fbpx Ажлаас хөөгдөөд жилийн дараа хэлтсийн дарга болсон О.Дагвадоржийг зайлуулахгүй юм уу, хотын захирагчаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 38 секунд

Ажлаас хөөгдөөд жилийн дараа хэлтсийн дарга болсон О.Дагвадоржийг зайлуулахгүй юм уу, хотын захирагчаа

      Авлигатай тэмцэх газрын дэргэдэх  судалгааны байгууллагаас гаргадаг авлигын индексийн судалгаагаар  авлига хамгийн өндөр магадлалтай байгууллагын тоонд  газрын алба байнга зоолттой жагсаж ирсэн юм. Сүүлийн жилүүдэд  нийслэл, дүүргүүдийн газрын албаны дарга нартай холбоотой авлигын хэргүүд шил даран гарсаар байгаа ажээ. Гэвч одоогоор энэхүү чухал албаны хүрээнд засал авч сайжирсан  юмгүй, бахь байдгаараа л байна. Төрийн албаны ёс зүйг уландаа гишгин, хариуцлага алдаж, ажлаасаа хөөгдсөн этгээд хүртэл албандаа буцаад орчихсон манаргаж явдаг юм байна. Тухайлбал, Нийслэлийн газрын албаны Захиргааны хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан О.Дагвадорж нь албаны удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлж, ажилдаа хайнга хандах, ажил таслах зэрэг нь хэрээс хэтэрч 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр төрийн албанаас халагдсан байжээ. Тухайн үед түүнийг халсан тушаалд Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулуун нь гарынхаа үсгийг зурж тамга даржээ. Гэтэл мань эрийг 2019 оны 6 сарын 12-ны өдрөөс эхлэн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан А.Энхманлай нь тушаал гарган Захиргааны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байлаа. Өөрөөр хэлбэл, тэр үед нэг үүрэг гүйцэтгэгч нь нөгөөдөхөө тийнхүү томилжээ. Одоо тэд тус тусын суудалд дарга мяндаг зүүгээд гэлдэрцгээж байна.

Ганцхан жилийн дараа тийм хариуцлагагүй этгээдийг дахиад төрийн албанд томилохдоо албан тушаал дэвшүүлж, бүр хэлтсийн даргын суудалд залж байхад Төрийн албаны зөвлөлийн мануухайнууд  нь юугаа харж суув. Сонсохноо, хариуцлагагүйн туйлыг үзүүлэн балайрч яваад ажлаас халагдсан О.Дагвадоржийг үхэхээс наахнуур дэмжсэн А.Энхманлай нь  ядаж Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлийг нь ер тоож үзээгүй ажээ.

Газрын алба тун чухал алба гэдгийг дээр онцолсон нь газар бол улс гүрэн оршин тогтох үндэс болдог учраас тэр. Иймээс энэ алба нь зах зээлийн нөхцөлд газрын бодит үнийг үнэн зөв тогтоож, иргэд олон нийтэд нээлттэй, ил тод ажиллах учиртай. Гэтэл нийтийн тусын тулд бус, ердөө л өөрсдийнхөө төлөө элдэв янзын будлиан хутгагчид энэ албанд дэндүү олширч байна. Тэдний нэг нь яах аргагүй энэ О.Дагвадорж гэгч ажээ.  Тэрбээр өдгөө дүүргүүдийн хэмжээнд баахан халаа сэлгээний хор найруулаад бужигнуулж байгаа юм байна. Энэ тухай гомдол тасрахаа болив. Мань хашир өөрөө төрийн албаны шалгалт өгөөгүй, ар өврийн хаалга буюу өнөөх авлига хээл хахуулийн хүчээр хэлтсийн дарга болсоноо бусдаас нуух гээд ч яах билээ. Нөгөөтэйгүүр, хотын захирагч С.Амарсайхан нь энэ мэтийн хариуцлагагүй, ёс зүйгүй нөхдөөсөө одоо салах болоогүй гэж үү.

О.Баяр

Шуурхай.мн 

Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​