51 секунд

ЖДҮДС-аас зээл авах хүсэлтэй иргэдийн төслийг энэ сарын 10 хүртэл хүлээж авна

-Төслийг амралын өдрүүдээр ч хүлээж авна-

    Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажил орон даяар явагдаж байна. Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн,үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар ЖДҮХС-ийн Захирал Б.Батцэцэгээс тодрууллаа.

ЖДҮХС-ийн Захирал Б.Батцэцэг

  • Төсөл хүлээн авах үйл явц ид өрнөж байна. Иргэд, аж ахуй нэгжүүд хэр идэвхитэй хамрагдаж байна.
  • Бид тавдугаар сарын 27-ноос жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авах, зээлийн өргөдөл хүсэлтийг авч эхэллээ. Энэ ажил 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж байна. Улаанбаатар хотод жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн төв байранд мөн Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв дээр тус тус хүлээн авч байна. Хөдөө орон нутаг 21 аймагт Хүнс хөдөө аж ахуйн газар дээр хүлээн авч байгаа. Одоогийн байдлаар 85 төсөл хүлээж авсан байна. Өвөрхангай, Баянхонгор, Ховд аймгуудын үйл ажиллагаа амжилттай бүртгэгдээд явж байна.
  • Олон нийтийн оролцоог тэгш хангахаар зээл олгох журмыг шинэчилсэн гэж ойлгосон. Шинэ журмаараа төсөл хүлээн авах одоогийн процесст ямар өөрчлөлт орсон бэ?
  • Төслийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахын тулд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олон нийтэд нээлттэй, ил тод мэдээллээр хангаж, зөвөлгөө дэмжлэгийг газар дээр нь өгч ажиллаж байна. Өдөрт дунджаар 100 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл ирж  төслөө хэрхэн бичих, бичихдээ юуг анхаарах, ямар бичиг баримт бүрдүүлэх, хаана хэзээ очиж материалуудаа өгөх гэх мэтээр олон зөвөлгөө мэдээлэл авч байгаа нь энэ жилийн үйл ажиллагааны онцлог байна.
  • Төсөл ирүүлж байгаа иргэн, аж ахуй нэгж юун дээр илүү анхаарах шаардлагатай байна вэ?
  •  Төсөл ирүүлэгч иргэдэд анхааруулахад зургадугаар сарын 10-ны 17 цаг 30 минутад төсөл хүлээн авах хугацаа зогсоно.  Энэ жил төсөл хүлээн авах ажиллагааг цахим ертөнц ашиглан, программаар дамжуулан хүлээн авч байгаа учраас товлосон цагаас өмнө төсөл ирүүлэгчид шаардлага хангасан төслөө ирүүлэхэд анхаарах хэрэгтэй. Мөн банкаар дамжих, сангаар дамжих гэсэн хоёр сонголт бий. Тиймээс  хамгийн гол нь тухайн шаардлага хангасан төсөлд материалаа бүрэн бүрдүүлээд өгсөн тохиолдолд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн төсөлд хамрагдах бүрэн боломжтой. Жижиг дунд үйлдвэрээс зээл олгох журмын хүрээнд хуанлийн 14 хоног гэсэн учраас бид зургадугаар сарын 8-9-ний амралтын өдрүүдэд өглөөний 08:30 минутаас оройн 17:30 минут хүртэл ажиллана. Хамгийн сүүлийн өдөр буюу зургадугаар сарын 10-нд ч энэ хувиарын дагуу ажиллана. Тухайн  төсөл нь хэрэгжих болмжтой, зах зээлд танигдсан, төслийн хүрээнд олгох зээлийн таван жилийн хугацаанд өөрийнхөө төслийг үр дүнтэй хэрэгжүүлж, импортыг орлох, экспортод гаргахад анхаарсан төсөл байх юм бол дэмжигдэх магадлал өндөр байх болов уу. Мөн Засгийн Газрын 190 дүгээр тогтоолоор жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тэргүүлэгч чиглэл хэмээн батлагдсан. Энэ чиглэлүүдээс үйл ажиллагааг явуулах төслийг урт хугацаанд хэрэгжүүлэх иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа найдвартай, санхүүгийн хариуцлага байгаа тохиолдолд төсөл дэмжигдэх магадлал мөн адил өндөр байна. Тэгэхээр сайн боловсруулагдсан, хэрэгжих боломжтой  төсөл байвал илүү үр дүнд хүрнэ гэж ойлгож болно.

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан урт хугацаатай олгох хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэдээс төсөл хүлээн авах үйл явц хэрхэн явагдаж байгаа талаар асуулаа.  

 Д.Моёор Гарамгай нэгдэл ХХК-ийн Захирал

Би жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас дэмжлэг авахаар төслийн материалаа бүрдүүлээд, зөвөлгөө авахаар ирсэн. Одоо үзүүлж байгаа үйлчилгээ нь нээлттэй ч, шалгуур өндөртэй санагдаж байна. Дөрвөн үе шаттай шалгаруулах юм байна. Төслөө хүлээн авсан, бүртгэсэн, сонгон шалгаруултад орлоо, шалгарлаа гэсэн дөрвөн үе шатны талаар мэдээлэл гар утсанд мессежээр ирэх юм байна гэж ойлголоо.

Т.Лувсандорж Төөдөө шувууд ХХК-ийн Захирал

Энэ жилийг Засгийн газраас жижиг дунд үйлдвэрийг дэмжих жил болгосонд таатай байна.  Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, тэр дундаа хүнсний үйлдвэрлэл эрхлэгч бид бүхэнд өгөөжтэй зүйл боллоо гэж бодож байна. Төсөл хүлээн авах, зарлан мэдээлэх, сонгон шалгаруулах ажлыг сайн зохион байгуулж байна. Төсөл хүлээж авах хугацааг зарлахаасаа өмнө тодорхой хугацаа бидэнд өгсөн.  Мөн энэ жил төсөл хүлээн авах хугацааны хувьд өмнөх жилүүдийнхээс илүү олон хоног болсон. Тиймээс үйл ажиллагаагаа жижиг, дунд үйлдвэрлэл болгон өргөжүүлэх хүсэлтэй бизнес эрхэлж байгаа хүмүүст сайн төсөл бичиж,  материалаа бүрэн гүйцэт бүрдүүлж өгөх хангалттай хугацаа байна гэж ойлгож байна. Миний хувьд 2013 оноос хойш өндөгний үйлдвэрлэл худалдаа эрхэлдэг. Өмнө нь  энэ төсөлд хоёр ч удаа материалаа өгөөд хугацаа нь дуусчихлаа, төсөлд хамрагдаж чадсангүй гэсэн шалтгаанаар дэмжлэг авч чадаагүй. Гэсэн хэдий ч энэ жил төслөө улам сайжруулаад дахин өгч даагаа нэхэх бодолтой байна. Дэмжлэг авч чадвал манай үйлдвэрийн үйл ажиллагаа өргөжиж үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд  үр өгөөжөө өгч, олон хүний ажил амьдрал сайжирна гэж бодож байна.

 

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хотын Захирагч "Номин холдинг" компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргалаа
Хотын Захирагч "Номин холдинг" компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргалаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​