fbpx Г.Мөнх-Эрдэнэ : “Global Investor” сургалт таныг гадаад зах зээлд хөтөлнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 0 секунд

Г.Мөнх-Эрдэнэ : “Global Investor” сургалт таныг гадаад зах зээлд хөтөлнө

 

Голомт банк “Global Investor” арга хэмжээг хоёр дахь удаагаа зохион байгуулсан билээ. Хөрөнгийн зах зээл сонирхогч, хөрөнгө оруулагчдад зах зээлийн нөхцөл байдал, шинэ мэдээ мэдээлэл болон хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг олгодог тус арга хэмжээний талаар Голомт банкны ахлах дилер Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

Энэ удаагийн арга хэмжээний онцлог юу байв?

Гадаад худалдааны дайн ид өрнөж байгаа энэ цаг үед Хятадын санхүүгийн зах зээлд ажиллаж буй Данийн Саксо банкны Хятадын арилжаа хариуцсан захирал болон Чикагогийн Мерчант Бирж Группын итгэмжлэгдсэн илтгэгч нар ирж “Гадаад худалдааны дайн ба алтны ханш”-ийн талаар илтгэл тавьсан нь хамгийн онцлог байлаа. Тэдний байр суурь, дүгнэлтийг сонссон нь хүрэлцэн ирсэн хүмүүст шинэ соргог мэдээлэл болж чадсан болов уу гэж бодож байна.

Арга хэмжээний үеэр “Гибрид хадгаламж”-ийн амжилтын тухай танилцуулж байсан. Харилцагчид хадгаламж дээрээ өндөр хүү авсан тухайгаа ярьсан. Энэ талаар тодруулбал?

Тийм ээ. Гадаад худалдааны дайнаас үүдээд сүүлийн нэг жилийн хугацаанд алтны ханш хамгийн ихдээ 30 хувиар өссөн. Тодруулбал сүүлийн 6 сарын дотор гэхэд л 21 хувиар өссөн байна. Гибрид хадгаламж бол алт, хувьцаа гэх мэт гадаадын санхүүгийн зах зээлд арилжаалагдаж буй хэрэгслийн ханшаас хамаарч хүү нь бодогддог хадгаламж юм. Жишээ нь 6 сарын өмнө алтны ханш 1,275 байхад ханшийг “өсөх” таамаглалтайгаар хадгаламж нээсэн харилцагч өнөөдөр 21 хувийн хүүг 6 сар хугацаандаа авна гэсэн үг. Жилээр тооцвол 40 гаруй хувийн хүүтэй хадгаламж хийжээ гэсэн үг. Харин энгийн хугацаатай 6 сарын хадгаламжийн хүү 12 орчим хувь байгаа юм.

Тэгэхээр ийм өндөр хүүг харилцагчид үнэхээр хүртсэн гэсэн үг үү?

Алтны гибрид хадгаламжаас хамгийн өндөр хүү авсан харилцагч маань жилийн 34 хувийн хүү хүртсэн. Хамгийн бага нь 15 хувь. Дунджаар 26 хувийн хүү авсан байна. Энд нэг зүйлийг заавал хэлэх ёстой. Хадгаламж бүхэн ийм өндөр хүүтэй байж чадахгүй. Хэрэв ханшийн таамаглал биелэхгүй бол хүүгүй болох эрсдэл бий. Бид өнгөрсөн жил хагасын хугацаанд алтны гибрид хадгаламжийг харилцагчдадаа 4 удаа санал болгосон. Үүний нэгт нь бидний таамаглал биелээгүй. Харин гуравт нь маш сайн буюу давж биелсэн. Хамгийн эхний тохиолдолд хадгаламж хийгээд дахиж хадгаламж хийгээгүй харилцагч ямар ч хүүгүй үлдсэн бол дөрвөн удаа хадгаламж хийсэн харилцагч эцсийн нийлбэр дүнгээрээ энгийн хадгаламжийн хүүнээс хоёр дахин их хүү авсан. Иймд уг хадгаламжаас ашиг хүртье гэвэл “тэвчээр” хэрэгтэй. Мэдээж бид таамаглалыг зөв хийхийн тулд бүх хүчээ гарган ажилладаг. Гэвч ерөнхийлөгч Трамп хэзээ ямар утгатай жиргээ хийж ханшийг яаж орхихыг таамаглахад маш хэцүү. Жишээ нь өнгөрсөн жил гадаад худалдааны дайнаас үүдэн хувьцааны ханшийг таамаглахад үнэхээр хүнд байсан. Оны эхний хагаст нээсэн хувьцааны гибрид хадгаламжуудын хүү бага байсан бол хоёрдугаар хагаст нээсэн хадгаламжууд 25-35 хувийн хүү авсан байх жишээтэй. Энэ нь өнөө л гадаад худалдааны бодлогын тодорхой бус орчноос үүдэлтэй урт хугацааны шийдвэр гаргахад хэцүү байсантай холбоотой. Харин одоо бол өөр. Трампын тааварлашгүй жиргээнүүд, огцом үг хэл, хурц ааш авир дундуур бид жил хагас явсны эцэст “ер нь ийм тодорхой бус орчинд харилцагчийг хэрхэн ашигтай гаргах вэ?” хэмээх асуултад хариулахуйц стратеги, тактикийг амжилттай боловсруулж хэрэгжүүлээд эхэлсэн. Энэ маань ч үр дүнгээ ч өгч байгаад бид их баяртай байгаа. Цаашдаа илүү их ашгийг гадаад зах зээлээс хүртэж харилцагчдадаа өгч чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Гадаад зах зээлээс ашиг олох боломж өргөн байгаа ч эрсдэл их байдаг. Аль гарц, арга аргачлал нь оновчтой юм бэ?

Тийм ээ. Маш өргөн боломж бий. Би саяхан өөрийн хувийн маржин арилжаа /өөрт байхгүй мөнгийг брокероосоо зээлж аваад арилжаа хийхийг хэлнэ/ дээрээ 20-ийн хөшүүрэгтэйгээр газрын тос авчихсан явж байлаа. Гэтэл өнгөрсөн бямба гаригт Саудын Арабын газрын тосны компани халдлагад өртсөн. Ингэснээр дэлхийн газрын тосны нийт нийлүүлэлтийн 5 хувь зогсонги байдалд орсон. Энэ даваа гаригийн өглөө зах нээгдэхэд ханш оргил үедээ 15 хувиар өссөн. 20-ийн хөшүүрэг гэхээр би өөрт байгаа мөнгөнөөсөө 19 дахин их мөнгийг брокероосоо зээлээд газрын тос авчихсан гэсэн үг.  Өглөө 06:05 минутад арилжаагаа хартал мөнгө маань цэврээр 2 дахин нугарсан байв. Би ч хангалттай гэж тооцоод WTI төрлийн газрын тосны үнэ 61-тэй байхад арилжаагаа хааж ашгаа авсан.

Ханш дараа нь 59 хүртэл унана лээ. Ингээд сонсохоор яах аргагүй шунал хөдөлж байгаа биз? Гэтэл ханш эсрэгээр унасан байвал яах вэ? 2018 оны хавар Facebook-ийн ханш нэг өдөрт 20 хувиар унасан. Шалтгаан нь ердөө орлогын хэмжээ нь шинжээчдийн таамаглалд хүрээгүйтэй холбоотой.

Орлого нь өмнөх улирлаасаа өссөн үү гэвэл өссөн. Гэвч шинжээчдийн таамаглалд хүрээгүй. Энэ үед 20-ийн хөшүүрэгтэй Facebook-ийн хувьцаа авчихсан байсан бол дуусах нь тэр. Бүх мөнгөө алдана. Учир нь ханш өсөхөд ашиг чинь 20 дахин хурдан өсөхтэй адил ханш унавал алдагдал чинь 20 дахин хурдан нэмэгдэнэ. Хамгийн аюултай нь ханш унахаар танд мөнгө зээлсэн брокер өөрийн зээлсэн мөнгийг буцаан авахын тулд таны хувьцааг хүчээр шууд зарна. Ингээд та алдагдлаа хүлээгээд гарахаас өөр гарцгүй. Үүнийг “маржин колл“ гэнэ. Ингэж мөнгөө алдсан хүмүүс Монголд маш их бий. Миний мэдэхийн 120 сая төгрөгийг 5 минутад алдсан хүнтэй би уулзаж байсан. Иймээс гадаад зах зээлээс ашиг олъё гэвэл эхлээд сурах юм их бий. Бас оновчтой гарц, арга, аргачлал маш чухал. Хэцүү гээд бид гадаад зах зээлийг мэдэхгүй чигээрээ орхиж болохгүй. Дэлхий даяарчлагдаж байхад бид дангааршаад суугаад байж болохгүй. Иймээс эхлээд тодорхой эрсдэл гаргаад суралцаж эхлэх нь нь чухал. Иймд Голомт банк харилцагчдадаа зориулаад 10-р сараас эхлэн “Global Investor” сургалтын хөтөлбөрийг эхлүүлэх гэж байна.

“Global Investor” сургалтын хөтөлбөр гэхээр та бүхэн хичээл орно гэсэн үг үү?

Тийм ээ. Манай хамт олон харилцагчдадаа зориулаад тогтмол хичээл орохоор төлөвлөсөн. Гэхдээ энэ хичээл нь их сургуульд заадаг шиг онол, тоо, томъёо төдийлөн их ярихгүй. Харин зах зээлийг хэрхэн томоор нь зөв харж сурах, санхүүгийн зах зээл хоорондын уялдаа холбоог яаж зөв ойлгох, хувьцааны үнэ, түүхий эдийн үнэ, валютын ханшид голчлон нөлөөлдөг чухал хүчин зүйлс юу байдаг гэх мэт мэдэх ёстой чухал зүйлсийг заана. Үүний зэрэгцээ хувьцааны анализ хийх суурь шинжилгээний аргачлалууд болон техник шинжилгээний үндсэн мэдлэгийг олгоно. Мөн дан ганц сургалт хангалтгүй. Харилцагч маань бодитоор шийдвэр гаргаж хөрөнгө оруулалт хийх ёстой. Ингэж байж зах зээлтэй илүү ойртож, юу болоод байгааг нь биеэр мэдэрч, илүү туршлагатай болно. Бид ч харилцагчид болон сургалтад оролцогчдоо мэдээлэл, судалгаагаар тогтмол хангана. Тэгэхээр сургалтын хөтөлбөр маань мэдлэг ба туршлагыг зэрэг олгоно. Эцэст нь хэлэхэд хувьцаанд хөрөнгө оруулахаасаа өмнө оюундаа хөрөнгө оруулах хэрэгтэй юм.

Хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл?

70127676, 99664477 дугаарт холбогдож бүртгүүлнэ. Утсаар бид илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

Баярлалаа, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж буй Голомт банкны хамт олон та бүхэнд ажлын амжилт хүсье!

Спикер Г.Занданшатар төрийн албан хаагчдаа зомби гэж доромжилж огцрох болзлоо хангав
Спикер Г.Занданшатар төрийн албан хаагчдаа зомби гэж доромжилж огцрох болзлоо хангав
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​