fbpx АМЬДРАЛЫН НАЙМАН ДҮРЭМ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 51 секунд

АМЬДРАЛЫН НАЙМАН ДҮРЭМ

Энэ удаа та бүхэнд Английн алдарт зохиолч, философич Alain de Botton-ны бяцхан зөвлөгөөг орчуулан хүргэж байна. Тэр голчлон өдөр тутмын амьдралын философийн талаар бичдэг. The School of Life сургуулийн үүсгэн байгуулагч, боловсролыг, сургуулийг шинээр тодорхойлохоор зорьж буй нэгэн. 


1. ТӨГС БИШ БАЙДЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨР

Бид анхнаасаа л алдаа дутагдалтай эвдэрч  хэмхэрсэн хүмүүс гэдгийг мэдэж ав. Төгс гэдэг биднээс маш хол. Ойртоод харвал бид айсан, итгэлгүй, харамслаар дүүрсэн, бөөн алдаа дутагдлууд.  Хэн ч “нормал” биш. Бидний сайн танилцаж амжаагүй байгаа хүмүүс л “нормал” хүмүүс. 

2. ЭМЗЭГ СУЛ ДОРОЙ БАЙДЛАА ХУВААЛЦ

Хүн нэг бүр сул дорой, галзуу, алдаатай гэдгийг мэдээд авчихвал бид өөрсдөдөө өршөөлтэй байж, өрөөлд ч өглөгч энэрэнгүй байж чадна. Эмзэг сул дорой эвдэрч хэмхэрсэн байдлаа үнэнээр нь хүлээн зөвшөөрсөн үед л жинхэнэ нөхөрлөл, уучлал бий болно. 

3. ӨӨРИЙНХӨӨ ЯМАРШУУ ГАЛЗУУГАА МЭД

Бид бүрэн эрүүл саруул байх боломжгүй. Тийм учраас өөрийгөө ямар төрлийн галзуу вэ гэдгээ ойлго. Мэдсэнээрээ бид өөртөө болон бусдад анхааруулж урьдчилан сануулж чадна. Хэрвээ хэн нэгэн чамаас “чи ямар асуудалтай хүн бэ” гэж асуувал хариулахад бэлэн бай. Уурлаж гомдоод хэрэггүй. 

4. ӨӨРИЙН ТЭНЭГЛЭЛЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨР

Чи тэнэг нэгэн байж магадгүй гэдэг бодлоосоо зугтаад хэрэггүй. Энэ тийм ховор үзэгдэл л ч биш. Тодорхой байгаа юмнуудыг өдрийн гэрэлд талархалтайгаар хүлээн зөвшөөр. Чи мулгуу байж болно, гэхдээ хүн төрөлхтөнд өөр сонголт байдаггүй. Энэ гутамшигтай ичимхий байдлаа даван туулах хэрэгтэй, яагаад гэвэл бид нар хангалттай бахархчихсан. 

5. ЧИ ХАНГАЛТТАЙ САЙН

Төгс биш гэдэг нь бүтэлгүй амьтан гэсэн үг биш. Бид хангалттай дажгүй сайн гэдгээ хүлээн зөвшөөр. Хангалттай сайн эцэг эх, хамаатан, ажилтан, хүн. Жирийн гэдэг нь бүтэлгүй гэсэн үг биш. Энгийн гэдэг амьдралын хамгийн сайхныг агуулж байдаг гэдгийг маш анхааралтайгаар бодож ойлго. 

6. РОМАНТИЗМЫГ ДАВЖ БОД

Энэ харгис санааг хүмүүс зохиосон. Хэн ч бүхлээрээ зөв юм уу буруу байдаггүй. Нэг нэгнийхээ гайхамшигтай бус байдлыг тэвчих хүч бол хайр. Нэг нэгийгээ тултал нь харилцан сайжруулах бол хайр. Буулт хийж таарч тохирно гэдэг бол хайрын урьдач нөхцөл биш, ололт амжилт нь. 

7. БАЯРТАЙГААР ГУНИГЛА

Гуниглах юм хар мянга, гэхдээ бид ганцаараа л хараагдсан, уйтгарт гунигт автаад байгаа юм биш. Олон жижиг сажиг хөөрхөн юмнуудыг анзаарч тоох хэрэгтэй. Хаана ч хэзээ ч сайн сайхнаас ямар нэг хэмжээгээр бүтэн үнэ цэнийг олж харахад суралцах ёстой. Гунигла-гэхдээ баяртайгаар. 

8. ӨӨРӨӨСӨӨ ДЭЭГҮҮР БАЙ

Бидний хэн ч тийм ч чухал биш. Ашгүй дээ. Бид үе үе хязгааргүй байдал дунд ач холбогдол өгөлгүйгээр орших хэрэгтэй. Даруу байдал  бол  нэгт, байгалиас  цаанаас заяагдсан, хоёрт, улайрсан чихцэлдээн, инээдэмгүй байдал, утгагүй бахархлын оронд сонгож болох хоёр дахь сонголт. 

 

Эх Сурвалж: The School of Life

ikon.mn

Ажилчдынхаа хувийн амьдралд өөриймсөг хандаач дарга нар аа
Ажилчдынхаа хувийн амьдралд өөриймсөг хандаач дарга нар аа
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​