fbpx Төр хувийн хэвшлийн түншлэлээр гэр хорооллын ахуйн бохир усны асуудлыг шийдвэрлэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 45 секунд

Төр хувийн хэвшлийн түншлэлээр гэр хорооллын ахуйн бохир усны асуудлыг шийдвэрлэнэ

Нийслэлийн ИТХ-аас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор “Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр баталсан. Уг дэд хөтөлбөр батлагдсанаар Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хийх боломж бүрдсэн юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Төр хувийн хэвшлийн түншлэл гэж цаасан дээр тунхаглаад л орхидог. Хувийн хэвшлийнхний үүрэг оролцоог нийслэлийн үйл ажиллагаанд илүү тодорхой болгож оруулж ирэх ёстой. Хувийн хэвшлийнхэн нийслэлийн тулгамдсан асуудлуудад шийдэл гаргах бизнес төсөл боловсруулж ажилламаар байна. Хот бодлогын хүрээнд хувийн хэвшлээ дэмжээд явах хэрэгтэй байна. Энэ л бидний хамтын ажиллагааны гол зорилго байх ёстой” хэмээн дэд хөтөлбөрийг батлах үеэр онцолж байв.

Тэгвэл төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК Петровис Групптэй хамтран “Нийтийн ахуйн үйлчилгээний төв” төслийг хэрэгжүүлэхээр хамтарсан компани байгуулах гэрээг үзэглэв.  Петровис Групп нь нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хүрээнд дээрх төсөлд шаардлагатай санхүүжилтийг гаргаж байгаа бөгөөд уг хамтарсан компани нь төслийн үйл ажиллагааг бизнесийн зарчмаар хэрэгжүүлэн ажиллах юм.

“Нийтийн ахуйн үйлчилгээний төв” төслийг хэрэгжүүлснээр гэр хорооллын айл өрхөд олон улсын жишигт нийцсэн тоног төхөөрөмж бүхий хувцас угаах автомат угаалга, эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан халуун усны үйлчилгээ үзүүлэхээс гадна мөн үсчин ажиллах юм. Ингэснээр хөрсний бохирдлын 80 хувийг эзэлж байгаа хувцас угаасан бохир усыг гудамжинд ил задгай асгах асуудлыг шийдвэрлэж, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, цахилгаан зарцуулалтыг багасгах, цэвэр усны зохистой хэрэглээг дэмжих боломж бүрдэнэ.
 
Гэр хорооллын иргэдийн амьдарч буй орчны агаар, хөрс, усны бохирдол өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа нь нийслэлийн иргэдийн тулгамдсан асуудал болоод байсан. Хөрсний бохирдлыг бууруулахад түүнийг цэвэрлэхээс илүүтэй гол эх үүсвэр болох ахуйн хог хаягдлыг бодитоор багасгах ажлыг нэн яаралтай эхлүүлэх шаардлагатай юм. Иймд дээрх төслийг хэрэгжүүлэхээр болж, өнөөдөр ийнхүү гэрээг үзэглэв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

"Өчигдөр батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас коронавирус илэрч, 35 дахь тохиолдол бүртгэгдлээ"

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​