fbpx Нэгдүгээр сарын сүүлийн арав хоногт хүйтний эрч чангарах төлөвтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 36 секунд

Нэгдүгээр сарын сүүлийн арав хоногт хүйтний эрч чангарах төлөвтэй байна

Шинэ оны эхний арав хоногт нийт нутгаар хүйтний эрч суларч, өдөртөө 4-9 градус, шөнөдөө 14-19 градус байна. Харин нэгдүгээр сарын сүүлийн арав хоногт хүйтний эрч чангарах төлөвтэй байна.
Нэгдүгээр сарын цаг агаарын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.


БAРУУН АЙМГУУДЫН НУТГААР

Нэгдүгээр сарын эхний арав хоногт хүйтний эрч суларна. Тодруулбал, Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Нэгдүгээр сарын сүүлийн арав хоногт ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна. Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 28-33 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.

Бусад хугацаанд Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, шөнөдөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР

Нэгдүгээр сарын эхний хоногт хүйтний эрч бага зэрэг суларч, Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр сарын сүүлийн арав хоногт хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР

Нэгдүгээр сарын эхний арав хоногт мөн хүйтний эрч суларч, Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Харин сүүлийн арав хоногийн сүүлийн хагаст хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР

Нэгдүгээр сарын эхний арав хоногт нутгийн хойд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. Харин сүүлийн арав хоногийн хагаст хүйтний эрч бага зэрэг чангарч, Дундговийн нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дундговийн ихэнх нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.


АРВАНХОЁРДУГААР САРЫН 27-НООС 31-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Маргааш /2019.12.27/ баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, арванхоёрдугаар сарын 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Салхи арванхоёрдугаар сарын 27-нд зарим газраар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 28-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

Хотын дарга С.Амарсайхан Нийслэлчүүддээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ
Хотын дарга С.Амарсайхан Нийслэлчүүддээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ
 
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​