fbpx ГОВЬ-АЛТАЙД БИЕ ДААГЧ ӨНГӨЛӨХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
2 минут 39 секунд

ГОВЬ-АЛТАЙД БИЕ ДААГЧ ӨНГӨЛӨХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Говь-Алтай аймагт болсон УИХ-ын сонгуульд  дан ганц МАН ялалт байгуулсан түүх бий. 1992 оны сонгуульд нэрт эрдэмтэн, эмч Г.Зуунай бие даан нэр дэвшиж МАХН-аас нэр дэвшигч А.Базархүүгийн хамт алтайчуудынхаа итгэлийг хүлээн Монголын анхны байнгын ажиллагаатай парламентад сонгогдсон юм. Түүнээс хойших бүх сонгуулиар Говь-Алтайн тойрогт МАН-ынхан ялалт байгуулсаар ирсэн цор ганц “улаан” тойрог. Үр дүнд Алтайчууд хөгжлөөрөө бүх аймгуудаас сүүл мушгиж яваа. Иймээс энэ удаагийн УИХ-ын сонгуульд Алтайчууд нам гэхээсээ илүү нэр дэвшигчдээ харж байж сонголтоо хийх санаачлага гаргаад байгаа сурагтай.

УИХ-ын 2020 оны сонгуулиар Говь-Алтай аймагт МАН-аас УИХ-ын гишүүн, Зам тээврийн яамны сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, АН-аас тус аймгийн Засаг дарга асан О.Амгаланбаатар нар нэр дэвших албажаагүй мэдээлэл байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд өнгөрсөн дөрвөн жилд ганц мандатыг эзэгнэсэн ч гавьтай ажил хийгээгүй. Б.Энх-Амгалангийн хувьд Говь-Алтайн гаралтай гэх ч тийм  ч танил нэгэн биш. Б.Энх-Амгалан сайдын хувьд байсхийгээд л хэл аманд өртөж, салбарынхнаасаа болон иргэдээс тааруухан үнэлгээ авдаг түүнд Алтайчууд итгэл хүлээлгэх нь юу бол...

Мөн АН-аас нэр дэвших О.Амгаланбаатар ч мөн Алтайчуудын хувьд итгэлтэй нэгэн биш. Засаг даргаар ажиллаж байхдаа тус аймагт намчирхал хуваагдлыг утгаар нь цэцэглүүлсэн нэгэн. Тэрбээр аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа цэвэрлэгчээ хүртэл АН-ын харьяат байх шаардлага тавьдаг байсан тухай эх сурвалжууд мэдээлдэг.

Иймээс  УИХ-ын тавдугаар тойрог буюу Говь-Алтай аймагт бие даан нэр дэвшигчид олон гарч ирж байгаа бололтой. Тухайлбал, "Сонгуульд бие дааж нэр дэвшигчдийн холбоо" ТББ-аас тус аймагт хэд хэдэн хүнд нэрийг нь дэвшүүлэх санал хүргүүлсэн юм байна. Тэдний нэг "Монгол ньюс" ХХК, "Өнөөдөр" сонины Ерөнхий менежер, Балдорж сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Монголын өдөр тутмын сонинуудын холбооны Гүйцэтгэх захирал Б.Баярмагнай бие даан нэр дэвшихээр болсон сурагтай. Хамгийн гол нь түүнийг нэр дэвшсэн тохиолдолд Монголын сэтгүүлчид, тэр тусмаа эгнээндээ 120 сэтгүүлч гишүүнтэй "Алтайн сэтгүүлчдийн клуб" дэмжихээр болсон байна.  Салбартаа танигдсан сайн менежер, нам бүлэглэлүүдээс ангид гэх тодотголуудтай Б.Баярмагнайгийн хувьд дэмжлэг Алтайчуудын итгэлийг хүлээх магадлал өндөр байгаа аж.


О.ОНОН

Н.Гаамаа: Асрамж биш гэр бүл байхыг эрхэмлэдэг
Н.Гаамаа: Асрамж биш гэр бүл байхыг эрхэмлэдэг
 
Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон
Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Эсрэг тэсрэг байр суурь

Эсрэг тэсрэг байр суурь

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

ШХАБ-ын талаар барууныхан юу гэв?

ШХАБ-ын талаар барууныхан юу гэв?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​