fbpx Л.Наранбаатар: З.Энхболд мангас болчихож, хуулийн байгууллага айгаад шалгахгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 27 секунд

Л.Наранбаатар: З.Энхболд мангас болчихож, хуулийн байгууллага айгаад шалгахгүй байна

Эдийн засаг Л.Наранбаатар АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд болон "Страто" компанийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Би 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, УИХ-ын дарга асан З.Энхболдыг өөрийн хамаарал бүхий, нэгдмэл, бизнесийн ашиг сонирхол нэгтэй этгээдээр дамжуулан Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан. Улс төрийн нөлөөгөө ашиг сонирхол нэгтэй хүмүүстээ үзүүлсэн байж болзошгүй талаар АТГ, Эрүүгийн цагдаагийн газар, ТЕГ-т хандаж, гомдол гаргасан. Харамсалтай хууль хүчний байгууллагууд энэ хүнийг шалгахгүй гэсэн хариу өглөө.  АТГ болон Нийслэлийн Ерөнхий прокурорын газраас энэ хүнийг "Хишиг арвин", "Страто" компанитай холбогдуулж шалгахгүй гэдэг хариуг өгсөн. З.Энхболд үнэхээр мангас болчихож. Хууль хүчний байгууллагууд айгаад шалгахгүй байна. 

Мөн өнөөдөр "Зууны мэдээ" сонинд ноцтой мэдээлэл гарчээ. З.Энхболдын дүү З.Хишигтохтой бизнесийн хамтрагч, "Тавантолгой"-н өрөм болсон нүүрсийг авч угаадаг. Зарим тохиолдол түүхийгээр нь зараад байгаа "Страто" компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал А.Баттүшиг гэдэг хүн З.Энхболдын сонгуулийн менежерээр ажиллаж байсан баримт гараад ирлээ. Энэ бол нотлох баримт. Би "Страто"-гийн цаана З.Энхболд байгаа гэж олон баримтаар хэлээд хууль хяналтын байгууллага шалгахгүй байна.  2016 онд энэ хүн З.Энхболдын сонгуулийн менежер хийгээд явж байж. Сонгуулийн мөнгийг нь компаниасаа юм уу, ямар нэг байдлаар гаргасан байх. Би үүнийг АТГ, Тагнуулд нотлох баримт болгож өгнө. 

Одоо шинэ нотлох баримтыг та бүхэнд өгье. Энэ хүнийг шалгуулах гэхээр АТГ-аас З.Энхболдод маш хурдан бичиг гаргаж өгч байгаа юм. З.Энхболд "Страто" гэдэг компанид хувьцаа эзэмшдэггүй юм байна гэдэг бичиг гаргаж өгсөн. Тэгээд хувьцаа эзэмшдэггүй учраас шалгахгүй гэж хэлээд байгаа юм. Ямар тэнэг хүн өөрийнхөө хувьцааг ил тод бичээд байж байх вэ. З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох гол бизнесийг хийдэг. Энэ хүнтэй хамаарал бүхий 20-иод компани байгаа. Зарим нь З.Энхболдын мэдлийн байшинд оффислож байна.  "Страто"-гоос З.Хишигтогтох цалин авч байгаа. Энэ компанид ажилладаг хүнээс би мэдээлэл авсан. 2018 оны аравдугаар сараас Т.Батдэлгэр гэдэг хүн цалин авсан. Энэ хүн бол З.Энхболдын эхнэрийн төрсөн дүү. З.Хишигтогтох 2018 оны есдүгээр сараас "Страто"-гоос одоо хүртэл цалин аваад явж байгаа.     

В.Алтантуяа гээд З.Хишигтогтохын эхнэр. В.Ганцолмон гэдэг хүн байгаа. Энэ бол В.Алтантуяагийн дүү юм уу, эгч байх. Энэ хүн "Страто" компаниас цалин аваад явж байна.  Ж.Даваасүрэн гэдэг хүн бас "Страто"-гоос цалин аваад явж байгаа. Энэ хүн З.Энхболдын бие төлөөлөгч. "Арвай милк" гэдэг компани гэдэг компанийн нэр дээр ЖДҮХС-гаас 500 сая төгрөгийн зээл авч байсан юм билээ.  Ж.Даваасүрэн гэдэг З.Энхболдын ЖДҮ-ийн зээлийн халхавч байсан байх. Үүнийг хууль хүчний байгууллага яагаад шалгахгүй байна. 

Би яагаад "Страто" гэдэг компанийг онцлоод байна гэхээр, энэ байгууллага 85 хувийн коксжих нүүрсийг аваад, угааж зардаг нэртэй. Анх 72 ам.доллараар зарж байсан. Одоо 63 ам.доллараар авч байна. 9 ам.доллараар үнээ бууруулчихсан. Намайг гуравдугаар сарын 18-ны өдөр мэдээлэл хийсний дараа "Страто"-гийн захирал А.Баттүшиг авсан нүүрсээ угаагаагүй, түүхийгээр нь зарсан гэдгээ хэлсэн.  Энэ үйлдвэр яг нүүрс угаах ажлаа хийгээд байна уу. Байшин барьчихаад, Тавантолгойгоос нүүрс аваад, угаасан нэрээр зараад байгаа юм биш биз" хэмээлээ. 

ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​