fbpx Төрийн ордны дэг журам сайжраагүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 25 секунд

Төрийн ордны дэг журам сайжраагүй байна

Архидалт монголчуудыг улам  доройтуулж байна.  Нийгмийг  цочроосон элдэв гэмт хэргийн дийлэнх шалтгаан архидан согтуурснаас үүсэлтэй бөгөөд сүүлдээ  төрийн ордонд суугаа улс төрчид нь хүртэл архидах болжээ. Энэхүү гамшигт үзэгдэл нь УИХ-ын гишүүн асан, талийгаач Г.Батхүүгийн амиа алдсан хэрэгт ч бас нөлөөлсөн байх магадлалтай аж. 

Талийгаачийг амиа алдсан тэр өдөр төрийн ордонд архи ууснаа Н.Номтойбаяр гишүүн хүлээн зөвшөөрсөн бөгөөд мань хүн Хятадын удирдагч Ши Жиньпиний бэлгэнд өгсөн архиар бусад гишүүдээ дайлсан гэдэг. Тодруулбал, тухайн үед Н.Номтойбаяр, О.Содбилэг, Б.Чойжилсүрэн, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат болон эмэгтэй гишүүдээс Н.Оюундарь нар архи уусан байв. Гэвч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нь тэдгээр архичдаа хамгаалан  хав дарж, нууцлахыг оролдож байжээ. Харин муу юм модон улаатай гэгчээр энэ бүхэн одоо ил болж байна.  

Төрийн ордон бол тусгай хамгаалалт бүхий онцгой объект юм. Гэтэл энд улс төрчид нь бараг өдөр бүхэн архи зөөж ууцгаана. Талийгаач Г.Батхүү учир битүүлгээр амиа алдсанаас хойш ч бас архидан сотгууралт, эмх замбараагүй байдал хэвээр үргэлж байна. Иймээс сүүлийн үед Төрийн хамгаалалтын албанаас хяналт, шаардлагаа өндөржүүлэхийг оролдож байгаа аж. Гэтэл УИХ-ын нэр бүхий гишүүд, Төрийн ордонд архи согтууруулах ундаа хэрэглэх, цүнх, гар тээшээ рентген машинд шалгуулахгүй нэвтрэх, энэ талаар шаардлага тавьсан хамгаалалтын ажилтнуудыг басамжлан доромжилж, үл тоомсорлон шаардлагыг биелүүлдэггүй юм байна. Сүүлдээ аргаа барсан хамгаалалтын албаныхан нь энэ тухай УИХ-ын дарга Г.Занданшатарт байнга гомдол тавьдаг болжээ. Ерөөсөө урьд өмнө нь ч Төрийн орон руу орж буй ихэнх улс төрчид цүнх, гар тээшээ рентген машинд уншуулж шалгуулдаггүй байсан юм байна.

Төрийн ордны тухай хуульд “...Төрийн ордны халдашгүй дархан байдлыг энэ хууль, түүнтэй нийцүүлж гаргасан хамгаалалт, үйлчилгээний тусгай журмын дагуу хангана” гэж заасан байдаг. Мөн уг хуульд “...Төрийн ордон нь дотоод болон гадуур байнгын хамгаалалттай байна”, “...Төрийн ордонд шалган нэвтрүүлэх, аюулгүй байдал, дэг журмыг хангах асуудлыг дотоод хамгаалалт хариуцна” гэжээ. Өөрөөр хэлбэл, Төрийн ордны халдашгүй дархан байдал нь 24 цагийн турш дотоод, гадаад байнгын хамгаалалтанд байхаар хуульчилсан байна.   Түүнчэн Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд “...Төрийн тусгай хамгаалалтанд байгаа барилга, тээврийн хэрэгсэл, бусад зүйл, тэдгээрийн орчинд холбогдох байгууллагатай хамтран инженер техникийн үзлэг, шалгалт хийж аюулгүй байдлыг хангах үүргийг Төрийн тусгай хамгаалалтын газрын Төрийн ордны хамгаалалтын алба хариуцна” гэж заасан байдаг. Тэгвэл хуулиар заасан эдгээр үүргээ биелүүлэхэд улс төрчид нь саад учруулсаар иржээ гэвэл хэтрүүлэл болохооргүй байгаа юм. Ийм дэг журамгүй байдал нь магадгүй талийгаач Г.Батхүүгийн амиа алдахад бас ихээхэн нөлөөлсөн болов уу. 

Ер нь ажлын байрандаа архидан согтуурагчдад ажлаас халах хүртэл хариуцлага тооцох ёстой. Иймээс саяхан УИХ-ын дарга Г.Занданшатар дээрх архидан согтууралт, хамгаалалтын албаны дэг журмын зөрчлийг арилгуулах, зөрчил гаргагсдад арга хэмжээ авах талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт нарт албан бичиг илгээсэн байна. Чухам хэнд, ямар хариуцлага хүлээлгэж, төрийн ордны сахилга, дэг журмыг хэрхэн сайржуулахыг харж л суухаас даа.

  О.Баяр  

Шуурхай.мн 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хотын дарга С.Амарсайхан нар Налайх дүүрэгт ажиллалаа
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хотын дарга С.Амарсайхан нар Налайх дүүрэгт ажиллалаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​