fbpx Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн газрын асуудлыг шийдвэрлэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 58 секунд

Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн газрын асуудлыг шийдвэрлэлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр А/596 тоот захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 мянган ам метр газрыг нийслэлийн Боловсролын газарт сургууль, цэцэрлэгийн цогцолборын зориулалтаар 15 жил эзэмшүүлэх эрх олголоо. Газрын асуудлыг нь ийнхүү шийдэж өгснөөр “айлын хажууд толгой хоргодож” байсан Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн багш, сурагчид шинэ хичээлийн байртай болох боломж бүрдэж байгаа юм.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хувьд 22 мянган оршин суугчтай, 5000 гаруй сургуулийн насны хүүхэдтэй атлаа цорын ганц ерөнхий боловсролын сургууль болох 133 дугаар сургууль нь 2017 онд шинээр байгуулагдсан ч газаргүйн улмаас өөрийн гэсэн байраа барьж чадахгүй “Монгол тэмүүлэл” хэмээх хувийн сургуулийн нэг, хоёрдугаар давхарт, бусдын байранд хичээллэдэг байв. Тус сургуулийн хувьд Дүнжингарав худалдааны төвийн  урд байрладаг бол Хотын даргын шийдвэрлэсэн 133 дугаар сургуулийн шинэ байр барих газрын хувьд "Монгол тэмүүлэл" сургуулийн замын чанх хойно,  Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд байрлалтай юм байна.  

Өнгөрсөн тавдугаар сарын эхээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг  тэргүүтэй албаны төлөөлөгчид дээрх нөхцөл байдалтай биечлэн танилцсан билээ. Энэ үеэр хотын Захирагч “Улаанбаатар хотод замбараагүй, төлөвлөлтгүй газар олголт хэрээс хэтэрсэн. Хүүхдийн сургууль, цэцэрлэг барих гэхээр газар олдохгүй хэрнээ зарим хувь хүн, аж ахуйн нэгж хотын төвд хэдэн арван га-гаар нь газар авчихаад, ашиглахгүй явдаг тохиолдол ч байна. Тиймээс олон нийтийн, хүүхдийн эрх ашгийг дээдэлж, нийгмийн хариуцлагынх хүрээнд зарим аж ахуйн нэгжүүдэд газраасаа чөлөөлж өгөх тухай хугацаатай албан бичгийг хүргүүлсэн. Бид боломжтой бүх хувилбарыг ярилцаж байгаа тул удахгүй 133 дугаар сургуулийг шинэ барилгаа барих газартай болгож өгнө” гэж байсан юм.

Тэгвэл өнөөдөр Хотын захирагч С.Амарсайхан 133 дугаар сургуулийн газрын асуудлыг шийдсэн захирамж гаргаснаар барилгын ажил нь удахгүй эхэлж, тус сургуульд суралцдаг 2000-аад хүүхэд болон нэгдүгээр ангид шинээр элсэн орох 680 орчим багачуудын сурч хөгжих нөхцөл бүрдэхээр боллоо.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ЯАГААД ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГТ ХАМРАГДАХ ЁСТОЙ ВЭ?

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​