fbpx “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ“ хөл хөдөлгөөн ихтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 55 секунд

“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ“ хөл хөдөлгөөн ихтэй байна

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар “НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” дэд хөтөлбөрийн үндсэн зорилтын хүрээнд иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг нэг дороос үзүүлэх зорилготойгоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг байгуулан ажиллаж байна.

Тус төв нь ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудаас ажлын байрны захиалга авах, ажил хайгч иргэнийг бүртгэх, ажилд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллээр хангах, сургалт, арга хэмжээ, төсөл хөтөлбөрт хамруулах, дохионы хэлмэрч зэрэг үйлчилгээг нэг дороос үзүүлж, залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, албан бус эдийн засгийн салбарт хөдөлмөр эрхлэгчдийг дэмжин ажиллахаас гадна холбогдох стандарт, шаардлагад нийцсэн үйлчилгээний таатай орчныг бүрдүүлснээрээ онцлог юм.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баясгалан: 

Arslan.mn

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын нэгж болох Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв маань иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад хөдөмлөр эрхлэлтийн цогц үйлчилгээг нэг дороос үзүүлдэг байгууллага байгаа. Манай төвийн хувьд ажил олгогч, иргэд, аж ахуйн нэгжүүдэд ажил хайгч иргэнийг бүртгэх, ажил олгогчдын мэдээллийг хүргэх, ажил олгогчийн ажлын байрны захиалга авах, ажлын байранд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, гадаадаас буцан ирэгсэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд чиглэсэн үйл ажиллагаа, хуулийн зөвлөгөө, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэл зэрэг нийт 17 нэр төрлийн үйлчилгээг үзүүлэх боломжтой юм. Үүнээс гадна дэмжих төвд хүүхэд харах өрөө, ажиллах чөлөөт орчин, хүний нөөцийн бүрдүүлэлт, эмэгтэйчүүдийн хөгжил, сэтгэл зүйн зөвлөгөө, ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл, хувь хүний онцлогт тохирсон текстийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргаар авч тухайн хүнийг тодорхойлж өгөх, түүндээ тохирсон зөвөлгөө үйлчилгээг үзүүлж ажиллаж байна. Манай төвөөр өдөрт дунджаар 2000 орчим сул чөлөөтэй ажлын байр байршиж байдаг. Дийлэнхи хувийг худалдаа үйлчилгээ, барилгын салбарын ажлын байрууд эзэлж байна.

2019 оны зургаан сарын 10-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 17348 иргэн, 963 ажил олгогч байгууллагад үйлчилгээ үзүүлсэн. Бүртгэлтэй 4000 гаруй иргэнийг ажилд зуучилсан бол эдгээр иргэдийн 2500 гаруй нь тухайн ажилдаа орсон гэх үзүүлэлт байна.

Ажлын байрны нээлттэй өдөрлөг, яармагийг иргэдэд хүндрэлгүй болгох үүднээс ажлын ярилцлагыг ажил олгогч байгууллагатай хамтран газар дээр нь зохион байгуулдаг. Ажил идэвхитэй хайж байгаа иргэдэд хандаж хэлэхэд манай төвөөр үйлчлүүлээд хүссэн ажлын байрандаа ороорой гэж хэлмээр байна.

Ажил мэргэжлийн судлалын хүрээлэнгийн захирал А.Амарзаяа:

Arslan.mn

Ажил мэргэжлийн судлалын хүрээлэнгийн хувьд НХЭГ-тай хамтраад “Ажилд зуучлах үйлчилгээг шинэлэг хэлбэрээр туршиж хэрэглээнд нэвтрүүлэх нь” хэмээх төслийг хэрэгжүүлж байна. Ажил идэвхитэй хайж байгаа залуучуудад ажилд орох үйл явц нь тухайн хүнийг сэтгэлзүйн дарамтанд оруулж байдаг. Үүнээс гадна ажил олгогчийн шаардаж байгаа бичиг баримтын боловсруулалт, ажлын ярилцлага, мэргэжлийн ур чадвар зэргийг цогц байдлаар нь шийдсэн төсөл гэж хэлж болно. Залуучуудад зориулан товч намтараа хэрхэн бичих, ажлын ярилцлагуудад хэрхэн амжилттай оролцох, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх, өөрт тохирсон ажлын байрыг мэдэх гэх мэт зүйлүүдийг системтэй мэдлэгээр ханган, шинэ ажилдаа хэрхэн дасан зохицох хөтөлбөрийг мэргэжлийн зөвлөхүүдийн тусламжтайгаар үзүүлэх юм. Ажил хайгч иргэдийн хувьд "Би ямар ажил хийж чадах вэ, ямар ажил надад тохирох вэ? " гэдгийг мэдээгүйн улмаас тогтвор суурьшилтай ажиллахгүй байх нь элбэг байдаг.  Тиймээс бид энэ тал дээр нь түлхүү ажиллаж тухайн хүнд ямар ажил тохирох вэ, түүнд хэрхэн бэлтгэх талаар чиглэл өгч ажиллаж байна.

Карьер хөгжлийн төвийн захирал Ц.Булган: 

Arslan.mn

Манай Карьер хөгжлийн төв маань 2018 оноос эхлэн НХЭГ-ын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй хамтран идэвхитэй ажил хайгч залуучуудыг бүртгэж, иргэдийн хандлага ур чадварыг олон улсад ашигладаг текстээр тодорхойлж, ямар ажлын байранд тохирохыг нь тодруулан тохирсон ажлын байранд зуучлан ажиллаж байна. Хүн өөрийнхөө давуу тал, ямар ажлын байранд тохирохоо тодорхойлж чадсанаар ажилдаа хандах хандлага, ажил хийх хүсэл эрмэлзлэл нь илүү нэмэгддэг. Тиймээс бид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй хамтран залуучуудад илүү их боломжийг бий болгох зорилготойгоор ажиллаж байна. Зургаан сарын байдлаар буюу 10 хоногийн хугацаанд манай төвөөр 20 гаруй залуус ирж ажлын байрны хандлага, ур чадварыг тодорхойлуулсан байна. Иргэдийн хувьд өөрийнхөө илүү хийж чадах ажлын байранд очсоноор тухайн ажлыг хамгийн сайнаараа хийдэг. . 

Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн Оношилгоо үнэлгээний алба сэтгэл зүйч Т.Хишигдорж:

Arslan.mn

Хэрэглээний сэтгэл судлалын газрын хувьд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран иргэдэд сэтгэл зүйн зөвөлгөө, оношилгоо, сургалтыг өгч ажиллаж байна. Энэ сарын хувьд ЕБС-ийн хүүхдүүд сургуулиа дөнгөж төгсөн мэргэжлээ сонгоогүй байгаа хүүхдүүдэд зориулсан мэргэжил сонголтын оношилгоо, зөвөлгөөг тогтмол өгч байна.

Үүнээс гадна ажил  хайгч иргэдийн хувь сэтгэл зүйн асуудлууд их байдаг. Түүнээсээ болоод өөртөө итгэлгүй болж ажилд орж чадахгүй байх тохиолдол их гардаг. Бидний хувьд ажлын ярилцлагын сандралыг бууруулах, харилцах чадвар, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, ажлын байрны стресс, дотоод асуудлуудыг шийдвэрлэх тал дээр үнэгүй сэтгэл зүйн зөвөлгөө өгч ажиллаж байна. Өнгөрсөн нэг сарын хугацаанд манай хүрээлэнгээс 20 гаруй иргэнд гарчаарчилсан, зөвлөгөө сургалтыг өгч  үйлчилсэн байна.

Модерн Номадс ХХК-ий салбар хариуцсан хүний нөөцийн мэргэжилтэн Т.Билгүүн:

Arslan.mn

Манай байгууллагын хувь Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй хамтран улиралд нэг удаа ажлын байрны нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулдаг. Уг байгууллагатай хамтран ажилласнаар иргэдэд хүндрэл учруулахгүйгээр нэг дор ажлын ярилцлагаа хийдэг. Энэ удаа бид хоёр өдрийн турш зохион байгуулж байна. тус өдөрлөгөөр зочлох үйлчилгээний салбарын байнгын ажлын байр болох тогооч, бармен, бартендер, зөөгч зэрэг 150 гаруй ажлын байранд бүртгэж, шууд ярилцлага хийж байна. Зарим ажлын байран дээр заавал ажлын туршлага шаардахгүйгээр эерэг хандлагатай, зочлох үйлчилгээний салбарт ажиллах боломжтой ажил идэвхитэй хайгч иргэдийг сургаж авдаг учир манай компаний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно гэж хэлмээр байна.

“Монгол улсад байгаль орчинд ээлтэй ноолуур үйлдвэрлэлийг дэмжих тогтолцооны өөрчлөлт” хэлэлцүүлэг болов
“Монгол улсад байгаль орчинд ээлтэй ноолуур үйлдвэрлэлийг дэмжих тогтолцооны өөрчлөлт” хэлэлцүүлэг болов
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​