fbpx Авлига албан тушаалын хэргүүд "хөдөлж" "чонын ав" эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 57 секунд

Авлига албан тушаалын хэргүүд “хөдөлж“ “чонын ав“ эхэллээ

Энэ цаг үеийн Монголын нийгмийн хамгийн дуулиантай сэдэв бол авлига, албан тушаалын хэргүүд. Эх орноо төлөөлөн гадаадад суугаа Элчин сайд нь оффшорт мөнгө угаасан дуулиан уржигдархан дэгдлээ. АТГ-ын мөрдөгч нар гүйцэтгэх ажиллагааны журмаар Монгол Улсаас Франц улсад суугаа Элчин сайд А.Баттөрийн албан тушаалаа урвуулсан хэргийг илрүүлж, түүнд хилийн хориг тогтоон шалгаж эхлээд байна. Энэ бол маш том дуулиан, маш том факт. 

Монгол төрийн түшээ хилийн чанадад эх орноо төлөөлөн суухдаа Монголын эрдэнэсийн санд хуримтлагдах визний хураамжийн мөнгийг хүүлж, эхнэр, хүүхдийнхээ нэрээр дамжуулан Францад усан үзмийн талбайтай тансаг байр худалдаж авна гэдэг том зүрх. Харин түүний булхайтай үйлдлийг таслан зогсоож, бусад нэгэнд нь сануулга өгч чадлаа. Үнэндээ авлига албан тушаалын хэргүүд 2019 оны хувьд ар, араасаа цуварлаа. 

Салхитын мөнгөний ордын хэрэгт нэр төртэй шүүгчид авлигын хэргээр холбогдож, Эрдэнэт үйлдвэрийн албатууд оффшороор дамжин зэсийн худалдаачдаас мөнгө авч Монгол руу санхүүгийн салбарт угаадаг хэрэг гээд дуулиантай хэргүүд мандсан. АТГ-ынхан илрүүлсэн. Нэг үе загас, жараахайнаас хэтэрдэггүй, акул барьж зүрхэлдэггүй гэж нийгэмд чичлэгдэж байсан АТГ өнөөдөр зоригтой ажиллаж байна. Тэдний ажиллагааг “Чонын ав” гэж нэрлэх нэгэн ч байна.

УИХ-аас өнгөрсөн тавдугаар сард Авлигатай тэмцэх газрын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилсон билээ. Шинэ удирдлагууд прокурорын байгууллагатай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж ажлаа эхлүүлсэн нь өнөөдрийн үр дүнгийн эхлэл байсан гэж мэргэжлийн хүмүүс онцолдог. Тэд шийдэмгий ажиллаж чадлаа. Тэр сайд, энэ даргын авлигын хэргийг илрүүллээ гээд сураг алдарсан хэргүүд энэ онд хөдөлсөн. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө төрийг худалдах алдарт 60 тэрбумын хэрэг, жижиг дунд үйлдвэрлэгчдэд зориулсан бага хүүтэй зээлийг төрийн түшээд хүртсэн ЖДҮХС-тай холбоотой хэрэг, Хөгжлийн банкны удирдлагууд албан тушаалаа урвуулсан хэрэг, Хотын дарга асан Э.Бат- Үүлд холбогдох авлигын хэрэг, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын арилжааны банкуудаас хахуульд авсан мөнгөө бусдын нэрээр Австрали руу шилжүүлж хотын төвд хаус авч угаасан хэрэг гээд нэрлэвэл урт дараалал үүснэ. Олон жил гацсан “Оюу толгой”-н гэрээтэй холбоотой, түүнийг дагаад Ерөнхий сайд С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийг АТГ-ынхан шуурхай шалгаж дуусган, прокурорт хянуулан шүүхэд шилжүүлжээ.

Сангийн сайд С.Баярцогт нарын оффшорт хууль бус хөрөнгө хадгалж, Монгол руу бусдын нэрээр банкаар дамжуулж авч угаадаг хэрэг, за тэгээд Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой маргаан, Ховд аймгийнхны лицензийн хэрэг, Салхитын ордын хэрэгт холбогдсон зургаан шүүгч, Сайд асан Ганбат Доржханд нарын бусдаас 200 сая төгрөг хахуульд авч замын тендер өгсөн хэрэг, Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэвийн 3,5 сая долларын хахуулын хэрэг, Уул уурхайн дэд сайд асан Эрдэнэбулганы “Арева” компаниас 1,2 сая евро хахуулд авч тусгай зөвшөөрөл гаргаж өгсөн хэргүүд ч эдүгээ шүүх хурлын товоо хүлээж байна. Тоон үзүүлэлтээр бол АТГ-т шалгагдаж эхэлсэн хэргүүдийн 80 хувь нь шүүхэд шилжсэн гэгдэж буй.

Хамгийн гол нь төрийн өндөр албан тушаалтнуудын гар бие оролцсон авлига, албан тушаалын томоохон хэргүүд илэрлээ, шалгалаа, эцэслэн шийдвэрлэх шатанд шилжүүллээ. Гацсан хэргүүдийн галт тэрэг хэдийнэ хөдөлсөн. Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаа эрчимжиж байгааг олон нийт үнэлж байна. АТГ-ын “Чонын ав” ажиллагаа амжилттай хэрэгжиж байна гэж учир мэдэх хүмүүс ч онцолж эхэллээ.

Тэгвэл одоо авлига албан тушаалын энэ том хэргүүд хэрхэн шийдэгдэхийг харах л үлдлээ. Мөрдөгчдийн олон сар, жил хойноос нь хөөж илрүүлэн шалгасан хичээл зүтгэл хэрхэн үнэлэгдэх нь шүүхээс хамаарна. Тиймээс шүүх яаж шийдэхийг монголчууд харж, хүлээж байна.

Эх сурвалж: sonin.mn

Нийслэлийн 23-р сургуулийн 6в ангийн авьяаслаг сурагч Э.Энхрийлэн “Оны онцлох хүүхэд”-ээр тодорлоо
Нийслэлийн 23-р сургуулийн 6в ангийн авьяаслаг сурагч Э.Энхрийлэн “Оны онцлох хүүхэд”-ээр тодорлоо
 
Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон
Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Эсрэг тэсрэг байр суурь

Эсрэг тэсрэг байр суурь

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

ШХАБ-ын талаар барууныхан юу гэв?

ШХАБ-ын талаар барууныхан юу гэв?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​