fbpx Д.Сэржбүдээ: Хийн халаагуураар агаарын бохирдлыг арилгана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
18 минут 20 секунд

Д.Сэржбүдээ: Хийн халаагуураар агаарын бохирдлыг арилгана

Лондон хот аж үйлдвэрээ хөгжүүлэхийн тулд нүүрсээр ажилладаг олон зуун үйлдвэр байгуулснаас үүдэн 1950-иад онд агаарын бохирдол нь гамшгийн түвшинд хүрч, амь насаа алдах иргэдийн тоо огцом өссөн. Энэ асуудлаа шийдвэрлэхийн тулд хийн хэрэглээг нэвтрүүлсэн түүхтэй.

Гэтэл өнөөдөр манай улсын агаарын бохирдол дэлхийн дундаж хэмжээнээс 30 дахин их, жилд дунджаар 2400 хүн энэ шалтгаанаар нас барж, өвлийн улиралд дутуу төрөлт 3.5 дахин нэмэгдэж, хүүхдийн өвчлөлийн 40 хувь нь уушги, амьсгалын замынх гэсэн аймшигтай судалгааг НҮБ дэлхий дахинаа мэдээлсэн. Энэ гамшгаас хамгийн хурдан салах ганц арга бол хийн халаагуурт шилжих гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг ч зориглон эхлүүлсэн нь үгүй.

Тэгвэл S&Royal группийн ерөнхийлөгч Д.Сэржбүдээ “Газком” компаниа байгуулан, гэр хорооллын утааг хийн халаагуураар арилгахаар Японы өндөр технологийг оруулан ирж, эхний айлууддаа суурилуулаад байна. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

-Хийн халаагуур оруулж ирэхээсээ өмнө та агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байсан. Ямар арга хэмжээ авч байсан бэ?

-Би 2010 оноос судалгааны ажлаа эхлүүлсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын бохирдлыг арилгахад анхаарлаа хандуулж, дэлхий нийтээр ямар инновац нэвтрүүлж хаана, ямар шинэ технологи гарч байгааг судалж ирсэн. 2014 онд хагас хийжүүлсэн зуухны төсөл эхлүүлж, улаанбаатар хотын зургаан дүүрэгт өөрийн хөрөнгөөр 400 гаруй зуух өгч байлаа. Мөн япончуудтай хамтран газрын гүний дулааныг ашиглах боломжийг судалж, гэрийн дээвэр дулаалах инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэх мэт юм юм л туршиж үзсэн. Ингэж явсаар дэлхий нийтийн агаарын бохирдлоос гарсан эцсийн бөгөөд ганцхан арга зам болох хийн халаагуурт тулж ирсэн нь энэ.

-Японыг сонгосон шалтгаан нь юу вэ?

-2017 оноос эхлэн хийн халаагуур үйлдвэрлэгчдийг судалж, дэлхийд нэгт бичигддэг Японы Rinnai компанийг сонгосон. Эднийх зуун жилийн түүхэндээ нэг ч удаа осол гаргаагүй туршлагатай, аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангасан үйлдвэр. Тэр ч утгаараа тоног төхөөрөмж нь дэлхийд шалгарсан, эрчим хүчний хэмнэлттэй, аюулгүй ажиллагааны маш өндөр технологитой. Би өөрөө хэрэглэгч нь учраас сайн мэднэ. Өнгөрсөн хоёрдугаар сард Rinnai компанитай хамтын ажиллагаагаа эхлээд, тоног төхөөрөмжөө эхний айлууддаа суурилуулж байна.

-Айл болон албан байгууллагад суурилуулахад ямар хүндрэл гарч байна. Шууд суурилуулах боломжтой юу?

-Бидний судалгааны ажлын цөм нь гэр хорооллын айл өрхүүдийн халаалтад төвлөрч байгаа. Мөн төвийн дулаанд холбогдоогүй сургууль, цэцэрлэг хороо хотхонуудын халаалтыг шийддэг нам даралтын зуухуудыг судалсан. Айл өрхөд агаар халаагч төхөөрөмж, нам даралтын зуухаар галладаг газын бойлер санал болгож байна. Rinnai-д хийн халаагуураас эхлээд, усан болон тосон халаагуур буюу радиаторыг халаах хийн бойлер, шалны халаалтыг газаар халаах гэх мэт төрөл бүрийн тоног төхөөрөмж бий. Сургууль, цэцэрлэгийн уурын зуухны оронд газаар халаадаг тоног төхөөрөмжийг ч оруулж ирнэ. Улаанбаатар хотын хамгийн их агаарын бохирдолтой СХД-ийн алслагдсан нэг цэцэрлэгт хийн тоног төхөөрөмж суурилуулах ажил төлөвлөж байгаа. Халаах төхөөрөмж байрлуулахад уурын зуух шиг нүсэр байгууламж хэрэггүй, жижигхэн узелийн өрөөнд л хийчихдэг авсаархан мөртлөө хүчирхэг шийдэл байдаг юм. Нүүрс агуулах сав, үнс хаях газар гэх мэт агаар, хөрсний бохирдол үүсгэх том талбайдаа мод, зүлэг тарьж, ашиглах боломжтой гээд давуу тал ихтэй.

-Ашиглалтын зардалд сардаа хэд орчим төгрөг төлөх вэ?

-Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй, утаат бүсийн иргэдийн амьжиргааны түвшин тааруу энэ үед энэ зардлыг аль болох хямдхан байлгах боломжийг эрэлхийлж байна. Нүүрсний зардлыг, цахилгаан халаалтаар шийдсэнтэй харьцуулж, бага руу нь дөхүүлж байна. Нэг өрхийнх сард 200-300 мянга орчим төгрөг байх болов уу. Харин 300 квт хүчин чадалтай дулааны эх үүсвэр цахилгаан бойлероор шийдсэн газар сард 147 сая төгрөг төлдөг бол хийн халаагуурт 93 орчим сая төгрөг байх тооцоо гаргасан.

Хийн халаагуураар зуун давхар байшинг ч халааж болно

-Дулааны газын үнэ нь ахуйн хэрэгцээнийхээс хямд байх уу?

-Тийм ээ. Бид халаалтын хийн түлшний тогтмол хэрэглээг хангах үүднээс ОХУ-ын 3-4 компанитай тогтвортой байдлын гэрээ хийхээр ажиллаж байна. Шингэрүүлсэн хийн түлш ОХУ-д хамгийн түгээмэл. Бидний хэрэглэх газ бол пропан газ. Түүхий эдийн үнээс хамаарахгүйгээр Rinnai-н бүтээгдэхүүн эрчим хүчний асар их хэмнэлттэй учраас бид хийн халаагуураар агаарын бохирдлыг арилгана гэж зоригтой хэлж байгаа юм.

-Пропан газ нь одоо түгээмэл хэрэглэж байгаагаас илүү чанартай гэсэн үг үү?

-Пропан газ -42 хэм хүртэл хүйтэнд царцдаггүй, илчлэг өндөртэй. Бутан газ бол -5 хэмд царцдаг шүү дээ.

-Анх тавиулах зардлыг дундаж давхаргын айл хүчрэх үү?

-Аль болох боломжийн үнээр олон айл хамруулж байж агаарын бохирдлын эсрэг дорвитой үр дүнд хүрэх учраас энд төрийн дэмжлэг хэрэгтэй. Улс орноо гамшгийн хэмжээнд хүргэсэн агаарын бохирдлыг олон улсад устгасан тэр л аргаар, тэгэхдээ технологийн өндөр түвшинд аюул осолгүй шийдэх гэж байгаа энэ төслийг дэмжинэ гэж итгэж байна. Төрийн яамд болон нийслэлийн холбогдох удирдлагуудтай яриа хэлэлцээ хийж явна. Мөн банкуудтай ногоон зээлийн хөнгөлөлттэй хувилбар боловсруулахаар ажиллаж байна. Цаашлаад АХБ, дэлхийн банкны урт хугацааны зээлд хамрагдах зэргээр аль болох иргэдээс бага мөнгө гаргуулах, санхүүгийн дарамтад оруулахгүй байх арга замыг хайж байна. Улс орны амин чухал асуудал учраас энэ тал дээр бэрхшээл үүсэхгүй байх гэж найддаг.

-Хийн халаагуур өргөн хэрэглээнд нэвтрүүлэхэд эрх зүйн орчин хэр байна?

-Манай улсад хийн хангамжтай холбоотой эрх зүйн орчныг шинээр хийх зайлшгүй шаардлагатай. 1950-иад оны үеийн ЗХУ-ын хийн стандартыг одоо болтол мөрдөж байна. Бидний хийж байгаа ажил ISO 14001 стандарттай байхад, манай улсад ISO 9001-ийг мөрддөг. Тиймээс хууль санаачлагчдад саналаа оруулж, шинэчлэх асуудал тулгарч байна. Газ гэхээр аюулгүй ажиллагаа нэн тэргүүнд яригддаг. Иргэдийн дунд түгээмэл байдаг “газ дэлбэрдэг, аюултай” гэх ойлголтыг өөрчилж, хийн түлшийг зөв ашиглах сургалт нэгдсэн системээр явуулах хэрэгтэй байна.

-Технологи осол гаргахгүй гэдэгт итгэлтэй байна уу?

-Зуун хувь итгэлтэй байна. Яагаад гэвэл хийн халаагуур тавиулсан хүн баллоноо чирээд газаа өөрийн унаагаар зөөгөөд явахгүй. Суурилуулсан хайрцгийг ч нээхгүй, түлхүүр нь манай үйлчилгээний ажилчдад явдаг. Ухаалаг тоолуур хийн баллон суларсныг наашаа мэдээлж, ажиллагааны горимоороо хоёр дахь баллондоо шилждэг. Манай ажилтан мэдээллийн дагуу очиж суларсан баллоныг солино. Мөн гэрт нь ахуйн хэрэглээний хийн зуух тавьж өгнө. Энгийн газан плитка гадны нөлөөгөөр гал нь унтарсан ч газ нь алдагдсаар байдаг бол Rinnai аравхан секундын дотор хийгээ автоматаар хаадаг. Мөн хоолойд хий байгаа цагт холбоос нь яаж ч оролдоод салахгүй. хийг соруулсны дараа л салгаж болдог тул хүүхэд оролдоод газ алдагдана гэх ойлголт ч байхгүй.

-Ахуйн хэрэгцээний хийн зуух бас тавьдаг юм уу?

-Бидний зорилго утааг арилгахаас гадна эрчим хүчийг хэмнэж, зөв хэрэглээнд сургахад чиглэдэг. Газыг ахуйн хэрэглээнд ашиглах, цахилгаан эрчим хүч ашиглах нь газар тэнгэр шиг ялгаатай. Би өөрөө Rinnai-н газан плитка олон жил хэрэглэж байна. 10 кг газыг 26000 төгрөгөөр худалдаж аваад 3-4 сар хэрэглэдэг. Нэг сарын цахилгааны мөнгө ч хүрэхгүй байгаа биз дээ.

-Хэрэглэгчид хэр нааштай хандаж байна?

-Нааштай байлгүй яах вэ. Маш их захиалга өгч байна. Бүх үйлчилгээг бид үзүүлж иргэд зөвхөн сонгож, түүнийг хэрэглэх л үүрэгтэй. Яг л төвийн дулааны системд холбогдсон юм шиг зөвхөн ашиглалтын зардлаа л төлөөд явна.

• Эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй, утаат бүсийн иргэдийн амьжиргааны түвшин тааруу энэ үед энэ зардлыг аль болох хямдхан байлгах боломжийг эрэлхийлж байна. 

• Энгийн газан плитка гадны нөлөөгөөр гал нь унтарсан ч газ нь алдагдсаар байдаг бол Rinnai аравхан секундын дотор хийгээ автоматаар хаадаг.

-Заавал төвийн дулааны шугам бараадахгүй, хаана ч барилга барьж болох нь ээ. Хүчин чадал нь хэр вэ. жишээ нь, “туушин”-г халааж дийлэх үү?

-Өнөөдөр Монголын хамгийн өндөр барилга “туушин”-г та асууж байна. Хийн халаагуураар зуун давхар байшинг ч халааж болно. 1960-1970-аад онд баригдсан төвийн шугамаа тойроод барилгажуулсаар үүсгэсэн зохиомол түгжрэлийг арилгахын тулд бие даасан, ухаалаг эрчим хүч зайлшгүй шаардлагатай. Энэ асуудлыг үндсэндээ манайх шийдэж байна. Улаанбаатар хотын дахин төлөвлөлтөд жинтэй хувь нэмэр оруулах ажил дөнгөж эхэлж байна. Эрчим хүчний хамгийн оновчтой шийдэл бол бие даасан систем.

-Энэ бүх ажил төлөвлөснөөр чинь явбал танай компани үндэсний хэмжээний болж томрох юм байна. Гэхдээ энгийн нэг хувийн хэвшлийн компани агаарын бохирдол, хот төлөвлөлт, эрчим хүчний асуудлыг төрийн оролцоогүйгээр хийх боломжтой гэж бодож байна уу?

-Улс оронд тулгамдаж буй асуудлыг арилгахын тулд бид хоёргүй сэтгэлээр зүтгэх хэрэг гарч байна. Үүнд мэдээж төрийн оролцоо, дэмжлэг хэрэгтэй. Хувийн хэвшил гэхээр л ашиг хонжоогоо бодно гэсэн үг биш шүү дээ. Жинхэнэ төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодит жишээ үүн дээр харагдана. Үндэсний хэмжээний асуудлыг шийдэхийн тулд нэгдүгээрт сэтгэл, хоёрдугаарт зориг хэрэгтэй. гуравдугаарт, хамтын ажиллагаа гэх мэт олон хүчин зүйл нөлөөлнө.

-Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг арилгахад 800 гаруй тэрбум төгрөг зарцуулсны 500 нь ямар ч үр дүнгүй байсныг шалгалтаар илрүүлсэн. Энэ жилийн хувьд 121 тэрбумыг агаарын бохирдлыг бууруулахад төсөвлөж байна. Энэ мөнгө танай компанийн хувьд хэр их мөнгө вэ?

-Зөв зарцуулбал энэ мөнгөөр гэр хорооллыг утаанаас бүрэн салгана. Төртэй хамтраад ажиллавал маш богино хугацаанд асуудлыг шийдвэрлэх боломж бий. Би эхлүүлсэн ажлаа заавал дуусгана. харин та бүхэн дэмжээрэй.

Бид өвөг дээдсээс өвлөсөн улсаа хөгжүүлэхэд санаа зовдог, хийж бүтээдэг халуун цустай хүмүүс 

-Улс төрийн өнцгөөс хүндрэл гарч магадгүй юм даа. Яагаад гэвэл таны ах уул уурхайн сайд, гэтэл дүү нь төрөөс гаргасан шахмал түлшний бодлогыг бүрэн халах технологи нэвтрүүлэхээр эхэлчихсэн байдаг...?

-Улс төрийн өнцгөөс харна гэвэл арай л өрөөсгөл. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрчихсэн асуудалд улс төр хийх үү, ямар ч улсын хувьд ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг. Агаарын бохирдлоос үүдсэн суурь өвчнүүд, нас баралт, хэн ч ялгаагүй нэрвэгдэж байгаа энэ гамшгийг улс төрийн өнцгөөс харвал дэндүү харамсалтай. Ерөнхий сайд, Байгаль орчны сайд, нийслэл, дүүргийн засаг дарга нартай уулзаж төслөө танилцуулсан. улс төрийн өнцгөөс харж, тоглолт хийх маягаар хандсан хүн одоогоор алга байна.

-Сонгуулийн өмнөх жил шүү дээ. Хэн ч яаж ч эргэж болно. Ядаж сонгуулийн дараа эхэлж болоогүй юм уу?

-Нийгмийн хариуцлагаа ухамсарласан эрүүл ухаантай хүн болгон дэлхий нийтийн утаанаас салсан энэ замыг л сонгож таарна. Энэ ажлыг нэвтрүүлээд, ард иргэдээ эрүүл тайван орчинд амьдруулъя гэж зорьж, хөдөлсөн нь энгийн нэг бизнес эрхэлдэг хүн болохоор энэ төслийг бүтэхгүй гэж та бүхэн ойлгоод байх шиг байна. Сонгуулиас болж дахин нэг жил хойшлуулна гэвэл миний санаанд багтахгүй. Энэ нэг жилийн утаанд дахиж хэдэн ураг хэвлийдээ амьгүй болж, хэдэн хүүхэд уушгины хүнд өвчнөөр өвдөж, хэдэн иргэнээ цаг бусаар алдахыг харах ёстой юм бэ. Би үүнийг сонгуулийн дараа гэж хойш тавьж чадахгүй. Өөрийн нөөц бололцоогоор урагшлуулсаар л байх болно.

-Магадгүй эрх баригчид санаачилж эхлүүлсэн бол харин ажил болж, “утааг арилгасан хүн” гэж түүхэнд үлдэх байсан ч юм уу?

-Гавьяа харж энэ ажлыг эхлүүлээгүй гэдгээ хариуцлагатай хэлье. Гамшгийг арилгахын тулд иргэн хүний хувьд зориглож эхлүүлсэн ажил гэдгийг ойлгоорой.

-Улсын заан Д.Долгорсүрэн гуайн хүүхдүүд зорьсондоо тууштай зүтгэдэг зан чанартай нь анзаарагддаг. Хэрхэн хүмүүжсэн бол?

-Бид гэр хороололд өссөн. Түлээ хагалж, нүүрс зөөж, усанд яваад Л.Багадаа телевизээр зүлэг ногоо гарахаар “яагаад манай гэр хороолол ийм гоё ногоон байж болдоггүй юм бол” гэж их боддог байсан. Одоо ч харахад нэг их өөрчлөгдсөн зүйл алга. Өөрчлөлтийг би л хийх ёстой юм байна. Өвөг дээдсээс өвлөж авсан энэ улсаа яаж хөгжүүлэх талаар санаа зовдог, юм хийж бүтээдэг халуун цустай хүмүүс бол бид. Үүн дээр ямар нэг улс төрийн зорилго байхгүй.

-Хэрэв утааг бууруулбал танаар их бахархах байх. Ийм гамшгийн хэмжээнд хүрсэн бохирдлыг арилгахад том хувь нэмэр оруулсан гэх утгаараа...

-Энэ бол иргэний үүрэг. Мэдээж ганцаараа хийхгүй. Эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүстэй хамт хийнэ шүү дээ. Би улс орон минь сайхан хөгжин цэцэглээсэй гэж хүсдэг өөдрөг оптимист үзэлтэй хүн. Технологийн том хувьсал болсон энэ компанитай холбогдохын тулд жил хагасыг зарцууллаа. Одоо би аваад ирлээ. Улс маань энэ асуудлаас гарах нь цаг хугацааны л асуудал болж байна. Хийх цаг хугацаандаа асуудлуудыг амжилттай шийдэж дараагийн хойч үедээ даатган үлдээгээд сэтгэл амар байх чинь хүн болж төрсний үйл хэрэг гэж боддог. Би Японы парламентын гишүүд, том компанийн хүмүүсийн өмнө “Та нар Монгол Улсад минь туслаач ээ” гэж хоёр гараа дэлгээд гуйж байсан удаатай. Rinnai компанийн захирал багадаа агаарын бохирдлын улмаас токиод сургуульд суралцах боломжгүй болж, нутагтаа төгсөж байснаа ярьсан. Өөрөө энэ гамшгийн хор хохирлыг мэддэг учраас хамтран ажиллах саналыг минь хүлээж авсан байх. Токио 1964 оны олимпын өмнө утаанаасаа салах зорилго тавиад, хэдхэн жилийн дотор хийн халаагуураар утаагаа бүрэн арилгасан түүхтэй. Монгол Улсын агаарын бохирдлыг нүдээр харуулах үүднээс ирэх 11 дүгээр сард би Rinnai компанийн захирлыг авчрахаар урьсан. Хамтын ажиллагааны хүрээнд олон улсын байгууллагуудыг урьж, яриа хэлцлийн шатандаа явж байна.

Үер усны гамшгаас сэргийлэхийг анхааруулж байна
Үер усны гамшгаас сэргийлэхийг анхааруулж байна
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​