fbpx Элчин сайд нараа томилж чаддаггүй улс
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 46 секунд

Элчин сайд нараа томилж чаддаггүй улс

Манай улс 196 улстай дипломат харилцаа тогтоожээ. Түүнээс одоогоор 32 улсад  Элчин сайдын яам, 14-т нь Ерөнхий консулын газар ажиллаж байна. Гэвч сүүлийн жилүүдэд Монгол Улс Элчин сайдаа ч томилж чадахгүй нөхцөл байдал үүсчээ. Элчин сайд томилох асуудлыг Ерөнхийлөгч, ГХЯ-наас санал оруулж, УИХ, Засгийн газрын түвшинд хэлэлцдэг. Гэвч тэд томилох хүн дээрээ тохиролцож чаддаггүй, улс 

төрийн ашиг сонирхол бүхий шахааны хүмүүс оруулж ирдэг учраас томилгоо гацсаар байна. Энэ нь улс орны албан ёсны гадаад харилцаанд тодорхой хэмжээнд нөлөөлдөг боллоо.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн сард Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 11 улсад суух Элчин сайдын нэрсийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж дэмжээд байв. Улмаар Ерөнхийлөгчид уламжлахаар болсон.  Ерөнхийлөгч ч дэмжсэн байдаг.  Тодруулбал, Бүгд Найрамдах Болгар Улсад суух Элчин сайдаар Ц.Цэнгэлийг, Чех улсад Д.Гансүхийг, Францад Б.Болормааг, Унгарт Б.Мандахбилэгийг, Ардчилсан Солонгос Ард Улсад М.Ганболдыг,  Итали Улсад Б.Батцэцэгийг, Энэтхэгт Ч.Бүрэнбаярыг, БНСУ-д Ц.Өнөрзаяаг, Киргизэд  Ч.Баттөмөрийг,  Беларусь Улсад Б.Баярсайханыг, Арабын Нэгдсэн Эмират Улсад Д.Ганболдыг томилохоор дэмжсэн байдаг.  Улмаар энэ асуудлыг парламент хэлэлцэхээр товлоод байв.

Гэвч МАН-ын бүлэг 11 Элчин сайдаас хоёрыг нь дэмжээгүй, “голсон” гэхэд болно. Энэтхэг Улсад суух Элчин сайд Ч.Бүрэнбаяр хэтэрхий өндөр настай, Төрийн албаны тухай хуульд тавигдах наснаас өндөр байгаа учраас дэмжих боломжгүй гэжээ. Мөн БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Өнөрзаяаг томилохыг дэмжсэнгүй. Учир нь түүнийг дипломат албанд ажилласан туршлагагүй учраас томилох боломжгүй гэсэн байна. Ингээд үлдсэн есөн Элчин сайдын асуудлыг  өнгөрсөн долоо хоногт  чуулган завсарлахаас өмнө хэлэлцэн батлах байв.  Гэсэн ч тэгж чадсангүй.  Учир нь Ерөнхийлөгчийн өөрийнх нь зүтгүүлж байсан хоёр Элчин сайдын асуудлыг МАН унагасан учраас тэгсэн үү, Төрийн тэргүүн гэнэт л саналаа татчихсан.

Түүнчлэн Ерөн­хийлөгч дээр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австралид Элчин сайдаар томилуулах асуудал гацчихсан байгаа.  Засгийн газар энэ саналаа татаж аваагүй байгаа тухай Гадаад харилцааны сайд  Д.Цогтбаатар мэдэгдэж байв.  Тиймээс МАН-ын зүгээс Н.Анхбаярыг томилсон тохиолдолд Ч.Бүрэнбаяр, Ц.Өнөрзаяа нарыг дэмжинэ гэх тохиролцоог яриад эхэлсэн тухай мэдээлэл ч байна.

Нэр дэвшигч Ч.Бүрэнбаяр нь Энэтхэгт төрж, өссөн, эх орондоо ирээд монгол хэл, уран зохиолын багш, сэтгүүлч мэргэжил эзэмшиж, Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооноос гадна Ерөнхийлөгч Н.Багабандийн орчуулагчаар ажиллаж байжээ.

Харин Ц.Өнөрзаяа нь БНСУ-д олон улсын эрхзүйч, олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн байна.  БНСУ-д амьдарч буй монголчуудад хууль зүйн туслалцаа үзүүлдэг гэнэ.  Мөн тэрээр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоогийн охин юм байна.  Ийнхүү Элчин сайд нарыг томилох асуудал улс хөшигний ард тохироонд хүрч чадахгүй учраас хойшилсоор байгаа бололтой.

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дарханы МАН-ынхан Болдын хүүхдүүд дээр бооцоо тавих уу

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​