fbpx С.МӨНГӨНЧИМЭГ: АЖИЛЧИДАА ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХ НЬ ЧУХАЛ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 42 секунд

С.МӨНГӨНЧИМЭГ: АЖИЛЧИДАА ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХ НЬ ЧУХАЛ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Мөнгөнчимэгтэй ХАБЭА-н чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын үр дүн хэрэгжилт болон  “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах болзолт уралдаан”, ажлын чиг үүргийн  талаар ярилцлаа

Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага болзолт уралдаан зарлагдлаа. Энэхүү уралдааны гол зорилго нь юу вэ?

Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага болзолт уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж шалгаруулдаг. Энэ жил 9 дэхь жилдээ зохион байгуулагдаж байна. Гол зорилго нь ажилчдаа эрүүл аюулгүй байранд ажиллах бололцоо нөхцөлийг бүрдүүлж өгсөн байгууллагуудын ажлын туршлага, шинэ иноваци нэвтрүүлж байгаа туршлагуудыг бусад байгууллагуудад үлгэр жишээ болгож таниулан сурталчлах, ажлын байранд нь эерэг үр дүнтэй нөхцөлүүдийг бүрдүүлэх юм.  Энэ жилээс уг уралдааныг зохион байгуулах журамд өөрчлөлт орсон . Өөрчлөлт орсон шалтгаан нь сүүлийн жилүүдэд  болзолт уралдаанд хамрагдаж буй байгууллагуудын тоо өсөж, аж ахуйн нэгжүүд маань хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд анхаарлаа илүү хандуулж байна. Монгол улсад эрсдэл өндөртэй салбарууд болох уул уурхай, зам тээвэр, барилга гэх мэт салбарууд  өргөн хүрээтэй хамрагдаж байна.  Тиймээс шалгаруулалтыг хоёр үе шатлалтайгаар явуулах шинэ журмыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/64 дугаар тушаалаар  баталсан. Өөрөөр хэлбэл эхний шалгаруулалтыг анхан шатанд буюу тухайн орон нутагт нь 03 сарын 01-ний дотор явуулна.  Дараагийн шатны шалгаруулалтыг 03 сарын 25-ны дотор ХАБЭА-н үндэсний хороон дээр танилцуулахаар зохицуулагдаж байгаа.

Өнгөрсөн оны хувьд тус яамнаас салбар байгууллагууд болон нийгэмд чиглэсэн олон дэвшилттэй ажлуудыг хийсэн. Тэр ажлуудынхаа талаар товчхон дурдвал?

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлогын гол үндэс нь ажилчдаа эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөл бүрдүүлэх явдал юм. Энэ хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль эрх зүйн бодлогын бичиг баримтууд манай улсад  хангалттай батлагдсан. Бие даасан хууль 2008 онд батлагдаж, энэ хуулиа дагасан 10 гаруй дүрэм журмыг батлан хэрэгжүүлж байна. Салбарын хэмжээнд мөрддөг 145 стандарттай. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хоёр конвенцод нэгдэж орсон гээд олон ажлыг нэрлэж болох байх. Үүнээс гадна Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тодорхой зорилтуудыг тусгасан. Түүнчлэн 1997 оноос хойш үндэсний 5 дахь хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байна. 2020 онд 5 дахь хөтөлбөр хэрэгжиж дуусна.

Сүүлийн жилүүдэд ААНБ-ууд Эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгох тал дээр анхаарал хандуулдаг болсон нь анзаарагдаж байна. Энэ тал дээр?

Уул уурхай, зам тээвэр, барилга зэрэг салбарууд эрчимтэй хөгжихийн хирээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал өндөр төвшинд тавигдаж, энэ шаардлагын хүрээнд хууль эрх зүйн болон бодлогын бичиг баримтуудыг шинэчлээд батлаад хэрэгжүүлж байна. Өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд бид эрсдэлтэй байгаа салбартаа түлхүү анхаарал хандуулж  ажилласан. Тухайлбал уул уурхай, барилгын салбарын хуулийн хэрэгжилт ямар үе шатлалтай яаж явагдаж байна гэдгийг илүү анхаарч байсан бол энэ онд зам тээврийн салбарыг түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал бол хүн болгоны анхаарал хандуулах зүйл юм. Зөвхөн нэг яам нэг ажил олгогчийн асуудал биш. Энд ажилтан өөрөө гол анхаарлаа хандуулж ач холбогдол өгч байж ажилчид эрүүл, аюулгүй орчинд, ажил хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх ёстой.

-Өнгөрсөн онд орон нутагт эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох чиглэлээр хэр ажлууд хийгдсэн бэ?

-Ер нь аж ахуйн нэгж, байгууллага, ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хэр чухал юм, энэ стандарт шаардлагыг барьснаараа тухайн хүн өөрийгөө ямар аюул ослоос хамгаалж урьдчилан сэргийлэх боломжтой байдаг вэ? гэдэг тал дээр нэлээд далайцтай ажлуудыг Үйлдвэрчний эвлэл болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэйгээ  хамтран зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд анхаарах нэг том зүйл бол яах аргагүй орон нутаг. Орон нутгийн аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлэл сургалт сурталчилгааг өргөжүүлж бүсчилсэн зөвлөгөөнүүдийг хэд хэдэн удаа хийлээ.

- Үндэсний хэмжээнд анхны ХАБЭА-н Сургагч багш бэлтгэх сургалт хийгдсэн гэж сонссон?

- 2019 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үндэсний хэмжээнд 28 сургагч багшийг  Солонгос улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн агентлаг /KOSHA/-тай хамтран бэлтгэлээ. Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх мэдлэг, мэдээллийг сайжруулахаас гадна ХАБЭА-н сургалт, сургагч багшийн чанарыг дээшлүүлэх тал дээр тодорхой ажлуудыг хийлээ. Тухайлбал ХАБЭА-н сургалт зохион байгуулах журам, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулан батлуулсан.

Аж ахуйн нэгж байгууллагууд яам, мэргэжлийн байгууллагын өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэхдээ хэр байна?

Сүүлийн үед аж ахуйн нэгж байгууллагууд маань хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн суудалдаа ихэд анхаарал хандуулдаг болсон. Жишиг болохоор байгууллагууд зөндөө олон бий. Тэдгээр манлайлагч байгууллагуудын ажлыг бусдад нь таниулж сурталчлах ажлыг шат дараатайгаар хийж хэрэгжүүлсэн. Хуулийн хэрэгжилтэд хоёр асуудал тун муу байна гэж хардаг. Тэр нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардалд төрийн байгууллага тухайн жилийн төсвийнхөө 0,5 хүртэлх хувийг, аж ахуйн нэгж байгууллага бол үйл ажиллагааныхаа чиглэл эрсдэлтэй ажлын байртайгаа уялдуулаад төсвийнхөө 1,5 хүртэлх хувийг зарцуулах шаардлагатай гэж хуучинд заасан. Ийм зохицуулалттай боловч төдийлөн хуулийн дагуу хэрэгжихгүй байна. Төсөвт суулгахгүй байна гэдэг нь ажилтнаа аюулгүй осолгүй байлгах тал дээр  урьдчилан сэргийлэх боломж бололцоо суларч байна гэсэн үг.

Ажлын байран дахь ослыг тэглэх асуудал яригдаад байгаа. Энэ ямар учиртай вэ?

Сүүлийн үед олон улсын жишигт ослыг тэглэх хөдөлгөөн өрнөж байна. Энэ нь аюул аваар гарахаас өмнө урьдчилан сэргийлэх талруу мэргэжлээс шалтгаалсан өвчин дэлгэрч байгаа бол тэрний шалтгаан нь юу юм бэ, түүний шалтгааныг олж илрүүлэн засах энэ хүрээндээ хөрөнгө мөнгийг энэ талруу нь хандуулах, аюулгүй ажлын байрыг бий болгох, ажил олгогчдыгоо хэрхэн урамшуулах вэ? гэх мэтчилэн асуудлууд олон улсын хэмжээнд хүчтэй тавигдаж байна. Манай улсад энэ асуудал мөн л хөндөгдөж ажил хэрэг болон хэрэгжиж байна. Тухайлбал тав  дахь хөтөлбөрийн хүрээнд ослыг тэглэх зорилтууд тусгагдсан байгаа.

Төр засаг хийх ёстой ажлаа хийгээд байна. Гэтэл хувь хүний хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх мэдлэг хариуцлага дутмаг байна уу гэж санагддаг?

 Хөдөлмөрийн сайдын 2015 оны 114 тоот тушаалаар батлагдсан норм, норматив байгаа. Тухайн аж ахуйн нэгж байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдалд ач холбогдол өгөөд ХАБЭА ажилтаныг   энэ чиглэлийн мэргэжилтнийг ажиллуулж байна. Тэгэхээр ХАБЭА ажилтантай  байгууллагуудын хувьд ажилчид өөрийгөө хэрхэн хамгаалж ажиллах талаар мэдлэг мэдээлэлтэй байна гэсэн үг. Манай улсад 1-9 ажилтантай байгууллагууд нэлээд өндөр хувийг эзэлдэг учир зарим нөхцөл байдалд анхаарал хандуулж чадахгүй байна.

Хувийн аж ахуйн нэгжээсээ илүүтэй төрийн зарим байгууллага энэ тал дээр учир дутагдалтай ажилладаг юм шиг санагддаг?

Төрийн байгууллагын манлайлал энэ салбар дээр жаахан дутагдалтай байгаа. Тиймээс бид төрийн байгууллагууд дээр нэлээд анхаарч ажиллаж байна. Тогтолцооны хувьд үндэсний хороо ажилладаг.  Өөрөөр хэлбэл хууль тогтоомж, дүрэм журмыг хангуулахад, хэрэгжүүлж ажиллуулахад анхаарлаа хандуулдаг дэмжин тусалдаг.

Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​