fbpx Төгрөгийн ханшийн таван жилийн төлөв ба айсуй эрсдэлүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 50 секунд

Төгрөгийн ханшийн таван жилийн төлөв ба айсуй эрсдэлүүд

Амралт, зугаалгын улиралд “нозоорсон” монголчууд найр наадамдаа бэлдээд завгүй байхад төгрөгийн ханш хэрхэн өөрчлөгдөж буй нь олон улсын анхаарлын төвд хэвээр байна. Байгалийн нөөцөөрөө дэлхийн биржүүдэд танигдаад удаагүй манай улсыг зорин ирэх хөрөнгө оруулагчдын хамгийн түрүүнд нүдэнд нь тусдаг зүйл нь яах аргагүй валютын ханш. Улаанбаатарт цутгасан доллар болгон нь хэр их үнэ цэнэтэй байхын наад, цаадахыг бодолцохын тулд тэр. Ерөнхийдөө төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байгаа гэж олон улсын шинжээчид үзэж байна.
 

Өчигдөр Улаанбаатарын цагаар 10:49 цагт Худалдаа хөгжлийн банкны цахим хуудаст дурдсанаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2648 төгрөг болсон байв. Харин Монголбанкны цахим хуудаст төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2652.13 болсон байлаа.

Ам.доллартай харьцах төгрөгийн ханш өнгөрсөн нэгдүгээр сард анх удаа 2650 буюу хамгийн дээд цэгтээ хүрснийг санхүүгийн мэдээллийн “Walletinvestor.com”-д бичжээ. Тэгвэл үндэсний валют маань америк мөнгөн дэвсгэртийн эсрэг 1996 оны есдүгээр сард хамгийн чанга буюу 601 төгрөгтэй тэнцэж байж. “Бидний урт хугацааны таамаглалаар 2024 оны зургадугаар сарын 1-нд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 3094.420 төгрөг болно” хэмээн тус сайтад онцолсон байлаа. Ямартаа ч гадаадын хөрөнгө оруулагчид мөнгөнийхөө үүцийг бэлтгэхэд таатай улсын жагсаалтад Монгол Улс багтаж байна. Өөрөөр хэлбэл, төгрөгийн ханш тогтвортой байгаа, цаашлаад оруулсан хөрөнгө нь нэмэх тэмдгээр илэрхийлэгдэх нь.

Төгрөгийн ханшид нөлөөлж буй зүйлс

“2016 оны долдугаар сараас энэ оны тавдугаар сарын хооронд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 30 хувиар суларсны 23 нэгж хувийн сулралт нь 2016 оны сүүлийн таван сард бий болсон. Тухайн үед гадаад валютын улсын нөөц (ГВУН) шавхагдсан, улсын төсөв өндөр алдагдалтай байсан тул Монгол Улс дотоод нөөц бололцоогоороо эдийн засагт үүссэн аливаа гэнэтийн сөрөг нөлөөг зөөлрүүлэх боломж хязгаарлагдмал байлаа” гэж Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин хэлжээ.

Монголбанкнаас шат дараатай авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний үр дүнд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өдрийн дундаж хэлбэлзэл сүүлийн хоёр жилийн байдлаар өмнөх жилүүдийн дунджаас 55 хувиар буурчээ. Монгол Улс 2021 оноос эхлэн их хэмжээний гадаад өр төлбөрийг барагдуулна. Нийтдээ зээл, бондуудын үндсэн төлбөрт Монголын төр 8.6 тэрбум ам.доллар, хүүгийн төлбөрт 1.4 тэрбум ам.доллар буюу ирээдүйд төлөгдөхөөр хүлээгдэж буй гадаад өр 10 тэрбум ам.доллар байна. Уг өр төлбөрийг хэрхэн барагдуулах талаар Монголбанк судалж, эдийн засагтаа аль болох сөрөг нөлөө багатайгаар шийдвэрлэхээр ажиллаж байна гэж тэрээр мөн онцолсон байлаа.

Монгол Улсад тулгарч болох эрсдэл

Олон улсын 350 гаруй шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэсэн мэдээллээ цахим орчинд түгээдэг “marketresearch.com” сайтад Монгол Улсын санхүүгийн зах зээлд хоёрдугаар улиралд тулгарч болох эрсдэлүүдийг тоймлосон байв. Үүнд онцолсон зарим сэдвээс онцлон хүргэж байна.

Дараагийн хэдэн улиралд Монгол Улсын хууль тогтоогчид парламентын төвшинд хүндхэн нөхцөл байдалтай тулгарч мэдэх юм. Өнгөрсөн оны сүүлчээр УИХ-ын гишүүдийн холбогдсон санхүүгийн маргаан одоо хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байгааг энд онцлох хэрэгтэй. Энэ зуур Монгол Улсын Хятадтай хийх эдийн засгийн хамтын ажиллагаа өндөр төвшинд байсаар байх нь. Далайд гарцгүй улсын хувьд Монгол Улсад Бээжин худалдааны хамгийн том хамтрагч хэвээр байна.

2017 оноос эхлэн ажиглагдаж буй сэргэлт нь бидний тооцоолж байгаагаар эдийн засгийн өсөлт авчирч, улмаар хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхээр байна. Гадаад нөхцөл байдал сайжрахтай хамт удаашраад байсан хувийн хэвшлийн хэрэглээнд өсөлт ажиглагдах нь.

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш сул хэвээр байх төлөвтэй байна. Өсөн нэмэгдэж буй инфляц, худалдааны идэвхгүй байдал зэрэг нь үүнд нөлөөлсөн хэвээр байх нь.

Хүлээлт ба ойрын ирээдүй

Оюутолгой уурхайн далд уурхайн бүтээн байгуулалт, Тавантолгойн нүүрсний ордын тээвэрлэлт зэрэг нь хөрөнгө оруулалтыг “амь оруулах” хамгийн чухал хэсэг нь болж буйг “marketresearch.com” дурджээ. Энэ төслүүд удаашрах нь хамгийн том эрсдэлийг бий болгоно гэж шинжээчид үзэж байна. Дараагийн нэг аюул бол Хятадын эдийн засгийн удаашрал юм. Дэлхийн хамгийн том эрэлтийг үүсгэж буй энэ улсын Монголоос авах бараа бүтээгдэхүүн, ашигт малтмалын импорт багассанаар Улаанбаатарын мөнгөний урсгалыг хаах нь дамжиггүй. “Уул уурхайн томоохон хоёр төсөл нь хойшлох тусам Монгол дахь бизнесийн орчин доройтож, үүнтэй зэрэгцээд санхүүгийн боломжууд хязгаарлагдсанаар хөрөнгө оруулагчдын итгэл ч багасах юм. Улмаар Төвбанк банкны системээ хамгаалж, төгрөгийн ханшийг хадгалахын тулд бодлогын хүүгээ нэмэхээс аргагүйд хүрэх магадлалтай” гэж энэ тоймд онцгойлон дурджээ.

Бидний одоогийн нөхцөл байдал

Энэ онд Монголбанкнаас инфляцийг найм орчим хувьд барихаар төлөвлөсөн. Тэгвэл инфляц улсын хэмжээнд долоон хувьтай байгаа бол бодлогын хүү 11 хувьд тогтжээ.

Оны эхний улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 8.6 хувьд хүрсэн байна. “Цаашдаа эдийн засгийн өсөлтөнд тогтвортой чанар), хүртээмжтэй чанар хоёрыг онцгой анхаарах, бизнес, хөрөнгө оруулалтын орчины реформ хийх (зөвшөөрлийн тогтолцоог хялбаршуулах, хөрөнгө оруулалтын орчины тогтвортой байдал гэх мэт) асуудал 2019-2020 оны гол, хойшлуулшгүй зорилт юм” хэмээн Монголбанкны цахим хуудаст дурдсан байлаа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ж.Цогзолмаа

НАЛАЙХЫН ЗАМЫГ ЭНЭ ОНД БАГТААН АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НАЛАЙХЫН ЗАМЫГ ЭНЭ ОНД БАГТААН АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​