fbpx Д.Цогтбаатар сайд аа, хариуцлагаа хүлээгээд огцор
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 1 секунд

Д.Цогтбаатар сайд аа, хариуцлагаа хүлээгээд огцор

Монголын дипломат албаны нэр хүнд шороотой хутгалдаад, дэлхий дахинд шившиг болоод дууслаа.  Эхлээд Монголын дипломатчид тамхины наймаа хийж байгаад баригдаж, нүдний булай болсон.  Дараа нь хар тамхи хил давуулан зөөж, олон улсад Монголын нэрийг хараар будсан. Одоо Элчин сайд хүн оффшор бүсэд мөнгө угаасан нь илэрч, хууль, хяналтынхан баривчлаад байна.  Визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдээрээ дамжуулан усан үзмийн талбайтай тансаг байр худалдан авч мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдож, шалгуулж байгаа нөхөр бол Франц улсад эх орноо төлөөлөн суугаа Элчин сайд А.Баттөр  байсан талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мэдээлээд эхэллээ.  Дэлхий нийтээрээ хар тамхи, авлига хээл хахуул, оффшор бүстэй тэмцэж байхад манай дипломатууд бүхий л болохгүй, бүтэхгүй бүхнийг хийсээр. 

Д.Цогтбаатар сайд аа, одоо хариуцлагаа хүлээ 

2017 оны аравдугаар сард Д.Цогтбаатар гэдэг эрхэм ГХ-ын сайдаар томилогдож байлаа. МАН дотор гадаад харилцааны чиглэлээр илүүтэй мэргэшсэн хүн гэж түүнийг үздэг. Эхлээд хувь хүн рүү хандаагүй гэдгээ хэлье.  Тэр хувьдаа ямар нэг алдаа гаргаж, элдэв зүйлтэй орооцолдоогүй. Харин ч сайн ажиллаж байгаа. Харин Гадаад харилцааны яамны бодлого алдагдаж байгааг дипломатууд хар тамхи зөөж, тамхи наймаалж байгаагаас харагдана.  Зөвхөн 2019 онд гэхэд  Турк улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын дипломат ажилтан Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг буюу гурван сая еврогийн үнэ бүхий геройныг албаныхаа машинаар тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотын гаалийн ажилтнуудад саатуулагдаж, хоригдчихоод байна.  

Гадаад харилцааны яамныхан нуух гэж оролдоод бараагүй, яах аргагүй үнэнд гүйцэгдсэн.  Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ Монголоос автомашин дамлаж хятад иргэдэд зардаг гэсэн хэл аманд орооцолдсон.  Ямар ямар машинд дипломат дугаар зүүж зарсан. Түүнээс машин авсан хүмүүсийг Хятадын хууль, хяналтынхан баривчилсан гэх мэдээлэл ч цацагдсан.   Харин өчигдөрхөн Франц улсад суугаа Элчин сайд оффшор бүсэд мөнгө угаасан гэх асуудал босож ирлээ.  

Монгол Улсад худлаа ярьж, хулгай хийж, хар тамхи зөөж, хууль бус наймаа хийчихээргүй дипломатич олдохгүй байгаа хэрэг үү.  Элчин сайдаар явуулах, дипломат албанд ажиллах хүмүүсийг сонгохдоо судалдаггүй хэрэг үү.  Албан тушаалаар шагнуулсан ашиг сонирхлын зөрчилтэй, адгийн авлигачийг оруулж ирэхэд нь харанхуй кноп дараад явуулчихдаг юм уу. Сүүлийнх нь тодорхойлолт л үнэн болж таарах гээд байна. Хаа байсан 2001 оноос хойш Монголын дипломатчид хууль бус наймаа хийж, хар тамхины хэрэгт орооцолдсоор ирсэн. Хар түүх байсаар байтал улсынхаа нэр нүүрийг бодохгүй, хэнийг ч хамаагүй явуулж буйн хар гай энэ.  Одоо байдал хэрээс хэтэрч, дипломат албаны машинаар Германы хилээр хар тамхи авч орох гэж л байдаг. Арай л хэрээс хэтэрч байна. Оффшор дансанд мөнгө нуусан, авлигачин нөхрийг Элчин сайдаар томилоод. Өнөөх нь усан үзмийн талбайтай тансаг хаус авч томроод л...

Элчин сайдуудаа ч томилж чадахгүй гацсаар 

Монгол Улс дэлхийн 192 оронтой дипломат харилцаатай.  ГХЯ-ын сайтад мэдээлснээр дэлхийн 30 оронд Элчин сайдын яамтай, 2 оронд Байнгын төлөөлөгчийн газартай. Үндсэн 32 Элчин сайд гадны оронд сууж байна гэсэн үг.  11 оронд Ерөнхий консулын газар, Консулын газар, нэг улсад Худалдаа,  эдийн засгийн төлөөлөгчийн газар байна.  Тэгвэл 4 улсад Элчин сайдгүй, түр хамаарагч хариуцаж байгаа. Тодруулбал, Киргизийг Т.Ганболд, ОХУ-ыг  О.Очирмаа, БНСУ-ыг Д.Эрдэнэтуяа Шведийн хаант улсыг З.Шүрэнчимэг нар түр хамаарч байна.  Шведээс М.Энхсайханыг татаад жил тойрчихлоо. Солонгост суух Элчин сайдыг томилж чадалгүй өнө удав. Элчин сайдгүй хоёр жил гаруй болчихлоо. Б.Хурц гэдэг авлига, албан тушаалын хэрэгт хутгалдсан нөхрийг зүтгүүлээд бараагүй. Солонгосын тал хүлээж аваагүй гээгүй байгаа даа.  

Ардчилсан намын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал хариуцсан дарга Ц.Сүхбаатар "ДТГ-ын тэргүүн солигдоход нэг сараас илүү хугацаа орох ёсгүй юм  уг нь.  Гэтэл манайд дотоод улс төрийн нөхцөл байдлаас болж 1-2 жил томилгоо хийхгүй байх явдал хүртэл гарч байна. Тухайлбал, БНСУ-д манайхаас  хоёр жил элчин сайдгүй байна. Тэнд ямар нэг асуудал гарвал хэн хариуцлага хүлээх вэ. Энэ мэт засаг төрийн уялдаагүй байдал, бүлэглэл, фракцуудын тэмцлээс болж Монгол Улсын чухал албан ажил эзэнгүйдэж, хариуцлага алдах, гэмт хэрэг гарах нөхцөл байдал үүсч байна.  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар салбарт нь гарсан энэ том асуудалд хариуцлага хүлээж, сайн дураараа албан ажлаа өгөх ухамсартай байх ёстой" хэмээн ярьсан. 

Гадаад харилцааны яамныхан хууль зөрчсөн нь илэрлээ

АТГ-аас Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байх 5 яамны нийтийн албан тушаалтнууд үндсэн ажлаасаа гадна давхар ажил эрхэлж байна уу гэдгийг шалгасан. Тэгэхэд 6 албан тушаалтантай холбоотой зөрчил илэрсний гурав нь ГХЯ-ных байсан юм билээ.  Тэр дундаа тус яаманд ажиллаж байгаад гарсан нэг албан тушаалтан 5 жил гаруйн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлүүлсэн ноцтой зөрчил илэрсэн.  Энэ мэт зөрчил илэрч байхад салбарын сайд юу ч мэдээгүй явсан уу, эсвэл...Энэ мэт салбартай нь холбоотой маш олон зөрчил гарч байхад сайд ёс зүй гаргаад, огцрох цаг болсон юм биш үү.  

Эх сурвалж: Zaluu.com

 Эрхтэний тэнгэрт одтой, хоёр хар мэнгэтэй улаан бич өдөр
Эрхтэний тэнгэрт одтой, хоёр хар мэнгэтэй улаан бич өдөр
 
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​