Засгийн газар хуралдаж байна. Хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэж шийдвэр гаргана.
Мөн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ, Байгалийн түүхийн музейн талаарх шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийн талаар тус хуралдаанд танилцуулах аж.