fbpx Ч.МЭНДБАЯР: БАЯНГОЛ дүүргийн “ГАРААНЫ БИЗНЕС” эрхлэх хүсэлтэй залууст дэмжлэг үзүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 45 секунд

Ч.МЭНДБАЯР: БАЯНГОЛ дүүргийн “ГАРААНЫ БИЗНЕС” эрхлэх хүсэлтэй залууст дэмжлэг үзүүлнэ

Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Мэндбаяртай залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих “Start up” хөтөлбөрийн талаар товчхон ярилцлаа.

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Танай хэлтсээс зохион байгуулж байгаа гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн талаар ярилцлагаа эхлэе.

Монгол улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр зургаан төрлийн хөтөлбөр байдаг. Нийслэлийн хувьд таван төрлийн хөтөлбөр хэрэгждэг. Өнөөдөр эдийн засгийн идэвхитэй хүн амын 54 хувь нь 15—34 насны залуучууд байна. Мөн бүртгэлтэй ажил хайж байгаа иргэдийн 60 гаруй хувьд нь эдгээр насны залуучууд байна.

Тиймээс эдгээр залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэр тусмаа гарааны бизнес эрхлэх залуучуудад чиглэсэн шинэ хөтөлбөр болох залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийг Баянгол дүүрэгт хэрэгжүүлээд явж байна.

Гарааны бизнесийг дэмжих энэ удаагийн арга хэмжээ дөрөв дэх удаагийнх юм. 2017 онд 1 удаа, 2018 онд 2 удаа дүүргийнхээ гарааны бизнес эрхлэгч залуучуудад бизнесийн сургалтад хамруулан, шалгарсан багуудыг хурдасгуур хөтөлбөрт оруулж, мөн туршлагатай ментортой болгож өгсөн. Энэхүү арга хэмжээнд шалгарсан гарааны бизнесүүдэд 10 хүртэлх сая төгрөгийн грант олгох болон эргэн төлөгдөх нөхцөлтэй 36 сарын хугацаатай зээл олгож байсан.

Энэ жилийн хувьд бид хоёр удаа зохион байгуулна. Эхний арга хэмжээний бүртгэл ид дундаа явагдаж байна. Өнөөдрийн байдлаар 70 гаруй залуучууд бүртгүүлсэн. 6 сарын 9-ны өдрийг дуустал бүртгэл явагдах тул, дүүргийнхээ залуучуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.

Энэхүү арга хэмжээг хэрхэн шалгаруулдаг вэ? Ил тод нээлттэй явагддаг уу?

Зохион байгуулалт нь шинэлэг хэлбэрээр болдогоороо бусад хөтөлбөрөөс ялгаатай. Арга хэмжээ гурван өдөр, 72 цаг үргэлжилж гарааны бизнес санааг баяжуулах, өрсөлдүүлэх, багаар ажиллаж ирээдүйтэй санааг бизнесийн зөвлөх буюу менторын туслалцаатайгаар хөгжүүлж, шилдэг бизнесийг залуучуудын өмнө ил тод, нээлттэй сонгон шалгаруулдаг. Энэ арга хэмжээ жил бүр илүү боловсронгуй болж байгаад баяртай байна. Тухайлбал шалгарсан багуудын үйл ажиллагаа тогтворжиж, бизнесийн ашгаа хүртэж эхэлтэл гурван сар орчим бизнесийн зөвлөх менторуудтай хамтарч ажилладаг нь залуучуудад хамгийн хэрэгтэй үйлчилгээ болдог.

Танай хэлтэст залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн олон үйл ажиллагаа явагддаг юм билээ. Та энэ талаараа хийж хэрэгжүүлж байгаа бусад үйл ажиллагааны тухай мэдээлэл өгвөл?

2018 оны хоёрдугаар сард Швейцарын хөгжлийн агентлагын санхүүжилтээр Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийг байгуулсан ба энэ төвийн үйл ажиллагааг манай дүүргийн залуучууд хэдийнээ мэддэг болсон.

Энэ төвд хөдөлмөр эрхлэлтийн шинэлэг, үр дүнтэй сургалтыг хувиарын дагуу зохион байгуулдаг. Ажил хайж буй, шинээр их, дээд сургууль, МСҮТ коллеж төгссөн залуучуудад зориулсан үе шаттай модуль сургалтыг зохион байгуулдагаараа онцлогтой. Манай төвийг зорин ирж заавал бүртгүүлээрэй бид таны хүссэн үйлчилгээг үзүүлэх болно гэж хэлмээр байна.

Сургалтуудын талаарх мэдээлэл өгөөч?

Манайд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийн дөрвөн үе шаттай модуль  сургалт явагддаг байсан.  Саяхан манайд “Би өөрийн санаагаа бизнес болгохоо мэднэ” сэдэвт тав дахь модуль сургалт нэмэгдсэн. Энэ сургалтын агуулгад би энтерпренёр мөн үү? Бизнес санаагаа олох нь, Бизнес загвараа тодорхойлох нь, Бизнес санаагаа төлөвлөх нь, Бизнесийн боломжуудыг эрэлхийлэх нь, Бизнесээ боломжит талуудад танилцуулах нь гэсэн маш сонирхолтой сургалтанд суухыг хүсвэл иргэн та хороо хариуцсан мэргэжилтэндээ бүртгүүлэн, манай загвар төвд ирж бизнес эрхлэх арга ухаан, бизнесээ өргөжүүлэхийг хүссэн хүн бүрт нээлттэй байгааг хэлмээр байна.

-Дэлгэрэнгүй мэдээлэл өгч ярилцсанд байрлалаа. 

Тайванийн фирм ухаалаг нүдний шилээ танилцуулав
Тайванийн фирм ухаалаг нүдний шилээ танилцуулав
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​