fbpx НҮҮРС ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАЖ ЭХЭЛЛЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 31 секунд

НҮҮРС ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАЖ ЭХЭЛЛЭЭ

Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтын чиглэлд чингэлэгээр нүүрс тээвэрлэх үйл ажиллагааг өнөөдөр танилцууллаа. 

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 320 дугаар тогтоолын дагуу нүүрс тээвэрлэлтийг Тавантолгойн уурхайгаас Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, энэ цэгээс Гашуунсухайт-Ганц мод боомт гэсэн чиглэлээр зохион байгуулж байгаа билээ. Тавантолгой уурхайгаас ачсан нүүрсийг Цагаан хад гаалийн хяналтын бүсэд ачиж, буулгах явцад 70-80 тонн тутамд 80-85 килограмм нүүрс хорогддог. Харин чингэлэгт тээврийг эхлүүлснээр нүүрсний ачилт, буулгалтаас шалтгаалан байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл буурч, нүүрсний жингийн хорогдол болон чанарын алдагдал багасч, хил нэвтрэх хурд нэмэгдэх зэрэг олон давуу талтай гэдгийг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан энэ үеэр онцоллоо.

Харин “Нүүрсний чингэлэгт тээвэр”-ийг Энержи ресурс ХХК-ийн гэрээт “МCPL” ХХК зохион байгуулж эхэлсэн бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд оруулж ирсэн, чингэлэг тус бүр нь 32.5 тоннын багтаамжтай, 35 шинэ авто машинууд нүүрс тээвэрлэлтэд гарахад бэлэн болоод байна. Энэхүү автомашины нийт урт /толгойн хамт/ 36,5 метр бөгөөд чиргүүлийн багтаамжтай нийлээд нэг удаад 130 тонн ачааг тээвэрлэх хүчин чадалтай. Тээвэрлэлтийг чингэлгээр хийж эхэлснээр дээрх давуу талууд үүсэх ба тээвэрлэлтийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж, нүүрс экспортын хэмжээ 30 хувиар өсөх юм.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон “Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрт 174 аж ахуй нэгжийн 13000 орчим тээврийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Автотээврийн бодлогын баримт бичигт “Байгаль орчинд ээлтэй, сөрөг нөлөөгүй тээврийг нэвтрүүлж, үйл ажиллагаандаа мөрдөнө” гэж заасны дагуу жолоочийн хөдөлмөрийн бүтээмж болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй, нүүрсний жин болон чанар алдагдахгүй байх давуу талтай чингэлэг тээврийн үйл ажиллагааг нэвтрүүлж буй нь нүүрс тээврийн зохион байгуулалтыг шинэ шатанд гаргах эхлэл тавигдаж байна” гэлээ.

Цаашид нурмаг ачааг аль нэг цэгт буулгахгүйгээр чингэлэгтэй нь өөр тээврийн хэрэгсэлд шилжүүлэн ачиж хилийн боомт хүргэх, улмаар хөрш орнуудын далайн боомтуудад хүргэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд чингэлэг шилжүүлэн ачих терминал, зориулалтын логистикийн төв, гаалийн тусгай гарц, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх шаардлага тулгарч байгаа гэдгийг албаныхан хэлж байв.

Мөн Технологийн тээврийн хэрэгслийн дугаарыг “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2011 стандартын 5.8.1, 5.8.2-т заасан зөвшөөрөгдөх үзүүлэлтээс дээш үзүүлэлт бүхий ачааны автомашин, чиргүүлд олгоно гэж заасны дагуу тус чингэлэгүүдэд зориулсан хар дэвсгэртэй тусгай номер ашиглах юм байна. 

ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БА ЛАГИЙН ҮНЭР
ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БА ЛАГИЙН ҮНЭР
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​