fbpx Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас чөлөөлөхийг монголчуудын нийтлэг эрх ашиг зүй ёсоор шаардаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 18 секунд

Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас чөлөөлөхийг монголчуудын нийтлэг эрх ашиг зүй ёсоор шаардаж байна

Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ажлаа хийж чадахгүй байгаагаас төгрөгийн ханш навсайтлаа унаж, иргэдийн худалдан авах чадвар улам доройтсоор байна. Түүний хариуцлагагүй өөр олон дампуу явдлууд банкны салбарыг савалгаанд оруулаад зогсохгүй, Төв банкыг цөөн тооны баячуудын бүлэглэлд үг дуугүй үйлчилдэг робот маягтай болгожээ. Энэ талаар зарим улс төрчид, санхүү эдийн засгийн  мэргэжилтэн, судлаачид сүүлийн үед УИХ-ын дарга Г.Занданшатарт хандах болсон байна. Харамсалтай нь тэр дэмий л амаа ангалзуулан мэлэрч суухаас хэтрэхгүй байгаа аж.

Энэ оны 4 дүгээр сарын 16-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг ажлаа муу хийж буй тул чөлөөлөх тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн билээ. Гэвч УИХ-ын үнэмлэхүй олонхи буюу олны дунд  өнөөх лайтай 60 тэрбумын үр сад хэмээгдэх болсон УИХ дахь МАН-ын бүлгийнхэн нь огт тоох янзгүй байна. Б.Пүрэвдорж гишүүнээс гадна Т.Аюурсайхан гишүүн ч бас урьд нь “Н.Баяртсайхан Монгол банкыг  удирдаж чадаагүйгээс валютын ханш улам өссөн” гэх мэтээр шүүмжилж байлаа. Ер нь Н.Баяртсайхан руу чиглэсэн шүүмж болгон тодорхой үндэслэлтэй  байсаар байхад хариуцлага тооцохгүй байгааг хуйвалдаан гэхээс өөрөөр нэрлэх боломжгүй ажээ.

2016 оны сонгуулийн дараа МАН-ынхаа ялалтын “бялуу”-г хүртэж ийм том албан тушаалд сохор азаар томилогдсон Н.Баяртсайханы хувьд  Монгол банкны өмнөх Ерөнхийлөгч, одоо яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа  Н.Золжаргалын тарьсан балаг, түүний  удаа дараагийн хууль бус үйлдлүүдэд барьц алдаж бүдэрсэн тал ч бас байгаа л байх.  Н.Золжаргал нь Монгол банкаар ёстой жинхэнэ тоглох шиг болж байсан юм билээ. Тэрээр  Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар шалгагдаж байгаа “сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн дуулгавартай зарц маягаар ажиллаж байжээ. Ингэхдээ мань эр “Сахал” Д.Эрдэнэбилэгийнхээ мэдлийн Улаанбаатар банк болон Худалдаа хөгжлийн банканд их хэмжээний мөнгө шилжүүлсэн байлаа. Н.Золжаргал урьд нь Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-д байсан болохоор тийнхүү хууль зөрчин “эзэн”-дээ үйлчилсэн тул хууль хяналтынхан одоо түүнийг Д.Эрдэнэбилэгийн гэмт бүлэглэлийн хамжигч гэж үзэх нь зүйн хэрэг биз.    

2016 оны дөрөвдүгээр сард  Н.Золжаргалын хууль бус шийдвэрээр Улаанбаатар хотын банканд 100 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх бөгөөд энэ мөнгө нь харин тус банкнаас  гарч, Д.Эрдэнэбилэгийнхний  “Кью Эс Си” компани руу орсон байлаа. Тэгээд дараа нь энэ компанид Төв банкны тухай хуулиас гадуур давуу эрх олгож, зээлийн хүүг бууруулан төлөх нөхцөлтэй өрийн бичгээр барагдуулж дуусгахаар болжээ. Ийнхүү хууль бус хэлцэл хийснээр Монгол банк үндсэндээ 30 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээхэд хүрсэн байх юм. Харин өнгөрсөн оноос хууль хяналтынхан тэрхүү 100 тэрбум төгрөгийг нь Монгол банканд буцааж авах шаардлага тавихад Н.Баяртсайхан нь “сахал” хочитынхноос айж болгоомжилсон уу, ямартай ч бүтэн жил гаруйн турш дүлэгнэн хөдөлж ядсаар байгаа аж.

“Сахал” Д.Эрдэнэбилэг нь Эрдэнэтийн 49 хувийг авахын тулд  “Монголын зэс корпорац”-ийг  байгуулахдаа  өөрийн хамаарал бүхий “Кью Эс Си” компаниас 62.9 сая ам.доллар,  “Ривер стоун”, “Юнаитед энержи систем” компаниас тус бүр 70, “Канетик” компаниас 68 сая ам.доллар зээлсэн гэх бөгөөд эдгээрийг цөмийг нь Худалдаа хөгжлийн банкнаасаа гаргасан нь Банкны тухай хуулийн “Арилжааны хэлцэл хийж бизнесийн ашиг олох зорилгоор хадгаламж эзэмшигчийн мөнгийг ашиглаж болохгүй” гэсэн заалтыг зөрчиж, төр 100 хувь эзэмших ёстой Эрдэнэтийн 49 хувийг авсан нь илт хууль бус бөгөөд үндсэндээ бүлэг дээрмийн гэмээр шинжтэй үйлдэл байв. Нөгөөтэйгүүр Д.Эрдэнэбилэг нь Худалдаа хөгжлийн банкнаас Хөгжлийн банканд эх үүсвэр байршуулах замаар өөрөө ТУЗ-ийнх нь даргаар ажилладаг аж ахуйн нэгжийн охин компани болох “Кью Эс Си”-д зээл олгуулж, Хөгжлийн банканд 8.1 тэрбум төгрөгийн хохирол, Худалдаа хөгжлийн банкандаа 66.5 сая ам.долларын муу зээл үүсгэсэн байжээ. Өөрөөр хэлбэл, Д.Эрдэнэбилэг нь иймэрхүү замаар хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр тоглож байхад Монгол банкныхан чимээгүй хараад л сууж  байсан байна. Тэр бүү хэл Монгол банкны өнөөгийн Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нь Худалдаа хөгжлийн банкны дээрх алдагдлын талаар огт ам нээхгүй байгаа нь тун сонин.  

Мөн Н.Баяртсайханы үед “Капитал” банк дампуурав. "Капитал" банкны дампуурал эдийн засагчдын ярианы халуун сэдэв болж байна. Зарим нь Монголбанкийг арилжааны, тэр дундаа тус банкны удирдлагын таалалд нийцээгүй, боломжийн үзүүлэлттэй байсан банкаараа туг тахилаа гэж дүгнэжээ. . Н.Баяртсайхан тус банкыг алдаа зөрчлөө арилгах боломж олгохын оронд элдэв дарамт шахалт үзүүлж ирсэн хэмээн зарим эх сурвалжууд хэлж байна. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд банкуудын активын чанарын үнэлгээ хийхэд “Капитал” банк нь “хангалттай” гэсэн үнэлгээ авсан байжээ. Нэг үгээр хэлбэл, хэвийн ажиллаж байсан банкыг аар саар юмаар шалтаглан хүчээр дампууруулсан болж таараад байна. Үүний цаана учир битүүлэг нэлээд зүйл нуугдаж байгаа ажээ. Тус банканд байсан нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн хэдэн зуун тэрбум төгрөг салхиж хийсэх нь хэнд ашигтай байв. Ер нь 90-ээд оноос хойш 21 дэх удаагаа ийнхүү банк дампуурахад голцуу МАН-ынхан төр засгийн эрхийг барьж байсан бөгөөд “Капитал”-ыг дампууруулсан нь өмнөх банкуудын амыг барьсан технологтой тун төсөөтэй харагдаад байгаа юм. Иймээс Н.Баяртсайханыг учир мэдэх хүмүүс нь маш хариуцлагагүй ажилласан гэж үзэж байна.

Н.Баяртсайханы урагшгүйгээс төгрөгийн доллартай харьцах ханш 2.635 төгрөг болж өмнөх оныхоос бараг арван хувиар сулраад байна. Өнгөрсөн онд  1.4 тэрбум ам.долларын интервенц хийсэн боловч төгрөгийн ханшийн хэлбэлзлийг бууруулж, тогтоож чадсангүй. Мань эр Монгол банкны ерөнхийлөгчийн ажлаа авсны дараахан валютын зах зээл дээр ам.доллар хомсдох мэтээр худал мэдээлэл цацсан нь  анхнаасаа мордохын хазгай гэгч болжээ. Өдгөө банкны салбарын тогтвортой байдал улам алдагдаж байна. Монгол банкны өр нэмэгдэж 4.5 их наяд төгрөгөөс давсан мэдээлэл бий. Энэ бүхэн нь Н.Баяртсайханы ажлын туршлагагүйгээс гадна хариуцлагагүй үйл ажиллагааных нь балаг юм. Иймээс түүнийг нэн даруй үүрэгт ажлаас чөлөөлөхийг хүссэн ч, эс хүссэн ч монголчуудын нийтлэг эрх ашиг зүй ёсоор шаардаад байгаа ажээ.

О.Баяр

Шуурхай.мн 

МИАТ: НИСЛЭГИЙН ТИЙЗИЙГ 360 ХОНОГИЙН ӨМНӨӨС ЗАХИАЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
МИАТ: НИСЛЭГИЙН ТИЙЗИЙГ 360 ХОНОГИЙН ӨМНӨӨС ЗАХИАЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​