fbpx 2020 онд та биднийг Тэнгэр өршөөж, газар ивээх болтугай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 15 секунд

2020 онд та биднийг Тэнгэр өршөөж, газар ивээх болтугай

Монголчууд  бид дэлхий нийтийн хамтаар угтан ирж буй шинэ онтойгоо золгож байна. Та бүхэндээ шинэ оны халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Улиран өнгөрч буй 2019 онд Монгол орны минь өөдлөн дэвжих замд бэрхшээл саад мундахгүй их тохиосон ч та бид багагүй амжилт бүтээлээр шинэ оныг угтлаа.   Ерөн оны ардчилсан хувьсгалаар эхлүүлсэн өөрчлөлт шинэчлэлийн 30 жилийн алдаа оноогоо цэгнэн, сүүлийн арав гаруй жил яригдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг амжилттай шийдвэрлэж, төрийнхөө тогтолцоог улам бататган бэхжүүллээ.

Дэлхийн зах зээлийн таатай нөхцөл, түүхий эдийн ханшийн тогтвортой байдал, төр, хувийн хэвшлийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд  улсын төсөвт 9.7 их наяд төгрөг төвлөрүүлээд байна. Гэвч манай улс ФАТФ-ийн дүгнэснээр Саарал жагсаалтанд хоёр дахь удаагаа орсон нь мөнгө, санхүүгийн болон хууль эрх зүйн эрүүл, хяналт сайтай орчин бүрдүүлэхийг  шаардаж байгаа билээ.  Монгол банкны олон улсын зөвлөмжийн хүрээнд  хийсэн судалгаа тооцооноос үзэхэд  2020 оны 9 дүгээр сар гэхэд энэхүү Саарал жагсаалтаас гарах боломжтой бөгөөд гагцхүү төр засгийн байгууллагуудын хариуцлага, харилцсан уялдаа бүхий ажлын хэмжээ далайцаас шалтгаалах нь зүйн хэрэг.

Баялгийн нөөцөөрөө Эрдэнэтээс долоо дахин том төдийгүй дэлхийд тэргүүлж буй Оюутолгойн ордыг ашиглахтай холбогдсон маргаантай асуудлуудыг нааштайгаар шийдэхийн тулд УИХ-аас тогтоол гарган, гэрээг шинэчлэх  боломжийг бүрдүүллээ. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр үндэсний 100 хувийн мэдлийнх болсноор тус хамт олон өнгөрч буй онд 37 сая тонн хүдэр олборлож, 32 сая тонн хүдэр боловсруулан түүхэндээ хамгийн өндөр ашигтай ажиллаж, улсын төсөвт нэг их наяд төгрөгийн татвар төлсөн байна.

Халх голын байлдааны 80 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчилж, хоёр орны стратегийн түншлэлийг өргөтгөн Иж бүрэн стратегийн түншийн гэрээ байгууллаа. Түүнчлэн  Ерөнхий сайд У.Хүрэлсүх хойд хөршид айлчлахдаа ОХУ-аас БНХАУ руу тавих хийн хоолойг Монголоор дамжуулахаар тохиролцлоо. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчилж, хоёр орны стратегийн түншлэл тогтоолоо.

Нийслэл хотын утааг бууруулахын тулд түүхий нүүрс оруулахыг хориглон, “Таван толгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшээр гэр хорооллын айл өрхүүдийг хангаж, элдэв эрсдэл бэрхшээл тулгарч буй ч зохих ахиц амжилтыг олж байна.  Энэ мэтээр үйлдвэрлэл, урлаг, соёл, боловсрол, эрүүл мэндийн болон бусад салбарууд ч дор бүрдээ тодорхой ахиц амжилттай ажилласан байна. Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд үндсэндээ сайжирсан он жил байлаа.  Энэ ч чанараараа бүтээн байгуулалт эрчимжиж, гацаанд ороод байсан дэд бүтцийн томоохон төслүүд урагш ахиж эхэлжээ. 

Улс орны хэмжээнд сайн мэдээ олон ч, элдэв саар зүйлсийг арилгах зорилт, шударга ёсны сорилтууд биднийг угтаж байна.

2020 он бол сонгуулийн жил. Иргэд, сонгогчид УИХ-ын болон орон нутгийн сонгуульд идэвхтэй оролцож, төр засгаа шинээр цогцлоон, бүтээн байгуулалтынхаа нөр их ажилд улам өндөр амжилт гаргахыг хүсэн, “Тэнгэр өршөөж, газар ивээх болтугай” гэсэн Их Эзэн Тэмүүжин-Чингисийг төрүүлж өсгөсөн алдарт Өүлэн эхийн билэгт сайн үгийг та бүхэндээ өргөн барьж ерөөе.

                                         Шуурхай.мн сайтын хамт олон

Д.Амарбаясгалан: Монгол Улс мандан бадрах болтугай
Д.Амарбаясгалан: Монгол Улс мандан бадрах болтугай
 
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​