fbpx БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАСАН ХҮМҮҮС ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 19 секунд

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАСАН ХҮМҮҮС ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тус тус тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан хүмүүсийн ажлын амжилтыг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт амжилттай ажилласан хүмүүст төрийн одон, медаль хүртээснийг Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон газрын дарга нар гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Рагчаагийн Балжинням, Дуурь, бүжгийн эрдмийн театрын ерөнхий нягтлан бодогч Игорийн Солонго, ШУТИС-ийн ахмад ажилтан Ядамын Дашдондог, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн ахмад багш Цамбын Жамбалсамбуу, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн тэргүүлэх профессор Цэгмидийн Цэвэгжав, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн ахмад багш Шагдарсүрэнгийн Цэвээндорж, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн профессор Жагванжавын Цэен-Ойдов, ШУТИС-ийн Бизнесийн удирдлагын сургуулийн профессор Бавуудоржийн Энхтуяа, Пауэрлифтингийн спортын дэлхийн аварга тамирчин Самданхүүгийн Мөнх-Эрдэнэ нар шагнагдлаа.

Алтан гадас одонгоор БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга Жадамбын Мягмар, БСШУСЯ-ны Инновацын хэлтсийн дарга Доржгочоогийн Одгэрэл, БСШУСЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Мажигсүрэнгийн Нямханд, БСШУСЯ-ны ТЗУГазрын ажилтан Жанцангийн Мөнхжаргал, БСШУСЯ-ны СУБГ-ын ахлах мэргэжилтэн Загаржавын Баянзул, БСШУСЯ-ны СХОГ-ын ахлах мэргэжилтэн Жадамбын Ганбаатар, БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын мэргэжилтэн Донровын Батцэцэг, БСШУСЯ-ны СХОГ-ын мэргэжилтэн Жигмэдсамбуугийн Отгонбат, ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн сан хөмрөгийн эрхлэгч Доржсүрэнгийн Болормаа, ХААИС-ын багш Галтын Болор-Эрдэнэ, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн багш Цэгмидийн Алимаа, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн ахмад багш Буянцогтын Асралт, ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн багш Мягмарын Баяр, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн багш Дүгэрсүрэнгийн Ганболд, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн багш Самбуугийн Гантөмөр, ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш Доржготовын Дарьсүрэн, ШУТИС-ийн Хөрөнгө оруулалт хангамжын албаны дарга Ганьдбазарын Жавхлан, ШУТИС-ийн Мэдээлэл харилцаа холбооны сургуулийн ахлах багш Баатарын Зоригтбаатар, ШУТИС-ийн багш Лхамын Лувсанжамц, ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн багш Санжаагийн Оюунгэрэл, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн ахмад багш Жанлавын Сарантуяа, ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн ахмад багш Дуламжавын Цэцгээ, ШУТИС-ийн Технологийн менежментийн салбарын профессор Цэвээний Энхбаатар, ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн профессор Цэндээхүүгийн Энхтуул, ШУТИС-ийн ахмад багш Ядамын Дашдондог, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн ахмад багш Цамбын Жамбалсамбуу, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн тэргүүлэх профессор Цэгмидийн Цэвэгжав, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн ахмад багш Шагдарсүрэнгийн Цэвээндорж, Монголын Улсын Консерваторийн маркетингийн газрын захирал Балжиннямын Нямсүрэн, Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны тамирчин Нямжавын Баатар, Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны тамирчин Буяндэлгэрийн Бат, Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны тамирчин Доржготовын Ганбат, Герман Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн сургуулийн багшГончигдоржийн Дамдин нар шагнагдлаа.

Хөдөлмөрийн хүндэт медалиар БСШУСЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Батаагийн Доржхуяг, ШУТИС-ийн номын санч Чимэдийн Алтанцэцэг, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн дулааны инженер Далхжавын Алтанцэцэг, ШУТИС-ийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн Өлзийбатын Батбаатар, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн ахлах багш Нямрагчаагийн Доржбалдан, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 122-р цэцэрлэгийн бүлгийн багш Аюушийн Цэндмаа шагнагдлаа.

Засгийн газар болон салбарын шагналаар ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Доктор Н.Хишигт “Академич Б.Ширэндэвийн нэрэмжит шагнал”, БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга Жадамбын Мягмар Эрүүл мэндийн тэргүүний ажилтан, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Баримидын Гэрэлтуяа Эрүүл мэндийн тэргүүний ажилтан, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн үндсэн хөрөнгө хариуцагч, аж ахуйн нярав Цэдэндоржийн Чандмань Санхүү, банкны тэргүүний ажилтан, БСШУСЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Бүдрагчаагийн Дэнсмаа Сангийн яамны жуух бичиг, БСШУСЯ-ны Үйлдвэрлэлийн хэлтсийн инженер Саруулын Билэгбаатар Барилга, хот байгуулалтын яамны жуух бичгээр тус тус шагнагдлаа.

Баянзүрх дүүргийн 2019 оны онцлох ажлуудаас
Баянзүрх дүүргийн 2019 оны онцлох ажлуудаас
 
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​