Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын урьдчилсан дүнг танилцууллаа. Мал тооллого улсын хэмжээнд 12 сарын 7-17-ны хооронд явагдсан бөгөөд урьдчилсан дүнгээр 70 сая 949.9 мянган толгой мал тоологдож, Монгол Улс түүхэндээ хамгийн олон мал тоолуулсан жил боллоо.
“Малчин өрхийн тоо энэ онд 1700-гаар өссөн бол малчдын тоо 2018 онтой харьцуулахад 1.2 хувиар буурсан байна” хэмээн ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Э.Мягмарханд мэдээллээ.