fbpx Эрх баригчид Үндсэн хуульд “гар хүрэх”-ээр шийдсэн бололтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
6 минут 22 секунд

Эрх баригчид Үндсэн хуульд “гар хүрэх”-ээр шийдсэн бололтой

Т.БАТСАЙХАН

Эрх баригч намынхан өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан нь улс төрийн хүрээнд анхаарал татаж эхэллээ.   МАН мөрийн хөтөлбөртөө энэ асуудлыг тусгасан, эцэг хуулиа өөрчлөх цаг үе болсон гэдгийг нийгмийн  тодорхой давхарга хүлээн зөвшөөрдөг ч гэлээ энэ парламентад Үндсэн хууль өөрчлөх ёс зүй бий гэдэг нь эргэлзээтэй байна. Тухайлбал, ЖДҮ-гийн асуудал, хүчингийн хэрэг, 60 тэрбумын наймаа, бүлэглэл хоорондын талцал хуваагдал гээд 2016 оны парламент хамаг муу бүхний үлгэр дууриал болж ирсэн.  Түүнчлэн,  Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс хоёр ч удаа УИХ-ыг тарахыг шаардсан албан бичгийг хүргүүлсэн.  Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн сарын 23-нд ийм утга бүхий  шаардлагыг  УИХ-ын даргад хүргүүлээд байна.

Ерөнхийлөгчийн ирүүлсэн бичигт “Өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд УИХ өөрөө тарахыг миний бие санал болгосон. Үүнээс хойш хагас жил орчим хугацаа өнгөрсөн ч УИХ-ын ажил дорвитой сайжирсангүй. Сонгогчдын итгэлийг хөсөрдүүлсэн, хууль зөрчсөн үйлдэл гаргаж ирсэн. ЖДҮХС-гийн зээлийг төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд авч, жирийн иргэдийн боломжийг булаалаа. Төрийн өндөр албан тушаалыг үнэлэх замаар мөнгө босгох санал гаргаж байсан. УИХ-ын гишүүд хүчингийн хэрэгт нэр холбогдсон олон асуудал гарсан. УИХ-ын баталсан Татварын багц хууль иргэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн эрхийг зөрчсөн олон заалт байсан. Өнөөгийн Монгол Улсад УИХ нь ард олныг сайн сайханд дагуулах чадваргүй байна. Тиймээс улс төрийн эр зориг гарган УИХ өөрөө тарах шийдвэр гаргахыг уриалж байна” гэсэн байдаг.  Ийм  олон асуудалтай, анхаарлын тэмдэгтэй парламент  Үндсэн хуулийг өөрчлөхөөр нэгэнт шийдчихэв бололтой.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг өргөн барьж, баасан гаригт  УИХ-ын Дэгийн тухай хуулийг өөрчлөн батлав.  Энэ нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үеэр УИХ ямар дэгээр хуралдах вэ гэдгээ тодорхой болгосон гэсэн үг.   Түүнчлэн энэ долоо хоногоос эхлэн парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, түүний дараа гишүүд төслөө нэг сарын хугацаанд тойрогтоо танилцуулан, иргэдийн санал санаачлагыг тусгаж, ирэх долдугаар сард шинэ Үндсэн хуулийг батлах товтой байна.  МАХН-ын боловсруулсан Дээд үндсэн хуулийн төсөлд байгалийн баялаг ард түмний өмч гэж заасан бол  МАН-ын боловсруулсан хуулийн төсөлд байгалийн баялаг төрийн мэдэлд байна гэдгийг тусгасан байна.  Түүнчлэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдад эрх мэдлийг өгч,  харин  Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарласан заалтууд нэлээд орсон байдаг.  Тухайлбал Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн зургаан жилийн хугацаанд эх орондоо байнга оршин суусан,  Монгол Улсын иргэнийг  зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэжээ. Тэгэхээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол нэг л удаа зургаан жилээр бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэсэн үг юм.  Түүнчлэн Ерөнхийлөгчийн шүүгчийг томилох, түдгэлзүүлэх эрх мэдлийг хязгаарласан байна.  Харин УИХ, сайд нарыг томилдог томилгооны эрхээсээ татгалзаж, Ерөнхий сайдад шилжүүлж болно.  Ингэснээр Засгийн газар бие даан танхимаар ажиллах боломжийг бүрдүүлнэ гэж үзжээ.

Мөн өнгөрсөн долоо хоногт  МАН Сонгуулийн хуулийг өөрчлөх хуулийн төслөө танилцуулсан. Тэд Монгол Улс нэг тойрог гэсэн системээр ирэх 2020 оны сонгуулийг явуулах нь зүйтэй гэж үзжээ. МАН-ын  энэхүү мэдэгдэл улс төрийн хүрээнд гэнэтийн үйл явдал байв. Гэсэн ч сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тэр дундаа Монгол Улс нэг тойрог гэх системээр явна гэх хэлэлцүүлэг өмнө нь  болоогүй.  Түүнчлэн одоо яригдаж байгаа хуулийн төсөлдөө  ч  нэг тойрог гэх  заалтыг тусгаж амжаагүй байна.  МАН-ын боловсруулсан Сонгуулийн хуулийн төслийн 4.4-т Сонгууль нь олонхийн /мажоритар/ тогтолцоотой байна. 11.2-т Сонгуулийн нутаг дэвсгэр нь тойрогт хуваагдана гэжээ. Тэгэхээр МАН-ын  хуулийн төсөлд ороогүй, хэлэлцүүлээгүй асуудлаа яагаад олон нийтэд гэнэт мэдээлэх болов. Үүний цаана улс төрийн тоглолт ч  явж мэднэ гэх асуудал улс төрийн хүрээнд яригдаж байна. Ер нь эрх баригчдын анхаарал одоогоор Үндсэн хуулийг өөрчлөх асуудал дээр төвлөрчихөөд байгаа.  Ийм үед гэнэт Сонгуулийн хуулийг өөрчлөх, тэгээд бүр Монгол Улс нэг тойрог болно гэж олны анхаарлыг татаж эхэлсэн нь зүгээр нэг бамбай төдий асуудал байж болох юм. Өөрөөр хэлбэл, МАН сонгуулийн хуулиар молигдож байгаад Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх үү гэдэг хардлага байна.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан  Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. МАН-ын бүлэг, Хууль зүйн байнгын хорооны хурлаар уг асуудлыг хэлэлцээд, хүлээж авах боломжгүй гэж үзээд  байсан билээ.  Гэсэн ч чуулганаар хэлэлцээд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаар болов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.6.10  ДАВАА  №117  (6084)

Ерөнхий сайд аа! “Хамар дор чинь” бизнес хийгээд байна уу, хамсаатан болчихов уу!
Ерөнхий сайд аа! “Хамар дор чинь” бизнес хийгээд байна уу, хамсаатан болчихов уу!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​