fbpx Улс төрд С.Оюунаар хөтлүүлж орж ирсэн хуульч бүсгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 36 секунд

Улс төрд С.Оюунаар хөтлүүлж орж ирсэн хуульч бүсгүй

-Хэлдэг, хөрөнгөтөн биш хэрэгжүүлэгч хэрэгтэй-

Монголчууд сүүлийн жилүүдэд хөрөнгө мөнгө ихтэй хүнийг төрд илгээх бус ард иргэдийн төлөө шударгаар ажилладаг эмэгтэйчүүдийг улстөрд орж ажиллахыг хүсдэг болсон.  Учир нь одоогийн УИХ-д өмнөх парламентаас олон эмэгтэй гишүүн байдаг ч тэд охид, бүсгүйчүүдийн төлөө, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтын талаар дорвитой дуугарч, олигтой ажиллаж чаддаггүй гэх шүүмжлэлийг байнга дагуулсаар ирсэн. Тиймээс л ирэх оны УИХ-ын сонгуульд ард түмнээ төлөөлөх, хийсэн ажил, хэлэх үгтэй бүсгүйчүүдийг олноор нь оруулж ирэх нийгмийн захиалга хэдийнээ газар авсан. Бидний энэ удаагийн онцолсон хүн бол олны хайр хүндэтгэлийг хэдийнээ хүлээсэн өмгөөлөгч Р.Булгамаа гэх бүсгүй. 

Тухайлбал, энэ сарын 25-ны өдөр буюу лхагва гарагт  Монголын хуульчдын холбоо оны шилдэг хуульчаа тодруулсан. Уг шагналыг бидний гол баатар болох  өмгөөлөгч Р.Булгамаа авсанд цахим ертөнцөөр хүн бүр нүдээ олсон шагнал төдийгүй түүнийг улстөрд орж ирэхийг урьж, дэмжиж буйгаа илэрхийлсэн нь ийнхүү бидний анхаарлыг татсан юм.

Түүний хувьд иргэд хууль шүүхийн байгууллагад итгэл алдсан өнөө үед өмгөөлөгчөөр ажиллаж, гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн хариуцлага хүлээдэг гэдгийг нотлож, эерэг хандлагыг нийгэмд харуулж, түгээсэн. Нэг хэрэг дээр 1-2 жил тууштай ажиллаж байж өмгөөлөгчийн ажлын үр дүн харагддаг. Тэр яг л энэ зарчмаар ажиллаж ядарч зовсон олон охид бүсгүйчүүдэд тусламжийн гараа сунгаж тэднээс нэг төгрөг ч авалгүй үнэ төлбөргүй ажиллаж байсан нэгэн. Тухайлбал, тэрбээр 2017 оны 08 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудалд бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан  13 настай охины хэрэг дээр ар гэрийнх нь хүсэлтийн дагуу үнэ төлбөргүй ажиллаж бүтэн 1 жил 3 сар тасралтгүй ажилласны хүчинд  ээдрээтэй онц ноцтой гэмт хэргийг шударгаар шийдүүлж гэмт этгээдийн буруутай гэдгийг нь тогтоолгож чадсан.

Мөн “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Mongolia's next top model” нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар амь насаа алдсан хэргийн явц удаашралтай байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн талийгаачийн гэр бүлийнхнийг өмгөөлөгч Р.Булгамаад хандахыг олон нийт санал болгож байсан гээд маш олон хэрэг дээр хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн олон хэргийг өмгөөлсөн ажил хэрэгч бүсгүй.  

Түүний хийсэн ажил мэдээж үүгээр хязгаардлагдахгүй. Р.Булгамаа ажлын байрны бэлгийн дарамтын талаар мөн хууль зүйн тодорхой зохицуулалтыг шаардаж гэр бүлийн хуулийн хүрээнд лекц хэлэлцүүлгийг олон нийтийн дунд өргөн хүрээтэй зохион байгуулж олон охид, эмэгтэйчүүдийг хамруулсан гавьяатай нэгэн. Тиймээс л олон түмнийхээ төлөө эргэж нэхэхгүй тус дэм үзүүлдэг Р.Булгамааг улстөрд манлайлагч болох ёстой хэмээн үзсэн хэрэг.  Түүний энэ  хэмжээнд хүртэл туршлагажихад нөлөө үзүүлсэн хүн нь  улстөрд өөрийн гэсэн байр суурь, үнэлэмжээрээ хүлээн зөвшөөрөгдсөн УИХ-ын гишүүн асан С.Оюун гэдгийг тэднийг сайн мэдэх хүмүүс нь хэлж байв. Тодруулбал, Р.Булгамааг өөрийнхөө  дэргэд бэлтгэж, туршлагажуулж, нийгэмд таниулсан хүн нь С.Оюун. Улстөрд дээшээ татах крангүй ч С.Оюуны дэргэд байсан нь маш сайн бэлтгэгдсэн боловсон хүчин, нийгмийн төлөөлөл ч гэдэг. Товчхондоо, тэрбээр аль хэдийнэ мундаг эмэгтэйгээр хөтлүүлж улстөрд орох замналаа тавьсан гэсэн үг.  

Тиймдээ ч Р.Булгамаа олон улсын арбитрч, төрийн гурван өндөрлөгийн хоёрынх нь зөвлөхөөр ажиллаж, мэргэжилдээ эзэн болж бусдын төлөө хичээл зүтгэл, сэтгэл гаргаж болдгийг үлгэрлэж яваа. Тэр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн орон тооны зөвлөх, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөх гэсэн хариуцлагатай албан тушаалуудыг өмгөөлөгчийнхөө ажлын зэрэгцээ амжуулж яваа мундаг бүсгүй.

Хэн нэгэнд зөвлөнө гэдэг хүн бүхний хийчихдэг амар ажил биш. Харин нэгэнт эхлүүлсэн ажлаа зөвлөсөн шигээ дуусгаж, бас түүнийхээ үр дүнг харна гэдэг их л тэвчээртэй, өмнөх ажилдаа эзэн суусан хүний хийх хэрэг. Түүний нэг жишээ нь хэдхэн жилийн өмнө  МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар “Илгээлтийн эзэн” аяныг санаачлан, хэрэгжүүлж, малчдад өвс, тэжээл өгч байсныг уншигч авхай санаж байгаа байх. Энэ аяныг Р.Булгамаа шийдлийн Засгийн газрын Ерөнхий сайдын зөвлөх байх үедээ санаачлан зохион байгуулж байв. Харамсалтай нь МУГЖ С.Жавхлан “Илгээлтийн эзэн” аяныг өөрийн мэт өмчилж, өнөөгийн парламентын гишүүн болохдоо гайгүй сайн ашиглачихсан тухай мэдээлэл тухайн үед гарч байсан. Нэгэнт өрөөлийн санаачилгыг булаасан болохоор сүүлд нь гишүүн болсон хойноо ч бусдад зөвөөр ойлгуулж чадахгүй, ямартаа л “Тэр өвсийг би идээгүй” гэж тайлбарлаад онигоонд орж байх вэ дээ.

Харин нөгөө талд Р.Булгамаа “БИ” гэж цээжээ дэлдээгүй, чимээгүйхэн ажлаа хийсээр л явсан, хийсээр ч яваа. Ердөө л хэлдэг, ярьдаг байхаас хийж, бүтээсэн үйлсээрээ өөрийгөө чимж яваа. Түмний төлөө сэтгэлээ чилээсэн ч тусын хариуг нэхэж гоншгонодоггүй Р.Булгамаа шиг бүсгүй энэ төрд зүтгээсэй гэх нийгмийн захиалгыг улстөрийн намууд олж хараасай.

Л.Оюун-Эрдэнийн романтизм ба “2050” хэмээх популизм
Л.Оюун-Эрдэнийн романтизм ба “2050” хэмээх популизм
 
Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон
Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Эсрэг тэсрэг байр суурь

Эсрэг тэсрэг байр суурь

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

ШХАБ-ын талаар барууныхан юу гэв?

ШХАБ-ын талаар барууныхан юу гэв?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​