fbpx Шүүхэд шилжсэн “Эрдэнэтийн-49%” -ийнхан АН-аас нэр дэвших эрхтэй юу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 10 секунд

Шүүхэд шилжсэн “Эрдэнэтийн-49%” -ийнхан АН-аас нэр дэвших эрхтэй юу

АН-аас УИХ-д нэр дэвшихээр 100 сая төгрөгөө тушаасан горилогсдын жагсаалтыг эдийн засагч Х.Ганхуяг зарласан. Нийт  180 хүн 100 сая төгрөгөө тушааснаас  76 нь нэр дэвших эрхээ авах юм.  Энэ удаа нэр дэвшихээр горилогчдын жагсаалтад орсон ч  авилга, албан тушаалын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа горилогчдын хэн нь хэн бэ? гэдгийг танилцуулья.

  • УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 29.8.Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно….

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр хувийн компани худалдан авсан гэх хэрэгт нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн энэ оны дөрөвдүгээр сарын эхээр  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг бараг бүтэн жил шалгаж, бүрдүүлсэн 150 орчим хавтаст материалтай  шүүгч нар танилцаж буй билээ.  Тус үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан “Монголын зэс” компани, Худалдаа хөгжлийн банкны удирдлага болох Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатар, “Кью Эс Си” компанийн захирал Э.Шижир, Зам, тээврийн сайд, “Монголын төмөр зам” ХК, “Эрдэнэт үйлдвэр”-т эрх бүхий албан тушаал хашиж байсан Д.Ганбат, тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг уг хэрэгт эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, хамжигчаар оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод байгаа юм. Эдгээр холбогдогчдоос нэлээд хэд нь 2020 оны УИХ-ын сонгуульд  АН-аас нэр дэвшихээр 100 сая төгрөгөө тушаасан гэх  горилогчдын жагсаалтад багтаад байгаа юм.

Сэлэнгэ аймагт АН-аас нэр дэвшихээр горилогч УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн

сайд асан Д.Эрдэнэбат

2014-2016 оны Ч.Сайханбилэгийн Шийдлийн Засгийн газарт Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбатыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хамт эрх мэдлээ урвуулан “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн 49 хувийн хувьцааг тэргүүн ээлжид Засгийн газар авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголын зэс” ХХК-д худалдах саналыг зөвшөөрөх нь зүйтэй гэсэн шийдвэрийг ямар ч эдийн засгийн тооцоо судалгаагүйгээр  бэлтгэн Засгийн газрын ээлжит бус хурлаар хэлэлцүүлэн давуу байдал бусдад олгосон, төрийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан” хэмээн буруутгаж буй юм билээ.

Архангай аймагт горилогч Сангийн  сайд асан Б.Болор.

Түүнийг Сангийн сайд байхдаа  Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар хувьчилж авсан “Монголын зэс корпорац” компанийн захирал Ц.Пүрэвтүвшин нарт холбогдох хэрэгт өнгөрсөн оны 04 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагчаар татсан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл Б.Болорт холбогдох үйлдэл нь хэрхсэн нь тодорхойгүй. Мөн  “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн  төмрийн хүдрийн үүц болох Хуст уул, Төмөр толгой, Төмөртэйн орд чиглэлд буюу төмөр замын “Хандгайт” өртөөнөөс Төмөртэйн орд газар хүртэл тавьсан 33.4 км төмөр зам барих ажлын санхүүжилттэй холбоотойгоор шалгагдаж байгаа. “Кью Эс Си” ХХК нь өөрийн хамаарал бүхий “Монголиан рейлвэй корпорэйшн” компаниар бариулахаар гэрээ баталж, 106.8 сая гаруй ам.долларын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, Хөгжлийн банкнаас 71.3 сая ам.доллар авч барьсан. Улмаар дээрх чиглэлийн замыг “Монголын төмөрзам” төрийн өмчит компанид шилжүүлэхээр болж тухайн үеийн Сангийн сайд Б.Болороор 2016 оны хоёрдугаар сарын 26-нд төлбөр гүйцэтгэх актыг баталгаажуулсан байдаг. Төмөр замын концессын энэ хэргийг хууль хяналтынхан шалгаж байгаа гэж мэдээлж байсан ч хэрхсэн нь тодорхойгүй намдсан.

Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр горилогч ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон:

Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, төрийн өмчит хэд хэдэн компанийг өөрийн болгосон “Сахал” хэмээх Должингийн Эрдэнэбилэгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байхдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн энгийн хувьцаа, “Монголросцветмет”-ийн 49 хувийн хувьцааг гэмт хэрэг үйлдэх замаар өөрийн эзэмшилд авч, ашиг олох зорилгоор О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар нартай урьдчилан нэгдэж, гэмт бүлэг байгуулсан гэж буруутгаж буй.

О.Орхоны хувьд  1997-2003 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, 2004-2005 онд “Трий Тигерс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, 2005-2006 онд Мянганы сорилтын сангийн үндэсний зөвлөлд санхүүгийн зөвлөх хийж явсан. Улаанбаатар хотын болон Худалдаа хөгжлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, мөн Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор ажиллаж байхдаа Н.Алтанхуягийн Засгийн газрын олон улсын хөрөнгийн зах зээлд Чингис бондыг арилжаалах үйл явцад зөвлөх, андройдероор оролцсон.

Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар хувьчилснаар Монгол Улсын Эрдэнэт үйлдвэр 100 хувь хувийн компанийн мэдэлд шилжсэн төдийгүй “Монголросцветмэт” үйлдвэр болон түүний эзэмшилд байсан Асгатын стратегийн орд тэргүүтэй  ашигт малтмалын лицензүүд мөн 100 хувь “сахал” Эрдэнэбилэг гэх хүний мэдлийн  хувийн компанийн 100 хувийн мэдэлд шилжсэн юм. Тухайлбал:

“Монголросцветмет” компанийн лицензүүд:

  1. MV-020945 Цагаангалт
  2. XV-020580 Хашаат-Овоот
  3. XV-020580 Даваат
  4. XV-020523 Уртсайр
  5. XV-020521 Галтын талбай
  6. MV-018900 Хяргас нуур
  7. MV-016657 Баргилт
  8. MV-013440 Хүдрийн VIII бүс
  9. MV-012884 Өргөн
  10. MV-012131 Цагаангалт
  11. MV-011722 Зүүнцагаан дэл
  12. MV-011721 Өндөрцагаан-1
  13. MV-011425 Хүдрийн 7, 18, 19, 20-р биет
  14. MV-010875 Улаан-Уул 2
  15. MV-008645 Асгатын хойд төвийн хэсэг
  16. MV-008191 Асгатын өмнөд участок
  17. MV-007197 Туулын баруун дэнж
  18. MV-007137 Улаан-Уул
  19. MV-004878 Улаан-Уул
  20. MV-004487 Зүүн Үнэгт
  21. MV-004388 Асгат
  22. MV-000175 Туул голын голдрил
  23. MV-000174 Бор-Өндөр
  24. MV-000173 Адаг
  25. MV-000164 Өргөн
  26. MV-000163 Бужгар
  27. MV-000161 Бортолгой
  28. MV-000160 Баруун Баргын овоо
  29. MV-000159 Хамар-Ус

“Эрдэнэт үйлдвэр” компанийн лицензүүд:

  1. MV-021000 Баруун-Эрдэнэт-4
  2. MV-020719 Баруун-Эрдэнэт-6
  3. MV-020733 Баруун-Эрдэнэт-2
  4. MV-020730 Баруун-Эрдэнэт-5
  5. MV-020718 Баруун-Эрдэнэт-1
  6. MV-017545 Баруун-Эрдэнэт-5
  7. MV-000011 Эрдэнэтийн овоо

Эх сурвалж: TvMongolia.mn

Гудамж цэвэрлэхэд ашигладаг уснаас коронавирус илэрчээ
Гудамж цэвэрлэхэд ашигладаг уснаас коронавирус илэрчээ
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​